Хөл хориог сулруулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч орлого нь 70 хувиар буурчээ

2021-01-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТАМИР

“Хооллох хугацаа дууслаа” гэвэл та хэрхэн хүлээж авах вэ. Бүх нийтийн бэлэн байдлыг сулруулан зарим ААН-ийг нээж, үйл ажиллагааг нь хэвийн явуулж эхэлсэн хэдий ч хоолны газруудыг 15 минут үйлчлэхийг ЭМЯ-наас мэдэгдсэн. Тэгвэл ресторан цайны газррууд, кофе шопууд нэг ширээнд нэг хүн сууж, 15 минутанд үйлчлүүлэх зөвлөмж хэрхэн мөрдөгдөж байгаа талаар сурвалжиллаа.
-“Хэдэн сар ажилгүй байчихаад арайхийн орлоготой болж байна” хэмээн “Зочин бууз” хэмээх зоогийн газрын ресепшин хэллээ. Тус зоогийн газарт ширээ бүрийн ард нэг сандал тавин, тусгаарлагчаар тусгаарлажээ. 
-“Халдвараас сэргийлэхийн тулд нэг ширээнд нэг л хүн гэсэн хэдий ч цайны цагаас бусад цагт хүмүүс дор хаяж 2-3-уулаа орж ирж үйлчлүүлдэг. Арванхоёрдугаар сард хэсэг хатуу хөл хориог цуцлан, зоогийн газар ресторануудыг ажиллуулж эхэлсэн. Тэр үед манайх ингэж тохижуулж, халдвараас  сэргийлэх арга хэмжээ авсан юм. Цайны цагаар тоотой хэдхэн л үйлчлүүлэгч орж ирдэг. Энгийн цагаас мэдээж үйлчлүүлэгч хэд дахин бага байна. Үйлчлүүлэгчгүй байгаагаас ялгаа алга. Дэмий нээж дээ гэж хүртэл бодогдсон. Гэсэн хэдий ч түрээс тооцогдож байгаа болохоор ажиллахаас өөр аргагүй.  Зарим ажилчнаа хүртэл чөлөөлсөн. Ашиггүй ч орлогоороо үлдсэн ажилчдынхаа цалинг тавъя гэж бодоод нээсэн. Манайд энгийн үед 8-10 хүн ажилладаг. Одоо дөрөв болгож цомхотгосон. Сүүлийн гурван сар түрээсээ төлөөгүй” хэмээн тус зоогийн газрыг түрээслэн ажиллуулдаг С.Наранцог хэллээ.
Тэгвэл Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл хоолны газруудад нэг ширээнд нэг хүн сууж, 15 минутын дотор үйлчлүүлнэ гэж мэдээллээд байсан. 
Тодруулбал, “Хоолны газрууд ширээгээ 1.5-2 метрийн зайтай байрлуулах, нэг ширээнд нэг хүн суухаар зохицуулалт хийх хэрэгтэй. Хоёр хүн нэг ширээнд сууж 15 минутаас дээш хугацаанд амны хаалтгүйгээр ярьж суух нь халдвар тархах эрсдэл дагуулна. Тиймээс үйлчлүүлж байгаа хүмүүсийн хоол идэх, кофе уух дээд хугацааг 15 минутаар тогтоох хэрэгтэй. 15 минутаас дээш хугацаанд үйлчлэхгүй. Хоол, кофегоо аль болох авч явж ажил дээрээ идэхийг эрмэлзээрэй” гэв.

“УОК-ын гэнэтийн шийдвэр дөрвөн сая төгрөгийн алдагдалд оруулсан”    

“Монгол зоог” зоогийн газрын менежер Л.Болормаа “Өмнө хөл хорио цуцлаад нээгээд хаасан. УОК-ын гэнэтийн шийдвэр дөрвөн сая төгрөгийн алдагдалд оруулсан. Авсан ногоо, мах гээд амархан муудах хүнсний бүтээгдэхүүнүүд хоёр хоноод л муудчихдаг. Өмнө нь хаширсан болохоор одоо их бэлтгэлтэй байгаа” гэв.
“Хаан бууз” түргэн хоолны газрын эзэн Н.Номин “Манайх энгийн үед 08:30-24:00 цаг хүртэл ажилладаг. Орлого 70 хувь буурсан. Манайх долоон ажилтантай.  Хоёр хоёроор нь ээлжлүүлэн амрааж байгаа. Энгийн үед сургуулийн хүүхдүүдийн хөл тасардаггүй байсан. Одоо гэтэл ашиггүй ажиллаж байна” гэлээ.
Түүнчлэн эдийн засагчид, бизнес эрхлэгчдийн зүгээс хөл хорионы үед иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй ачааллыг, дарамтыг тэнцвэржүүлэх үүднээс өөрсдийн саналаа хэлж байна.
Тухайлбал, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан Б.Лхагважав “60 мянган компанид ажилладаг 770 мянган иргэнээ төрөөс анхаарах ёстой. Энэ хүмүүсийн цалингийн 50 хувийг өгөх хэрэгтэй байна гэв. Тэрээр өнгөрсөн хугацаанд төсвийн 200 мянган албан хаагчийн олонх нь ажиллахгүй, бүтэн цалин аваад явж байгаа. Нөхцөл байдал ийм хүнд байгаа үед төсвийн ажилчдын цалинг танаж, сул зогссон, орлогогүй болсон хувийн хэвшлийнхэндээ тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх ёстой” гэв.
Ийнхүү хөл хориог сулруулж заррим ААН-ийг нээсэн хэдий ч ашиг орлого нь хумигдаж, олон айл өрхийн аж амьдрал доройтож, тэднийг бүрэн хямраах нөхцөл үүссээр байна. Тиймээс халдвар хумих арга хэмжээ нь хөл хорио биш, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, коронатай зэрэгцэн ажиллах нь зөв гарц байж болзошгүй юм. Дэлхийн бусад улс орон ч энэ арга замыг сонгохоос өөр аргагүй гэдгийг онцолсон байна.

 

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН  2021.1.18 ДАВАА № 12 (6489)

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

4 цаг 58 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

4 цаг 58 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

4 цаг 58 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

17 цаг 57 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

19 цаг 8 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин