“Ард койны өсөлт хөөсрөлт үү, бодит уу”

2021-02-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Энэ сарын хөрөнгийн захын мэдээллийг тоймлоход  өнгөрсөн оны сүүлч энэ оны эхнээс манай  хөрөнгийн зах зээл идэвхитэй хөдөлгөөнд орж Монголын хөрөнгийн биржийн арилжаанд өдөрт 2000-2500 хүн  оролцдог болжээ. Тухайлбал, энэ оны эхэнд Хонгконгийн хөрөнгийн биржид “Kuaishou technology” компани IPO хийсэн компанийн хувьцаанд манайхан хөрөнгө оруулж 160 орчим хувийн өсөлт авчирсан талаар өнгөрсөн  сарын эхээр шуугиж байв. Түүнчлэн олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон манай дотоодын 20 орчим компани энэ онд 1.2-3.0 тэрбум төгрөгийн  ногдол ашиг  хувьцаа эзэмшигчиддээ тараах болсон нь хөрөнгийн зах зээлд итгэгчдийн итгэлийг сэргээсэн үйл явдал боллоо.

Түүнчлэн хоёр компани хөрөнгөөр баталгаажсан бонд гаргаж амжилттай болсныг  дурдах нь зүйтэй байх. Мөн манай улсын гадаад болон дотоод бондуудын өгөөж  10 хүртэлх  хувиар  өсч байгаа нь банкны хадгаламжийн хүүнээс даруй  өндөр байгааг хэлэх нь зүйтэй. Харин энэ сарын сүүлч буюу хатуу хөл хорионы үеээр  “Ард санхүүгийн нэгдэл”  Хөрөнгө оруулагч үндэстэнээс гаргасан “Ард койны” үнийн өсөлт  хөрөнгө оруулагчдыг хошуурласан үйл явдал болсон юм. Энэ сарын 10-наас хойш нэг нэгж койны ханш  95-127 төгрөгт хүрсэн байсан койн энэ сарын 20-ноос эхлэн 200 төгрөгт хүрч улмаар өчигдрийн байдлаар 307 төгрөгт хүрсэн юм. Койны ханш өсөхийн хэрээр сүүлийн хэдэн өдөрт “ard app”-ын тандалт  огцом нэмэгдэж шинээр ард койн авах иргэд болоод арилжаа хийх иргэдийн эрэлтээс шалтгаалан тус апп дахь арилжааны DAX цонх гацах саатах хүндрэл учирсан юм. Тус нэгдэл  2018 онд “Ард кридет” ББСБ-аар дамжуулан  Монголын хөрөнгийн биржид IPO гаргаж хувьцаагаа олон нийтэд санал болгож  ХК болсон. Тус  ондоо таван тэрбум төгрөгийн хүрээнд  нэг нэгж койныг 20 төгрөгөөр зах зээлд олборлох байдлаар тараасан гэж болно. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгө оруулсан 20 орчим охин компанийн үйл ажиллагааг дэмжүүлэх зориолгоор ард койныг урамшуулал болгон тараасан. Тухайн үед энэ талаар мэдээлэлд ойр байсан 1500 орчим иргэн тус апп-ыг татаж эдний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг таван байгуулагаар үйлчлүүлсэн гэдэг. Тэр үед нэг нэгж койн 20 төгрөг байсан бол эдүгээ хоёр жилийн дараа ийнхүү 300 төгрөгт хүрч өсөөд байна.  Өнгөрсөн оны сүүлд нэг нэгж койн 70 төгрөгтэй тэнцэж байсан нь сүүлийн хоёр жилийн хугацаанд өссөн бодит өсөлт гэж хэлж болно.

Харин  энэ оны эхээр ялангуяа  иргэд ковидоос болж ажлын байраа алдсан, өрхийн орлого нь буурсан үетэй давхцан хөрөнгийн зах зээлд оролцох идэвхи сэргэсэнтэй холбоотой  койны ханш огцом өссөнг нэг талаас  хөөсрөлт гэж харах боловч нөгөө талаас тус нэгдэл олон төрлийн урамшуулал зарласантай холбоотойгоор өссөн  үү гэсэн таамаг байна.

 

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн үнэлгээ 30 тэрбумаас 300 тэрбум болжээ

 

 “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн захирал  Ардын компаниудын хувьцаа эзэмшигчид одоо 20,000 руу дөхөж байна. Ард Апп суулгасан хүмүүсийн тоо 700,000 давсан бөгөөд компани нэг сая хэрэглэгчтэй болохоор ажиллаж байна  Хасын Ганхуяг гэж олонд танигдсан хүн энэ бүх том төслүүдийн ард байгаа гэдэг нь ойлгомжтой.

Тэрээр “Тэнгэр санхүүгийн нэгдлийг байгуулсан шиг дараагийн том Санхүүгийн нэгдлийг байгуулж чадна гэдэгт би итгэдэг. Мөн цөөн хэдэн хүнийг баяжуулах биш баялгийн демократизаци (ардчилал) хийнэ гэдэгт би итгэдэг, дэмждэг. Бид удахгүй банкинд хөрөнгө оруулах гээд бэлтгэл ажлуудаа хийж байгаа. Мөн компаниа гадаадын бирж дээр гаргах ажлыг судалж байгаа.

Манайх шиг санхүүгийн цогц үйлчилгээ цахимаар үзүүлдэг компани Монголын хөрөнгийн бирж дээр байтугай гадаадын бирж дээр байхгүй тул үнэлгээг нь хийхэд их хэцүү байгаа.

Ямартаа ч 2020 оныхтой харьцуулахад ашиг орлогын хувьд өөр компани болсныг тайлбарлах гэж хичээлээ. Хөрөнгө оруулалтын машины арын толинд бүх зүйл тод харагддаг боловч өмнөх зам үргэлж манантай байдаг. Ирэх саруудын үйл явдлууд илүү тодорхой байдал үүсгэнэ гэж найдаж байна” хэмээсэн. Тус нэгдлийн үнэлгээ дөрвөн жилийн өмнө 30 тэрбум байсан бол эдүгээ 300 тэрбум болсон аж.

Хувьцаа, койны хөрөнгө оруулалт бол маш өндөр эрсдэлтэй бөгөөд хөрөнгө оруулагчид бүх мөнгөө ч алдах эрсдэл байдгийг мартаж болохгүй. Ирэх саруудын үйл явдлууд илүү тодорхой болж ард койны ханш хөөсрөлт байсан уу, бодит өсөлт үү гэдэг тодорхой болох биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.24 ЛХАГВА № 36 (6513)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

3 цаг 56 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

3 цаг 56 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

3 цаг 56 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

16 цаг 55 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

18 цаг 6 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин