Шинэ орон сууцны үнэ дунджаар 2.450.855 төгрөг байна

2021-01-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТАМИР

“Зууны мэдээ” сонин “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанитай хамтран шинэ орон сууцны дундаж ханшийг танилуулж байна.

“Тэнхлэг зууч” компани 2013 оны нэгдүгээр сараас эхлэн Монголбанкны захиалгаар Улаанбаатар хотын Орон сууцны үнийн индексийг сар болгон Хедоник регрессийн аргаар тооцож байна.
Нийслэлд ашиглалтад орж байгаа шинэ орон сууцны дундаж үнэ өнгөрсөн сарын байдлаар 2.450.855 төгрөг байна. Харин арав, арваннэгдүгээр сард дундаж үнэ 2.506.105 байсан бол өнгөрсөн сард 56 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байгаа юм. Харин дүүргээр авч үзвэл хамгийн үнэтэй буюу Хан-Уул дүүргийн Зайсан, Оргил хавийн орон сууц мкв нь 4.844.444 төгрөгийн үнэтэй байна. Харин хамгийн хямд нь 1.665.000 төгрөг буюу Баянзүрх дүүргийн XVI хороололд худалдаалагдаж байна. 
Захиалга авч байгаа нийт орон сууцны тоог зэрэглэлд ангилбал 50 хувь нь стандарт, 24.9 хувь буюу 10310 айлын орон сууц нь дундаж, 21.1 хувь нь бизнес, 3.9 хувь буюу 1.631 айлын орон сууц өндөр зэрэглэлд хамрагдаж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс стандарт зэрэглэл 3.3 пунктээр өсч, дундаж зэрэглэл 7.3 пунктээр буурч, бизнес зэрэглэл 3.6 пунктээр, өндөр зэрэглэл 0.5 пунктээр өссөн байна.
Өнгөрсөн сард  захиалга авч буй нийт 239 төслийн 41.407 айлын орон сууцнаас Хан-Уул дүүрэгт 49.36 хувь буюу 20.437 айлын төсөл, үүний дараа Баянзүрх дүүрэгт 24.81 хувь буюу 10274 айлын төсөл хэрэгжиж байгаа аж. Улаанбаатар хотод хэрэгжиж буй шинэ орон сууцны нийлүүлэлт 2019 оны долдугаар сараас нэмэгдэж байгаа. Ялангуяа, Хан-Уул дүүрэгт орон сууцны төслийн нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 38.62 хувиар өсч, өнгөрсөн сараас 0.6 хувиар буурсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.25 ДАВАА № 17 (6494)

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

4 цаг 56 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

4 цаг 56 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

4 цаг 56 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

17 цаг 56 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

19 цаг 6 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин