Украин хийн төлбөрт 786 сая ам.доллар төлжээ

2014-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.АНАНДА

Украин улс хоёрдугаар сарын хувьсгалаас хойш анх удаа Орост хийн импортын төлбөрт 786 сая ам.доллар шилжүүлэв. Москвагийн тооцоогоор бол Украин өнгөрсөн сарын 1-ний байдлаар 3.5 тэрбум ам.долларын өртэй гэжээ. Тиймээс хийн нийлүүлэлтээ зогсооно хэмээн Москва мэдэгдэж байв. Хэрвээ чингэх юм бол Европын холбооны бусад орон ч хохирох магадлалтай. Украин хийн үнэ нэмэгдсэнд таагүй хандаж байгаа төдийгүй Москвагийн талыг баримтлагч Виктор Януковичийг авч хаясных нь төлөө Кремль хариугаа авч байна гэж үзэн, энэ байр сууриа олон улсын шүүх дээр ч баталж чадна гэж буй билээ. Москва Киев хоёрыг хийн асуудлаар Берлинд уулзалт хийж байхад Европын холбоо Оросыг “үнэ шударгаар тогтоохыг” уриалж, харин Украинд өрөө төлөхийг сануулсан байна. Үүний хариуд “Газпром” өнгөрсөн сарын 30-ны дотор доод тал нь хоёр тэрбум ам.долларын өр төлөгдсөн байх ёстой гэж шахжээ. Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев Белорусст айлчлах явцдаа “Манай Украины түншүүд өрийнхөө тодорхой хэсгийг шилжүүллээ гэж хэллээ. “Газпром” энэ мөнгийг авсны дараа бид юун мөнгө болохыг нь харна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Үүний дараа Украины хамтран зүтгэгч нь төлбөрийн хэмжээг хэлсэн юм. “Энэ бол 1000 шоо метрийг 268 ам.доллараар үнэлсэн тооцоо. Нийтдээ 786 сая ам.доллар” гэж Арсений Яценюк Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдсэн байна. Түүнчлэн Украин нь хийн үнийг олон улсын шүүхээр оруулах гэж байгааг ч дурджээ. “Стокгольм дахь Арбитрын шүүхэд өгөх бүх бичиг баримтыг өнөөдөр бид бэлэн болгов. Гомдол гаргахын тулд бид өрийнхөө “Газпром”-той маргаангүй хэсгийг төлсөн” гэж тэр хэлэв. Янукович Европын холбоотой ойртохоос Москватай дотно нягт байхыг илүүд үзсэний хариуд Москва энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Киевт зориулан хийн үнээ 1000 шоо метр нь 268.5 ам.доллар болгож буулгасан байна. Гэвч Януковичийн энэхүү шийдвэр нь Европын холбоотой интеграцид орохыг эрмэлзэж байсан олон украинчуудын дургүйцлийг төрүүлж, үүний улмаас хоёрдугаар сарын хувьсгал гарч, Янукович Орос руу зугатаж, Крым салан тусгаарлаж, Кремль эдийн засгийн хувьд хохиролтой өрнөдийнхний хоригийг амсч, Украины хүчнийхэн Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдыг дарахаар цус асгаруулсан хэрэг явдлууд өрнөсөн билээ. Оросын эрчим хүчний сайд Александр Новак Берлинд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Украины өрийн тодорхой хэсгийг төлсөн явдлыг сайшааж, гэрээ хэлэлцээр цаашид ч үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

12 цаг 40 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

12 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

12 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 2 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

21 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

21 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

21 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин