ЖДҮ эрхлэгчид ажлын байраа хадгалж чадахгүйд хүрчээ

2021-01-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТАМИР

 

Хөгжлийн төлөөх судалгааны байгууллага болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдал” санал асуулгын судалгааг үндэсний хэмжээнд хийжээ. Энэ судалгаа нь ЖДҮ эрхлэгчдээс COVID-19 цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдлыг тодруулахаар үндэсний хэмжээнд хийснээрээ онцлог байсныг судалгааг гүйцэтгэгчид онцоллоо.

Судалгаанд 2000 ЖДҮ эрхлэгч хамрагдсан бөгөөд газар зүйн байршлаар нь харвал 74 хувь нь Улаанбаатар хотоос, 26 хувь  нь орон нутгаас хамрагджээ. Говьсүмбэрээс бусад 20 аймгийн ЖДҮ эрхлэгчид хамрагдсан байна. Судалгаанд хамрагдагсдын 30 хувь нь үйлчилгээний салбарынхан, 25 хувь нь дотоодод худалдаа эрхлэгчид, эдгээр ЖДҮ эрхлэгчдийн 70 гаруй хувь нь 1-5 хүртэлх тооны ажиллагсадтай байжээ. Орлогын байдлыг харвал ЖДҮ эрхлэгчдийн 77 хувь нь 1-100 сая төгрөгийн орлоготой, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 95.6 хувь нь 1-100 хүртэлх сая төгрөгийн орлоготой гэжээ. ЖДҮ эрхлэгчдийн 98.6 хувь нь COVID-19 цар тахал “бидний бизнест хүндээр нөлөөлж, олон сорилт бэрхшээлийг үүсгэж байна” гэжээ. Ялангуяа, хатуу хөл хорионы үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлт, бизнесийн үйл ажиллагаа болон үйлчилгээ, хүнсний бус боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, соёл урлаг, дотоодын тээвэр, гадаад худалдааны салбарт ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байна.

 

“Хоёр ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хатуу хөл хорионы үед үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ”

Судалгаанаас харахад хоёр ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хатуу хөл хорионы үед үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан байна.

Хатуу хөл хорионы үед үйлчилгээ, барилга, зам, дэд бүтэц, хүнсний бус боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын салбаруудыг бусад салбартай харьцуулахад бүрэн зогсолт хийсэн хувь хэмжээ нь өндөр байна. Мөн хатуу хөл хорионы үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 55.8 хувь бүрэн зогсолт хийж, 33.9 хувь нь хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан байна. ЖДҮ эрхлэгчид хатуу хөл хорионы үед ч халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд сахиж үйл ажиллагаагаа бүрэн явуулах боломжтой хэмээн үзсэн ч үйлчилгээний салбарт ЖДҮ эрхлэгчдийн 41.1 хувь нь халдвар хамгааллын дэглэмийг сахиж үйл ажиллагаагаа явуулахыг зөв эсэхийг хэлж мэдэхгүй байгаа нь цар тахлын үеийн нөхцөл байдлыг бодитоор үнэлж, бизнесийн үйл ажиллагаагаа нарийн төлөвлөх боломжгүй, амаргүй цаг үеийг даван туулж байгааг илтгэж байна.

 

“ИХЭНХ ААН ажилчдаа тодорхойгүй хугацаагаар цалингүй амраасан”

Гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь одоогийн ажлын байраа нэг сар хүртэлх хугацаанд мөн гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь одоогийн ажлын байраа гурван сар хүртэлх хугацаанд хадгалж үлдэх боломжтой гэж хариулжээ. Хүнсний чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн салбараас бусад бүх салбарт ажлын байрыг урт хугацаанд хадгалах боломж хомс байна.

Ажлын байраа цөөлсөн ЖДҮ эрхлэгч АНН-үүд ажилчдаа тодорхойгүй хугацаагаар цалингүй амраасан байна. Хатуу хөл хорионы өмнө болон хөл хорионы үед ажилгүй болсон ажиллагсдын 12 хувь нь ажлаасаа халагдсан байна. Өөрөөр хэлбэл, ажил орлогогүй болж буй 10 хүн тутмын нэг нь ажлаасаа халагдсан байна. Цаашид ажилгүй бологсдын тоо нэмэгдэх хандлагатай байна. COVID-19 цар тахал дэгдэж, онцгой нөхцөл байдалд шилжсэн цагаас хойш ЖДҮ эрхлэгч АНН-үүд нийт 9065 хөдөлмөр эрхлэгчийг ямар нэгэн байдлаар ажилгүй, орлогогүй болгож, сул зогсолт хийх, цомхотгол хийх, ажилчдаа амраах, халах гэх мэт ажлын байраа цөөлжээ.

Сovid-19 цар тахлаас үүдэж ЖДҮ, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг нэг байгууллага тутамд найман хүн ажлын байраа алдсан байна. Covid-19 цар тахлаас үүдэж ЖДҮ эрхлэгчдийн 55.6 хувь нь ажилчиддаа цалин олгож чадаагүй байна. Мөн түүнчлэн 22 хувь нь сул зогсолтоор цалинжуулсан байна.

 

“ЖДҮ эрхлэгчийн 73.9 хувь нь зээлтэй байна”

ЖДҮ эрхлэгчийн 73.9 хувь нь ямар нэгэн зээлтэй байна. Зээлтэй ЖДҮ эрхлэгчдийн 52.8 хувь нь арилжааны банкны, 29.8 хувь нь ББСБ-ын, 28 хувь нь ломбардны, 23.8 хувь нь түүхий эд, материалын зээлтэй байна. Эдгээр зээлийн төрөл, эзлэх хувь хэмжээнээс харвал ЖДҮ эрхлэгч нарын ихэнх нь давхар зээлтэй байна. Зээлийн хэмжээг харвал 56 хувь нь 1-20 сая хүртэлх, 19 хувь нь 21-50 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байна. Өөрөөр хэлбэл, нийт зээлтэй ЖДҮ нарын 75 хувь нь 50 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байна. Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 80.6 хувь нь 1-20 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байна.

ЖДҮ эрхлэгч нарт ажлын байраа хадгалах, цалин тавих, зээлээ төлөх, эргэлтийн хөрөнгөгүй байх, түүхий эд, бараа материалын хомсдолд орох томоохон сорилт, хүндрэл бэрхшээлүүд хамгийн их тулгарч байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 64.5 хувьд зээлийн эргэн төлөлт хамгийн том сорилт, бэрхшээл болж байна гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.25 ДАВАА № 17 (6494)

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

4 цаг 56 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

4 цаг 56 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

4 цаг 56 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

17 цаг 56 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

19 цаг 6 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин