Г.Батжаргал: Хөрөнгө оруулагчиддаа зориуд мэхэлье гэхгүй л бол хувьцаат компани болох асуудалгүй 

2021-01-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

Банкийг олон нийтийн хяналттай нээлттэй банк болгох гэж буй талаар санхүүч Г.Батжаргалын байр суурийг хүргэж байна. 

-Банкны салбарт рефор­мын шинжтэй өөрч­лөлт, шинэчлэл хийхээр хуулийн төсөл хэлэлцэж байна. Гол шинэчлэл нь банкуудын эздийн  хувь эзэмшлийг бууруулах зорилгыг агуулж байна. Үүн дээр ямар бодолтой байна вэ, банкны салба­рыг шинэчилье гэвэл ши­нэч­лэл юунаас эхлэх хэрэг­тэй гэж үзэж байна вэ? 
-Миний хувьд банкны салбарт шинэчлэл хийхийг дэмжиж байгаа. Монголд хувьцаа эзэмшлийн хязгаарыг 20 хувь гэж тогтоохоор Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм байна. Гадны улсуудад өөр өөрийн онцлогт тохируулж  хувьцаа эзэмшлийн хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Ингэснээр компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх, хувьцаа эзэмшлээр дамжуулан хяналт тавих зэрэг давуу тал их бий. Гол нь цаг хугацааны хувьд тохиромжтой юу. Ингэж хуулийн хугацаагаар шахах гэхээсээ илүү тодорхой зохицуулалтын дагуу уян хатан байдлаар, шат дараатайгаар хийсэн нь дээр байх. Одоо хуулиа батлах нь зөв. Гэхдээ хэрэгжих хугацааны хувьд 2023 он гэхэд 100 хувь биш, ядаж 50 хувь нь нээлттэй болсон байх, дараагийн ээлж нь 2028 он гэх ч юм уу. Банкны дүрмийн санг шат дараалсан байдлаар хугацаа зааж нэмдэгтэй адилаар үе шаттайгаар л явах нь зөв байх. 
-Тэгэхээр нийт системийн хувьд  төвлөрлийг бууруулахаас өөр ямар өөрчлөлт ирэх вэ?
-Хууль батлагдсанаар хөрөн­гийн зах зээл дээрх гол бүтээгдэхүүн нь зөвхөн банкуудын хувьцаа болчихоор байгаа. Өөрөөр хэлбэл, идэвхтэй арилжаалагддаг хувьцаа нь банк, санхүүгийн байгууллагуудын хувьцаа болж нэг төрлийн төвлөрлийг бий болгож магадгүй. Гэхдээ энэ нь яваандаа хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлөх нь тодорхой. Нөгөөтэйгүүр, банкны үйл ажиллагаа хүндэрвэл хадгаламж эзэмшигчдээс гадна хувьцаа эзэмшигчдийн хохирлын асуудал гээд олон л зүйл яригдах байх. Бидэнд хоёр ч банкны муу кэйс байгаа. Үүнийг дагасан хариуцлага, хяналтын асуудлыг хуульд нарийн тусгаж өгөх хэрэгтэй байх. Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлээ хянаж байгаа. Банкууд харьцангуй засаглал сайтай учраас тайлангаа ил тод гаргахад  асуудалгүй байх. Ер нь банкуудын хувьд зориудаар л хөрөнгө оруулагчдыг хуурч, мэхэлье гэхгүй бол хөрөнгийн зах зээл дээр гарахад асуудалгүй. Анод зэрэг банкны хувьд хөрөнгийн зах зээлийг мөнгө босгох арга гэж хараад зориуд буруу мэдээлэл өгөх маягаар хөрөнгө оруулагчдыг хуурч мэхэлсэн тал байдаг. Дахин ийм асуудал  гаргахгүй л байх хэрэгтэй. Мэдээж банкийг нээлттэй болгосноор ач холбогдол их. ТУЗ-д нь жижиг хувьцаа эзэмшигчид орж санал бодлоо илэрхийлнэ, дуу хоолойгоо хүргэнэ. Банк харилцагчдад чиглэснээс бусад мэдээлэл нь нэг их нээлттэй биш байдаг.Тэгэхээр олон нийтийн тухайд банкны талаарх ойлголт сайжирч, үйл ажиллагааных нь онцлогийг мэдэж авах зэрэг боломж гарна. Банкны нэр хүнд ч сайжирна. Гадны томоохон бүхий л банк хувьцаат компани шүү дээ. Тэгэхээр том зургаараа урт хугацаандаа   эерэг үр дүнтэй. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.28 ПҮРЭВ № 20 (6497)

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

4 цаг 56 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

4 цаг 56 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

4 цаг 56 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

17 цаг 56 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

19 цаг 6 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин