Ядуурлыг бууруулах  банк байгуулахыг  Ерөнхий сайдаас шаардана 

2021-03-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ЗОТОЛ

Хүний эрхийн форумаас Төрийн банкийг хувьчлахыг эсэргүүцэж, үүний оронд “Ядуурлыг бууруулах, ашгийн бус” банк болгон өөрчлөн байгуулах замаар чинээлэг давхаргаас бусад бүх  иргэдээ ядуурлаас  хурдан хугацаанд гаргахыг  шаардаж Ерөнхий сайдад хандахаар болжээ.

Албан бичигт  “Бид ядуурлаас гарах иргэний хөдөлгөөн  өрнүүлж төр,  засагтай хамтарч ажиллах хүсэлтэй    байна” гээд хэд хэдэн үндэслэл,  судалгааг гаргаж тавьжээ. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 5.4 дэх “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг  үндэслэн, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хэрэгжүүлэхээр амласан НҮБ-ын “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн гол зорилго болох хөгжлөөс “хэнийг ч орхилгүй” ядуурлыг тэглэж, дэлхийн хэмжээнд 5,3 тэрбум дундаж орлоготой иргэдийг бий болгох уриалгыг сануулан, “Covid– 19” цар тахлын өмнө Монгол Улсын хүн амын 28 хувь ядуу, 15 хувь ядуурах өндөр эрсдэлтэй байсан бол цар тахлын нөлөөгөөр ядуурал улам өргөжин, гүнзгийрсэнийг тэмдэглэн, МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх Засгийн газрын 2020-2024 мөрийн хөтөлбөрийн суурь үзэл баримтлалын дагуу “амьдралын чанар ба дундаж давхарга” хэмээн үзэж нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, ядуурлыг арилгах, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх  зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой сорилт тулгарч байгааг анхааруулж байна.  

Энэ цаг үед төрийн өмчийн  600 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжээс 300 гаруй нь алдагдалтай ажилласан гэсэн үндэслэлээр хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлэхээр төлөвлөж, үүнд, Төрийн банк оржээ. Уул шугамандаа төрийн өмчит компанийн алдагдалтай ажиллаж байгаа уг үндсийг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь олон нийтийн өмнө ил тод байлгах зэрэг олон алхам байгаа ч үүний оронд хувьчлалыг сонгож байгааг бид буруутгаж байна. Өмнөх гашуун туршлагаас харахад хувьчлал ард түмний тун цөөнх болох эрх  мэдэлтэй чинээлэг давхаргын хөрөнгийг улам зузаатгаж, иргэд өмч хөрөнгөгүй, ажлын байраа алдаж олон зуугаараа  ядууралд  орсон  билээ.

Төрийн банк нь хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, экспортыг дэмжиж ажилладаг бөгөөд энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг арилгахад онцгой нөлөөтэй. Төрийн банк нь аймаг, сум бүрт салбартай тул “Ядуурлыг бууруулах, ашгийн бус” банк болгон өөрчлөхөд тохиромжтой дэд бүтэцтэй. Тус банкыг ядуурлыг бууруулах, ажлын байр хадгалах, нэмэгдүүлэх чиглэлд хүүгүй болон маш бага хүүтэй зээл олгодог байдлаар өөрчлөн байгуулах бүрэн боломжтой хэмээн үзэж байна. Үйл ажиллагааны ил тод байдал, олон нийтийн хяналтыг бий болгох, компанийн засаглалыг сайжруулах замаар гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой. Мөн одоогийн алдагдалтай ажилласан гол шалтгааныг бодитой тогтоож, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь энэ байдал дахин давтагдахгүй байх гол хүчин зүйл болохыг анхаарах шаардлагатай.

Бид “Ядуурлаас гарах иргэний хөдөлгөөн” өрнүүлж төр засагтай хамтарч ажиллах хүсэлтэй     байна. Иймд бидний төлөөллийг хүлээн авч уулзах боломж олгох, шаардлагад 15 хоногийн  хугацаанд  хариу ирүүлнэ  үү” гэжээ.

Хүний эрхийн форумын гишүүн ТББ-ууд маргааш Төрийн ордны үүдэнд очиж албан бичгээ ЗГХЭГ-т гардуулж өгнө гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

3 цаг 53 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

3 цаг 53 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

3 цаг 53 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

16 цаг 53 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

18 цаг 3 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин