Хөл хорионы улмаас иргэд зээлээ төлж чадахгүйд хүрчээ

2020-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ОД

Хөл хорионы өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн цаг үеийн өрхийн нөхцөл байдлын талаар Эс Ай Си Эй компани судалгаа хийжээ. Улаанбаатар хотын 401 өрхөөс энэ сарын 5-9-нд судалгаа авахад   өрхийн гишүүдийн 26.5 хувь нь  хөл хорионы үеэр ажиллах боломжтой байсан бол 21.6 хувь нь цалингүй чөлөө авч амарсан байна. Мөн 20.7 хувь нь хувийн бизнесээ эрхлэх боломжгүй болжээ. Үүнээс үзвэл судалгаанд хамрагдсан өрхийн 40 гаруй хувь нь хатуу хөл хорионы улмаас орлого нь шууд буурсан байна.  Улмаар судалгаанд хамрагдсан өрхүүдийн 10 гаруй хувь нь хүнсний хомсдолд оржээ.

Мөн өрхийн 11.5 хувь нь гэнэтийн нөхцөл байдалд зориулан хадгаламж үүсгэсэн, 88.5 хувь нь ямар нэгэн хадгаламжгүй гэсэн байна. Зээлийн тухайд судалгаанд хамрагдсан 401 өрхийн 60.6 хувь нь банк болон ББСБ-д зээлтэй байсан бол хамгийн их зээлийн төрөл нь цалингийн зээл байна.  Нийт зээлтэй өрхийн 13.8 хувь нь зээлээ төлж чадахгүйд хүрчээ.

Эх сурвалж:datamon.mn

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

1 цаг 38 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

10 цаг 4 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

13 цаг 56 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

13 цаг 56 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Өчигдөр 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Өчигдөр 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин