“2025 он хүртэл нэг иргэн жилд 669 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэнэ”

2021-03-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

“Эрдэнэс Тавантолгой ” компани 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөгөө өнөөдөр танилцууллаа. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл хуралдаж компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталсан байна. Төлөвлөгөөнд туссанаар 2025 оныг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” компани Нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгой цахилгаан станц, усан хангамж зэрэг 20 том төсөл хэрэгжүүлснээр компани үсрэнгүй хөгжиж, жилд олборлох нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрч, борлуулалтын орлого 10 их наяд, цэвэр ашиг 3.7 их наяд төгрөг болж, жилд 700 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд хуваарилдаг болно. 2023-2025 онд 1072 хувьцаатай нэг иргэн 669 мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гарчээ. “Ирэх дөрвөн жилд гурав ххүртэл их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “2023 онд долоон их наяд, 2024 онд есөн их наяд 2024 онд 10 их наяд төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой ажиллана гэж төлөвлөсөн. 2023 онд 1.6 их наяд 2024 онд хоёр их наяд 2025 онд гурван их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн. 2023 онд 2.6 их наядын цэвэр ашигтай ажиллаж, 2024 онд 3.2 их наяд 2025 онд 3.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажүүнээс цааш өсөн нэмэгдэнэ. 2025 он хүртэл жилд 669 мянган төгрөгийн ногдол ашиг авах тооцоо гарсан.

Энэ онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх ёстой. Өмнө нь том төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд хувьцааныхаа тодорхой хувийг олон улсын биржээр зарж, IPO хийх зөвшөөрлийг УИХ, Засгийн газраас аваад байсан бол энэ удаад дотооддоо ЭТТ бонд гаргаж, хөрөнгө босгохоор болсон байна. Нийт хоёр их наяд төгрөгийн бонд гаргана гэж төлөвлөснөөс эхний ээлжинд 800 орчим тэрбум төгрөгийн бонд худалдаалахаар гуравдугаар сарын 5-ны өдөр холбогдох бичиг баримтыг СЗХ, Монголын хөрөнгийн биржид хүлээлгэн өгсөн. Энэ бонд нь анх удаа төрийн компани иргэддээ болон ААН-үүддээ гадаадын хөрөнгө оруулагчиддаа нээлттэй зарлаж байгаа бонд юм. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2021 оны 2-р сарын 19-ний өдөр хуралдаж, 2020 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм. 2020 онд Ковид-19 цар тахлын улмаас “Эрдэнэс-Тавантолгой” ийн үйл ажиллагаа нэлээд хэмжээгээр тасалдсан.

Жилийн эцсийн дүнгээр тус компани 13.1 сая тонн нүүрс олборлож, 11.9 сая тонныг борлуулж, 1.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 161 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 161 тэрбум төгрөгөөс цэвэр ашиг хуваарилбал 1072 хувьцаатай иргэнд 12 мянган төгрөгийн ашиг хуваарилагдах тооцоо гарч байна. Өнгөрсөн жил 96480 төгрөгийн ашиг хуваарилж байсан юм” гэлээ. Цанхийн Зүүн уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Ти Ти Жи Ви Си Өү компанитай байгуулсан гэрээ хоёрдугаар сарын 28-ны өдөр дууссан байна. 2015 онд байгуулсан гэрээнд автоматаар сунгагдахаар заасны улмаас 2019 онд дахин хоёр жилээр сунгасан бөгөөд энэ жил ийнхүү дуусч, туслан гүйцэтгэгч компанийг шинээр сонгон шалгаруулахаар болжээ. “Ти Ти Жи Ви Си Өү” компанитай 2015 онд байгуулсан гэрээнд хатуу заасан үнийн дүн дотоодын олборлогч компаниудаас өндөр байж ирсэн, ингэснээр тус компани 990 тэрбум төгрөгийн илүү ашиг олсон нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн алдагдсан боломж гэж үзэж, гэрээг цуцлах, гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах асуудлыг компанийн зүгээс хөндөж ирсэн юм байна.

Эх сурвалж: www.polit.mn  

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

3 цаг 54 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

3 цаг 54 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

3 цаг 54 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

16 цаг 53 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

18 цаг 4 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин