Өвс, тэжээлийн нэгдсэн зах байгуулахаар боллоо

2020-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Өвс, тэжээлийн нэгдсэн зах байгуулахаар болсныг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ. Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаатай холбоотойгоор хивэг, өвс тэжээлийн үнийг хөөрөгдөх байдал хөдөө, орон нутагт гарч байна. Энэ талаар ШӨХТГ хянаж шалган цаашид үнийг хөөрөгдөхгүй байх талаар арга хэмжээ авах талаар санал солилцсоны үндсэн дээр өвс, тэжээлийн нэгдсэн зах байгуулахаар боллоо. Ингэснээр өвс, тэжээлийг дамжуулан зуучлуулж, ченжүүдийн гар дамжин үнэ өртөг хэт өсөхгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, болон Говь-Алтай, Өмнөговь аймагт өвөлжилт хүндэрч байна. Эдгээр аймгийн 40 гаруй мянган малчдын нэг өрхөд 300 мянган төгрөгийн тэжээлээр хангах талаар Засгийн газраас шийдвэрлээд байгаа юм.  Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс таван сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлж байгаа юм. Малчдад өвс тэжээл хүргэх ажлыг ХХААХҮЯ аймаг, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан зохион байгуулж байна. Түүнчлэн УОК-оос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад хүргүүлэх юм.

Эх сурвалж: www.polit.mn

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

4 цаг 57 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

4 цаг 57 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

4 цаг 57 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

17 цаг 57 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

19 цаг 7 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин