Импортын хамгийн том боомт тэг зогсоод 15 хонож байна

2021-04-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТӨГС

 

Коронавирусын халдвар дотоодод эрчимтэй нэмэгдэж байгаатай зэрэгцэн манай улсын импортын хамгийн том боомт болох Замын-Үүдийн боомт Монголын талаас машин оруулахгүй хаагаад 15 хонож байна. Манай улсын нийт импортын 80 хувь нь дамждаг Замын-Үүд боомтоор нэвтрэхээр хүлээж, цуваа үүсгэсэн том оврын ачааны машины тоо хэдийнэ 800 гарсныг эх сурвалжууд мэдээллээ.

Монголын талаас нэг ч машин оруулахгүй хаасан байгаа байдалтай тул АНУ, Япон, Солонгос, Хятад гээд бүх улсаас газраар ирдэг ачаа буюу өргөн хэрэглээний бараа, хүнс, эм бэлдмэл гээд бүх төрлийн импортын барааны хомсдол үүсч эхлээд байна. Тухайлбал барс захад нарийн ногооны олдоц муудаж, зарим төрлийн эм хэрэгслийн нөөц дууссаныг эмийн сангуудаас харж болно.

Оргил үедээ өдөрт дунджаар 150-200 машин ачаа Замын-Үүдийн боомтоор солилцдог бөгөөд өнгөрсөн сарын 20-ноос хойш нэг ч машин оруулаагүй байна.

БНХАУ-ын талаас энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн тайлбар хариу ирүүлэхгүй байгаа аж. Манай улсад коронавирусын халдвар огцом нэмэгдсэнтэй холбоотой гэж таамаглаж байгаа ч тодорхой мэдээллийг ямар ч байгууллага өгөхгүй хэвээр байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гуравдугаар сарын 20-ны орчимд гаалийн хашаанд нэг ачааны машин шатсан байна. Тухайн үед хашаанд бөөгнөсөн автомашинуудыг цэгцэлж зай талбай гаргах шалтгааны улмаас манай талаас машин оруулахгүй хаасан бөгөөд үүнээс хойш нэг ч машин нэвтрээгүй аж. Харин Эрээн хотод байсан машинууд бага багаар Монголын тал руу ачаагаа аваад ороод дууссан байна. Одоо Хятадын талд ачаа ачих нэг ч машин байхгүй байгааг каргоны компаниуд хэлж байна. Улмаар 23-нд Замын-Үүдэд ковидын халдвар бүртгэгдсэн байна. “Шадар сайдаар ахлуулсан цахим хуралд бүх боомтын төлөөлөл оролцож нөхцөл байдлаа танилцуулсан. Өнөөдөр өглөө ЗТХЯ-наас дахин цахим хурал хийж, БНХАУ-ын Хөх хот, Эрээн дэх консулууд, Элчин сайд Т.Бадрал нар оролцсон. Тус хурлын үеэр Хөх хот дахь консул “БНХАУ-ын тал дөрөвдүгээр сарын 7-ноос хилээрээ нэвтрүүлнэ. Гэхдээ өвчлөлийн байдлыг харна гэсэн мэдээллийг өгч байгаа” гэж Авто тээврийн Үндэсний төвөөс мэдээлсэн байна. Мөн ачаа тээврийн жолооч нарыг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн гэжээ. Хэрэв  манай дотоодын халдвар буурахгүй бол энэ сарын 7-нд ч хилээ нээхгүй байх магадлал өндөр юм байна. Ямартай ч бүх төрлийн импорт зогссон байдалтай байгаа тул хоёр тал яаралтай хэлэлцээ хийж асуудлыг шийднэ гэж найдаж байгаагаа ачаа тээврийнхэн илэрхийлж байна.

Замын-Үүд боомт нь импортын хамгийн том боомт боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр хилээр нэвтрэхэд асуудал үүсдэг. Цаашид боомтын хүчин чадлыг өсгөх, цаг үеийн ийм нөхцөлд авах арга хэмжээг найдвартай, шуурхай байлгах тал дээр анхаарах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Оны өмнө ачаа тээврийн эргэлт мөн ийнхүү удааширч байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.5 ДАВАА № 67 (6544)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

3 цаг 3 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

3 цаг 3 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

3 цаг 3 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

16 цаг 2 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

17 цаг 13 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин