НӨАТ-ын хуулийн шинэчлэл бидэнд ашигтай юу?

2014-06-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын талаар хаа сайгүй ярьж байна. Энэ хуулийн өөрчлөлт бизнест ашигтай, ашиггүй гэж санал хуваагдсан хэсэг байхад бүртгэл тооцоог сайжруулна гэж үзэх хүмүүс ч байна. Цаасан дээр байгаа хуулийн шинэчлэл амьдралд хэрэгжвэл ямар үр дүн авчрах бол. Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хаягласан хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын босго өөрчлөгдсөнөөр эзэндээ хөшүүрэг болж чадах болов уу. Бас тэдний гол худалдан авагч, түнш нь болсон иргэд бидэнд ямар өгөөжтэй вэ.

Хуулийн шинэч­лэлээр жижиг, дунд үйлдвэрлэлийн НӨАТ-ын босгыг одоогийн 10 сая төгрөг байгааг 50 сая болгоно хэмээн албаныхан мэдээлсэн. Бас жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг нь 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах зохицуулалт хийх зорилготой байгаагаа ч дуулгасан юм.

Гэвч энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллага сөрөг мэдэгдэл гаргаад байна. Тэд дээрх хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтийн санал асуулга болоод хамрагдах субьектуудын санал хүсэлтийг тусгаж боловсруулаагүй гэж үзэж буй. Мөн татварын босгыг 50 сая төгрөг болгосноор эдийн засаг хэрхэн эрчимжих нь тодорхойгүй, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, санхүү бүртгэлийн зардал өсөхөөс гадна, төрийн зохицуулалт, хяналтын зардал өсөх сөрөг талтай гэж бас дүгнэжээ. Түүнээс гадна НӨАТ-тай холбоотой гарч байсан элдэв хүндрэл, бэрхшээл, хөнгөлөлт, чөлөөлөлт, дарамтуудыг алга болгосон, бүх талд ашигтай татварын тогтолцоог судалж нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил анхаарах хэрэгтэй гэжээ.

НӨАТ-ын тодорхой хэсгийг буцаан олгох боломжтой талаар мөн яригдах боллоо. “Татварын тодорхой хэсгийг буцаан олгоно гэж байгаа нь сайхан сонсогдож байна. Үүний ашиг тус нь юундаа байна гэхээр бүртгэлийн систем сайжирна. Бүгд ном журмынхаа дагуу татвараа төлөөд буцаан олголтоо авахаар чармайна. Гэтэл нөгөө талаасаа төсөв буцаан олголтоор алдсан орлогоо хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал байна” гэж эдийн засагч Б.Батжаргал ярилаа. Үүнээс гадна жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд татварын буцаан олголтыг олговол тэднээс бараа бүтээгдэхүүн худалдан авсан олон хүнд ямар урамшуулал очих вэ гэсэн асуулт бий. Энэ нь ч боломжийг хэрхэн бий болгох вэ. 

“НӨАТ-ын хуулийн өөрчлөлтөөр иргэд өөрсдөө татвар төлөгч байхаас гадна татвар цуглуулагч байх ажлыг иргэдээр хийлгэж, тэднээр хяналт тавиулаад явдаг тогтолцоо бүрдүүлье гэсэн юм. Тэр нь зарчмын хувьд маш зөв. Хоёрдугаарт, НӨАТ гэдэг чинь хамгийн шударга татвар. Хэн их хэрэглэж байна, тэр нь их төлөх бололцоотой, хэн нь бага хэрэглэж байна, тэр нь бага л төлдөг. Харин алдаа нь юундаа байна гэхээр босгын асуудлыг оруулаад ирэхээр хэрүүлийн алим болчихож байгаа юм. Босго бол техникийн чанартай асуудал хэмээн түр азнаад НӨАТ-ын тогтолцоогоо дэмжье, цааш нь аваад явъя гэх ёстой байсан. Тэр ажлаа хийж чадсангүй” гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ярилаа.

Энэхүү хуулийн шинэчлэл нь бүртгэл, тооцоог сайжруулах зөв санаатай ч эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт ажил хийж харагдах гэсэн ээлжит шоу болон замхрах вий гэж болгоомжлох нэгэн ч бас байлаа.

Жижиг, дунд бизнесмэнүүдэд төлсөн татварынх нь тодорхой хувийг буцаан олговол  бизнесмэнүүд удтал хүлээсэн хүлээлт болохоор яах аргагүй алга ташин угтах биз. Том бизнесмэнүүдээ хөрөнгө оруулалтын хууль болоод бусад хөшүүргээр урамшууллаа. Жижиг болон дунд бизнесмэнүүдээ НӨАТ-ын хуулийн шинэчлэл хийж бас хоосон орхихгүй нь. Гэвч дахиад л иргэд жижиг, дунд үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийгээд НӨАТ-аа буцаан авах боломжтой юу гэсэн асуулт гарч байна. “Ингэнэ гэвэл дахиад л бүртгэл яригдана. Цэгцтэй, замбараатай, үе шаттай­гаар ажиллах хэрэгтэй. Эхлээд бодлогын чанартай асуудлаа барьж аваад, түүндээ тууштай ажиллах хэрэгтэй” гэж УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ярилаа.

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

12 цаг 41 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

12 цаг 51 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

12 цаг 56 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 3 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

21 цаг 12 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

21 цаг 12 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

21 цаг 12 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин