Г.Уянгахишиг: Үнэт цаасны бизнест эрсдэлээ тооцох хэрэгтэй

2021-01-20
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

 Ц.МЯГМАРБАЯР

 

“Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “Инвескор капитал” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Г.Уянгахишигийг урьж ярилцлаа.

-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юуг хэлэх вэ?

-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь автомашины зээл, орон сууцны зээл, хэрэглээний зээл, гар утасны урьдчилсан төлбөрт гэрээ гэх мэт байнгын мөнгөн урсгал бий болгодог хөрөнгүүдийг багцлан түүгээр баталгаажуулан гаргаж байгаа үнэт цаас юм. Ойлгоход хэцүү, нэр томьёонууд нь танил бус байгаа байх. Энгийнээр тайлбарлавал, ББСБ-ын олгочихсон зээлүүд дотроос шигшиж байгаад сайнаас нь хэдийг сонгоод тусад нь цоо шинэ компани руу шилжүүлж, тэр зээлүүдийн төлбөрөөр төлөх нөхцөлтэйгөөр үнэт цаас гаргаж байгаа юм. Ийнхүү үнэт цаасжуулах явцад оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, зээлийн багцад тавигдах шалгуур үзүүлэлтийг тогтоох, хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалах арга замыг тодорхойлж, үйл ажиллагааны журмуудад тусгах зэрэг нэлээд ажиллагаатай бөгөөд эдгээр нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн холбогдох журмуудаар зохицуулагддаг.

-Банкны хадга­ламжтай ижил бүтээг­дэ­хүүн гэж ойлгож болох уу?

-Банкны хадгаламжтай төстэй шинж нь  хүүгийн хэмжээ болон төлөгдөх хугацаа нь тодорхой бөгөөд зээлийн төлөлтөөс орж ирэх мөнгөн урсгалаас хүүгийн төлбөр болон эргэн төлөлт хийгдэнэ. Ялгаатай тал нь  үнэт цаасжуулсан бүтээгдэхүүн тул биржийн хоёрдогч зах зээлд бусдад худалдан мөнгөө хугацаанаас өмнө олж авах боломжтой юм. Харин банкны хадгаламжийн хувьд хэрэв хугацаанаас өмнө мөнгөө авах бол хадгаламжаа цуцлах шаардлагатай болдог шүү дээ.

- Танай үнэт цааснаас худалдаж аваад хүү авна . Энэ хүү нь банкны хүүгээс өндөр гэж олйгож байна. Жишээ татаж тайлбарлаж өгнө үү.

-Тэгэлгүй яах вэ. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/  нь өөрөө хувьцааг бодвол өгөөжийн хэмжээ, төлөх хугацаа нь тодорхой байдаг тул банкны хадгаламжтай төстэй. Өөрөөр хэлбэл, хувьцааны үнэ уначихлаа, мөнгөө алдчихлаа гэх эрсдэл байхгүй гэсэн санаа. Нөгөө талаас, банкны хадгаламжийн хүү жилийн арван хувиас доош буучихсан байгаа өнөөдрийн нөхцөлд  жилийн 14.4 хувь гэдэг харьцангуй өндөр өгөөж. Бас нэг анхаарч харуулмаар харьцуулалт гэвэл ХБҮЦ эргэн төлөлт нь найм тэнцүү хуваалтаар гурван сар тутамд төлөгдөх тул богино хугацаат хадгаламжийн өгөөжтэй харьцуулахад маш өндөр өгөөж бодогдож байгаа юм. Жишээлбэл, дөрвөн сая төгрөгөөр ХБҮЦ авсан байлаа гэхэд гурван сарын дараа эхний 500 мянган төгрөгийг жилийн 14.4 хувь буюу гурван сард 3.6 хувийн өгөөжтэйгээр эргүүлэн авна. Хэрэв энэ мөнгөө гурван сарын хугацаатай хадгаламжид хийсэн бол жилийн зургаан хувь буюу гурван сард 1.5 хувийн хүү бодуулж  авах боломжтой байсан гэсэн үг юм. Яг энэ аргачлалаар өгөөжийн тооцооллоо харьцуулан хийж үзээрэй гэж хөрөнгө оруулагч нартаа зөвлөж байгаа. Мөн орлогын татварын хувьд нээлттэй үнэт цаас тул таван хувийн татвар төлдөг нь өгөөжийг мөн нэмэгдүүлж байгаа юм.

-Хэдэн ширхэг үнэт цаас зах зээлд гаргав. Эхний арилжаа хэрхэн явагдав. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

-Анхдагч зах зээлийн арилжаа хоёр  өдөр амжилттай явагдаж, 199.26 хувийн давсан биелэлттэй хаагдлаа. Энэ нь хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүний эрэлт өндөр байгааг харуулж байна. “Инвескор актив”  ХБҮЦ-ны хувьд нийт дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг үнэт цаас гаргасан байгаа. Хөрөнгө оруулагчдын хувьд анхдагч арилжаанд мэдээлэл сайтай, идэвхитэй оролцлоо. Инвескор ХБҮЦ-ыг баталгаажуулж буй зээлүүд нь Монголын хөрөнгийн биржийн TOP-20 индексийн “Инвескор ББСБ” ХК болон салбартаа тогтвортой үйл ажиллагаа, зээлийн чанараар манлайлж яваа “Микро Кредит ББСБ” ХХК-ийн автомашины зээлүүд байгаа нь хөрөнгө оруулагч нарт мөн итгэл төрүүлж байгаа юм. Өчигдөрөөс буюу 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн. Бас их сонирхолтой явагдахаар байна. 

-Цаашид хөрөнгө оруулагчид юунд анхаарах ёстой. Түүнчлэн байгуулага аж ахуйн нэгж  оролцож болно биз дээ?

-Байгууллага, аж ахуйн нэгж оролцож болно.  Хөрөнгө оруулагчдын хувьд мэдээж 100 хувь эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж байхгүй гэдгийг анхаарах ёстой. Аливаа хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг сонгохдоо мэргэжлийн зөвлөгөөг авч, тухайн хөрөнгө оруулах гэж байгаа бүтээгдэхүүнийхээ тухай сайн ойлголт, мэдлэгтэй  байх учиртай. Жишээлбэл, бидний хамгийн сайн мэдэх банкны хадгаламж гэхэд л тухайн банк хэр найдвартай билээ гэдгийг бодох ёстой байдаг шиг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас сонирхож байвал ямар хөрөнгөөр баталгаажсан, тэр хөрөнгө буюу зээлийн багцад байгаа зээлүүд найдвартай байж чадаж байна уу, зээл олгосон байгууллага нь хэр туршлагатай, нэр хүндтэй вэ гэх мэт асуултуудад хариулт авах ёстой. Энэ бүх асуултын хариулт тухайн үнэт цаасны танилцуулга дээр байдаг ба андеррайтер компани эсвэл өөрийн үйлчлүүлдэг брокерийн компаниас мөн асууж тодруулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, авах өгөөжөөс гадна ямар эрсдэл ирэхийг төсөөлөх хэрэгтэй гэсэн санаа. Мөн оруулсан хөрөнгө оруулалтаа хэзээ эргүүлэн авах билээ гэдгээ тооцоолж үзэх нь чухал. Тухайлбал, ХБҮЦ хувьд гурван сар тутамд хүүгийн төлбөр болон эргэн төлөлтөө авах тул мөнгөн урсгалын хувьд бусад үнэт цаасыг бодвол илүү тодорхой, хурдан хугацаанд оруулсан хөрөнгөө эргүүлэн авах боломжтой бүтээгдэхүүн юм.

-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хувьцаа шиг үнэ нь өсөх үү?

-ХБҮЦ нь компанийн бондтой адил тодорхой үнийн дүнтэй, өгөөж нь мөн тодорхой байдаг тул хувьцаа шиг үнийн хэлбэлзэл байдаггүй. Гэхдээ богино хугацааны үнийн өсөлтөөс өгөөж хүртэнэ гэж найдаж болохгүй. Харин хоёрдогч зах зээл дээр буюу явцын дунд өгөөжийн тооцоолол хийж үзсэний үндсэн дээр хямдруулсан үнээр зарах эсвэл авах боломж бий.         

-Жижиг  хөрөнгө оруулагчийг эрсдэлээс  хамгаалах тухайд юу хэлэх бол?

-“Инвескор актив”  ХБҮЦ-ны хувьд үнэт цаасжуулах схемийг гаргахдаа жижиг том гэлтгүй хөрөнгө оруулагчдыг хамгаалсан нэлээд олон зохицуулалтуудыг оруулж өгсөн. Хөрөнгө оруулагчийн хамгийн том эрсдэл бол мэдээж үнэт цаасны хүү болон оруулсан хөрөнгөө тохирсон хугацаанд буцаан авах боломжгүй болох эрсдэл. Өөрөөр хэлбэл, зээл олгож байгаатай адил хөрөнгө оруулагч зээлээ хугацаанд нь төлөхгүй бол яах билээ гэсэн эрсдэл юм. Энэ эрсдэлийг хаахын тулд нэгдүгээрт, орж ирэх мөнгөн урсгал буюу автомашинуудын зээлийн төлөлтийн эрсдэлийг хаахын тулд эрсдэлтэй болсон зээлийг эрсдэлгүй зээлээр солих нөхцлийг оруулсан. Хоёрдугаарт,  төлбөр тасалдал буюу зээлүүдийн төлбөр хугацаандаа цуглахгүйгээс үнэт цаасны төлбөр хугацаанд нь төлөх мөнгөгүй болох эрсдэлийг хаахын тулд Эрсдэлийн сан байгуулж  төлбөрийн дарааллыг тогтоохдоо хөрөнгө оруулагчдад төл өх төлбөрийг тэргүүн ээлжинд байхаар зохицуулалтыг оруулсан.

Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн mse.mn болон манай abs.icapital.mn вебсайт дээр байгаа үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулга дээрээс зээлийн багцад орох зээлүүдийг сонгосон шалгуур үзүүлэлтүүд, үйл ажиллагааг зохицуулсан журмууд болон гэрээнүүд дээр гаргасан хуулийн дүгнэлт, зээлийн багцад хийсэн санхүүгийн шин­жил­гээний дүгнэлт зэрэгтэй танилцаж болох юм. Бидний хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа тул аль болох сайн жишиг тогтоохыг эрмэлзсэн. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.20 ЛХАГВА № 14 (6491)

“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ

Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр

5 цаг 53 мин
Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба тэгш эрх” сэдвээр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монгол Улсын усны нөөцийг судалж тогтоох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилд оруулж буй хувь нэмрийг үнэлж Голомт банкийг “Усны элч” банкаар дахин өргөмжиллөө.

9 цаг 12 мин
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Эн

13 цаг 27 мин
О.Цогтгэрэл: Бид парламентад тогтсон буруу жишгийг засах ёстой

АН-аас мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл

13 цаг 27 мин
УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудл

13 цаг 27 мин
С.Бямбацогт: Баялагтаа эзэн Монгол зөвлөлдөх санал асуулгыг орон даяар зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Аргентин ДЭМБ-аас албан ёсоор гарав

Аргентин улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гарах шийдвэр гаргасан нь албан ёсоор хэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орлоо. 2-4 сайдын суудал суларч магадгүй гэж яригдаж байсан ч энэ уда

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

Уржигдар 14 цаг 06 мин
Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Б.Чойжилсүрэнгийн даагаагүй “улс төр”-ийг Б.Найдалаа даах уу?!

Уржигдар 13 цаг 47 мин