Өндөр өгөөжтэй бонд уу, Эсвэл хадгаламж уу

2021-01-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

COVID-19 цар тахалтай холбоотойгоор дэлхийн хөрөнгийн зах зээлд 2020 онд зарим том компаниудын хувьцаа жилийн турш уналттай явсаар ирсэн. Гэвч технологийн болон цахилгаан автомашин үйлдвэрлэлийн, цахим худалдааны компаниудын хувьцаа түүхэнд байгаагүйгээр өсч өгөөжөөрөө  тэргүүлэгч компаниудыг ардаа орхисон. Тухайлбал, цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла”,  цахим худалдааны “Амазон” зэргийг нэрлэж болно. Банкны систем давамгайлсан манай улсын хувьд хүссэн хүсээгүй банкны зээлийн хүү буурах нөхцөл бүрдэж Монголбанк бодлогын хүүгээ буулгасан нь хадгаламжийн хүү урт хугацаандаа буурах боломж бүрдсэн. Ингэснээр хөрөнгийн зах зээлд зарим ББСБ тухайлбал, “Лэнд.мн” зэрэг компанийн хувьцаа, бондын хүү өсөхөд нөлөөлсөн. Түүнчлэн бондын хүү өндөр болох нэг шалтгаан нь банкны хүү өндөр, барьцаа хөрөнгө ихээр шаарддаг зэрэг нь зээлдэгчдэд дарамттай байдгаас цахим компанийн зээлийн эрэлтийг өсгөхөд нөлөөлжээ. Мөн  банкны тухай хуульд өөрчлөлт оруулж банкны нэг хувь эзэмшигчийн эзэмших хувийг 20 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан нь банкууд хувьцаат компани болох эхлэл тавигдсан гэж болно. Цаашдаа хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо өсөхөд том түлхэц юм. Мэдээж 13-15 хувийн хүүтэй банкны хадгаламжид мөнгө хадгалуулж ашиг хүртэх үү, эсвэл 17 хувийн хүүтэй бонд болон үнэт цаасанд хөрөнгө оруулж өгөөж хүртэх үү гэдэг энэ зах зээлд оролцогчдын сонголт. Тэгээд ч COVID-190 болон технологи, интернэтийн хөгжил бидэнд гэрээсээ цахим орчинд ямар ч санхүүгийн харилцаанд оролцох боломжийг нээлттэй болголоо.

Нөгөөтэйгүүр, 2021 оны эхэнд Монголын анхны нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг “Инвескор актив” Үнэт цаасны компани зах зээлд гаргаж анхны арилжаагаа энэ сарын 13,14-нд хийлээ. Ингэснээр та энэ үнэт цаасыг худалдан авч хөрөнгө оруулснаар банкны хадгаламжаас  хүүний өгөөж хүртдэг шиг улирал бүр үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн эргэн төлөлтөөс хувь хүртэх боломжтой. Тодруулбал, хаалттай бонд болон халгаламжийн хүүнд татварын дараах ашгаас ойролцоогоор 10 хувиар татвар суутгадаг бол нээлттэй бондод 5.0 хувиар тооцдог давуу талтай. Тэгэхээр танд ирэх өгөөж энэ хэмжээгээр ялгаатай. Тус компанийн үнэт цаасны ханш 14.5 хувьтай байна. Харин банкны хүү одоогоор 13 хувьтай байгаа. Ингэхээр ирээдүйд та хөрөнгийн зах зээлийн оролцогч болбол өндөр өгөөж хүртэх боломж их. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямралын үед уналттай хувьцаа худалдан авах эсвэл бондод хөрөнгө оруулах нь хамгийн зөв гэж зах зээл шинжээчид зөвлөдөг.

 

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2021.1.19 МЯГМАР № 13 (6490)

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

4 цаг 58 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

4 цаг 58 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

4 цаг 58 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

17 цаг 57 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

19 цаг 8 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин