ОБЕГ-ын хандив, тусламжийн зарцуулалт  ил тод биш байна

2020-12-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

COVID-19-ийн үед дотоодын хандив тусламжаар манайд энэ оны наймдугаар  сарын байдлаар нийт 290 аж ахуйн нэгж, 256 иргэнээс 7.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгө болон бараа материал цугларсан. Гэвч энэ тусламжийн зарцуулалтын тайланг шилэн дансны  хуулийн дагуу байршуулахгүй байна. COVID-19-ийн үед дотоодын хандив тусламжаар төвлөрсөн мөнгөн хөрөнгө болон бараа материалыг хүлээн авах, хуваариалах хяналт тавих,үйл ажиллагааг Монгол Улсын шадар сайд, УОК-ийн даргын баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах түр журмаар” зохицуулан ажиллах ёстой. Эрүүл мэндийн яам хандив, зээл тусламжийн зарцуулалтаа шилэн дансандаа хэрхэн байршуулсан талаар мэдээлсэн. Энэ удаа УОК болон Нийслэлийн ОБЕГ  “Мэдээллийн ил тод байдал”-ын тухай хуулийн дагуу шилэн дансандаа зарцуулалтын мэдээллээ хэрхэн байрлуулсан талаар мэдээлэл хайгаад олсонгүй. Харин иргэдээс ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн барааг энэ оны долдугаар сард ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн гарын үсгээр баталгаажиж олгосон мэдээлэл олдсон юм. Үүнд, “Бөртэ” ХХК, ШШГЕГ, ХХЕГ-ын ... дугаар ангиас ирүүлсэн 85 мянган амны хаалтыг ЭМЯ-нд 20 мянгыг бусад ОБЕГ, ЦЕГ, ГЕГ, МХЕГ, ХХЕГ зэрэгт тус бүр 13 мянган ширхгийг олгожээ. Мөн “Магнай трейд” компаниас хандивласан 10 сая төгрөгтэй тэнцэх шатахуунаас 2.0 сая төгрөгтэй тэнцэх хэмжээгээр ОБЕГ,ЦЕГ тус бүр нэг сая төгрөгийн шатахууныг олгосон байна.  Нэг удаагийн 500 мянган ширхэг бээлийг БХЯ, ОБЕГ, ГЕГ,ХХЕГ тус тус хуваариалжээ. Харин олон нийтийн дунд сэдэв болж байсан нэг удаагийн амны хаалтны  1.807.163.100 төгрөгийг хаана, хэнд өгсөн нь ил тод бус хэвээр байна. Түүнчлэн нийт 800 толгой хонийг гурван аж ахуйн нэгж  хандивласнаас ОБЕГ-ын энэ оны долдугаар сарын 23-ны өдрийн тайланд 200 толгой хонийг Дадлага сургуулалт, сурталчилгааны зөвлөлд /ДССЗТ/олгосон гэж тайлагнасан байсан. Энэ үгийн товчлол юу болохыг жирийн иргэдэд ойлгогдохгүй байх жишээтэй. Харин өнгөрсөн наймдугаар  сарын 1-ний тайланд  300 хонийг худалдан борлуулж, дансандаа төвлөрүүлсэн гэж тайлагнасан байгаа боловч ОБЕГ-ын шилэн дансанд энэ талаар мэдээлээгүй байна. Нийслэлийн онцгой комисст COVID-19 цар тахлын үед хандивласан мөнгөн хандивынхаа долдугаар сард зарцуулсан хандивын мэдээлэлд уснаас аврах цагираг, олс, хантааз, шиддэг цүнхний үнэнд 9.1 тэрбум төгрөгийг /2020.07.4-нд/, /2020.07.22-нд / “Магнай Трейд” ХХК шатахууны үнэнд хяналт шалгалтаар ажиллах ажилчдын цалинд 1.622.150 төгрөг, ХУД, БХД, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс болон Улаанбаатар онцгой байдлын хэлтэст тус бүр  375 сая, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт 4.397.600 төгрөг, нийт 17.491.750 төгрөгийг хуваариалсан байна.

Харин Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы А/747 захирамжаар хэлтсийн дарга нарт олгосон нийт  21 сая төгрөгийн  урамшууллын тайлан албан ёсоор ил тод болохгүй байсаар энэ он дуусч байна.

Улсын онцгой комисс гадаад, дотоодын хандив, тусламжийнхаа зарцуулалтын задаргааг ил тод болгохыг олон нийт шаардаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.28 ДАВАА № 251, 252 (6476, 6477)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

4 цаг 56 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

4 цаг 56 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

4 цаг 56 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

17 цаг 56 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

19 цаг 6 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин