Жирийн иргэдийн бизнесийг төрөөс дэмждэг ганц том бодлого ЖДҮХС-гийн зээл

2020-12-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

ЖДҮ буюу жирийн иргэдийн бизнесийг төрөөс дэмждэг ганц том бодлого бол жижиг дунд үйлдвэрлэгч нарт олгох хөнгөлттэй зээл юм.  Гэвч энэхүү жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас олгодог зээл нь шударга бусаар хуваарилагддаг, танил хамаатан садандаа өгчихдөг, зээл хүссэн төслийн материалууд дундаас шалгарсан төсөл нь дандаа дарга нарын хүрээний хүмүүсийнх байдаг гэх мэт хэл ам дагуулж байсан нь саяхан. 

 Тэгвэл жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газар, ЖДҮХС-гаас  жинхэнэ ЖДҮ-чид  авсан зээлээрээ үйлдвэрлэлээ явуулах, ажлын байраа өргөтгөх, орон тоогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах зэрэг олон ахицтай зүйлийг хийж хэрэгжүүлэх боломжтой байдаг. Зөвхөн 2019 онд гэхэд 451 төсөл хэрэгжүүлэгчид 47 тэрбум төгрөгийг олгож, 3000 ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлсэн юм ЖДҮХС. 

Үүний нэгэн жишээ нь “Уртын хүр” компани юм. Эднийх 2019 онд энгийн болон төслийн зуухыг цахилгаан газаар халаах шийдэл боловсруулж үр дүнгийн патентаар баталгаажуулсан үр дүнгээр 20 сая төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авчээ.

 

“Ийм хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилт ЖДҮХС-гаас өөр хаана ч байхгүй”

 

 “Уртын хүр” компанийн захирал Ш.Алтангэрэл “ Манайх 2019 онд энгийн болон төслийн зуухыг цахилгаан газаар халаах шийдэл боловсруулж үр дүнгийн патентаар баталгаажуулсан үр дүнгээр 20 сая төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан. Хөл хорионы улмаас тэг зогсолттой байгаа ч хүндрэлийг боломж болгон ашиглахыг хичээж загвар судалгаан дээр ажиллаж байна. Төсөл хэвийн явагдаж байгаа шинэ бүтээл учраас олон нийтэд танилцуулахад бэрхшээлтэй байгаа. Зээлийн хувьд мэдээж ийм хөнгөлттэй нөхцөлтэй санхүүжилтийн эх үүсвэр одоогоор хаана ч байхгүй, зээлийг явсны үр дүнд бид шаардлагтай тоног төхөөрөмжөө авч үйлдвэрлэлээ явуулах боломжийг бий болгосон.

Сүүлийн дөрвөн жил гаруй хугацаанд монгол гэр хувийн сууцанд  дулаан алдагдалыг бууруулж чадсан 40 м2 хүртэлх талбай бүхий энгийн халаалтын энгийн халаалттай айлын зуухыг өөрчлөхгүйгээр цахилгаан ,газаар халаах шийдэл нь амжилтанд хүрч Гамшиг судлалын хүрээлэнгийн лабаратороор батаалгаалжуулж Монгол улсын оюуны өмч, стандартын шаардлага хангасан Монгол ахуйд монгол хүний гараар бүтээгдсэн. MNS-6780,2019 стандартын АЦ-2 газ цахилгаанаар ажиллах дулаан хуримтлуурт халаагуурыг үйлдвэрлэж байгаа. Дэлхийн нийт цахилгаан газ ашиглаж утаанаасаа салчихсан байхад бид яагаад чаддаггүй юм бэ. Үүний шийдэл нь тодорхой болчихсон байна. Хэрэглэгчдийн болон олон хүний амь нас эд хөрөнгөөр баталгаажиж туршигдан нотлогдоод байна.  Манайх таван төрлийн цахилгаан газан зуух болон, дулаан хуримтлуурт  цахилгаан халаагуурыг үйлдвэрлэж байна. Тухайлбал дулаан хуримтлуурт халаагуурын хувьд бүх зүг рүү жигд халдаг, шөнийн тогийг үнэгүй ашиглаад хуримтлуулсан агаар хуурайшихгүй дуу чимээ байхгүй, өдөр  тог үнэтэй үед АЦ-2-2-020г загварын газан халаагуураар доод тавцанд байрлуулаад газаар халааж болдог юм” гэдийг хэллээ. 

Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 62.263 аж ахуйн нэгжийн 800 мянга гаруй хүн ажилладаг. Манай нийт ажиллах хүчний 80 гаруй хувь нь хамаарч байгаа гэсэн үг. Гэтэл COVID-19-ийн цар тахал, хатуу хөл хорионы улмаас  ЖДҮ эрхлэгчдийн  үйл ажиллагаа зогсонги байдалд байгаа хэдий ч үүнийг боломж болгон ашиглаж шинэ бүтээгдэхүүнийхээ загвар судалгаан дээр ажиллаж байгаа аж. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.14 ДАВАА № 238 (6463)

 

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

1 цаг 39 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

10 цаг 5 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

13 цаг 57 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

13 цаг 57 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Өчигдөр 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Өчигдөр 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин