Дундаж давхарга халамж авах хэсэг руу унах нь

2020-12-04
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын ядуурлын үзүүлэлт тогтвортой буурч иржээ. Одоо энэ бууралт улам нэмэгдэх хандлагатай. Ядуурал хөдөөд их байсан бол Дэлхийн банкны сүүлд гаргасан судалгаагаар Улаанбаатар хот, төв суурин газар төвлөрснийг онцолж байна. Ялангуяа хөл хорионы үед өөрөө өөртөө ажлын байр бий болгож амьдрал ахуйгаа залгуулдаг хэсэг болон багахан цалингийн орлогоор буюу 500 мянган төгрөгөөс хэтэрдэггүй хэсэг, халамж авах хэсэг буюу ядуурал руу унах дохиог өгсөн гэдгийг эдийн засгийн ухааны доктор профессор Д.Лхагвасүрэн “Хатуу хѳл хорио эдийн засагт учруулж буй сѳрѳг үр дагавар судалгаандаа тусгасан байна. “СOVID-19”-ийн өмнө манайд 150 мянган хүн ажлын байргүй байсан бол одоо энэ тоо 500 мянга болсон гэж МҮХАҮТ-ын хийсэн судалгаа харуулж байна. Тэгэхээр энэ хэмжээний хүн ядуучуудын эгнээнд шилжиж халамж авах хэсэг руу унах нь гэсэн үг. Манай улсын ядуурлын төвшин 2019 оны сүүлээр 28 хувьтай. Ядуурлын шугам руу унах дөхөж байгаа 400 мянган хүн  байна гэсэн судалгааг Дэлхийн банк гаргасан байсан.  Хатуухан хэлбэл, хатуу хөл хорио нь  өвдөж үхэх үү, эсвэл  өлсөж үхэх үү гэдэг сонголт дээр ирсэн. Гэвч өлсөж үхэх  буюу өдрийн орлогоороо амьдардаг хэсэгт УИХ, Засгийн газраас бодит мөнгөн дэмжлэгийн арга хэмжээ авахгүй байгааг  шүүмжилсээр байна.

Ялангуяа Улаанбаатар хотын гэр хороололд байдал хүндэрснийг Үндэсний статистикийн хорооны өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа тодорхой харуулж байна. Тухайлбал, дүүргүүдийн  2017-2019 оны өрхийн нэг хүнд ногдох сарын  орлогыг түүврээр 11 мянга орчим өрхийн 40 мянган иргэний дунд явуулахад нэг хүнд ногдох сарын орлого нь дүүргээсээ хамаарч 174-274 мянган төгрөг байжээ. Нэг өрх дунджаар 3-8 гишүүнтэй. Харин хатуу хөл хорионы үед энэ орлого байхгүй болсон. Хорио энэ хэвээр цааш үргэлжилбэл, Хүүхдийн 100 мянган төгрөгөөс өөр орлогогүй болно гэсэн тооцоог гаргажээ. Хамгийн хэцүү нь Багахангай, Налайх, Багануур зэрэг алслагдсан дүүрэг байна. Тодруулбал, Багануур дүүргийн судалгаанд хамрагдсан 7.3 мянган өрхийн 70 хувь нь Чингэлтэйн 149 мянган өрхийн 80 хувь, Сонгинохайрхан дүүргийн 346 мянган өрхийн 73  хувь нь хамгийн орлого багатай хэсэг байна. Энэ бол COVID-19-гүй үеийн статистикт суурилсан судалгаа. Одоо бодит байдал бүр дордож байна.

 

Дэлхийн 131 оронд 277 хөтөлбөр хэрэгжүүлжээ

 

Хатуу хөл хорионы үеэр амьжиргаагаа алдаад байгаа иргэн О ярихдаа  “Манай том хүү багшийн дээдийн хажууд лангуу түрээслээд канон, компьютер ажиллуулж цээж зураг авч өдрийн орлогоороо амьдардаг. Бэр дээд сургуульд оюутан. Бага насны гурван хүүхэдтэй.  Одоо тэднийх огт орлогогүй болсон. Хүүхдийн 300 мянган төгрөгөө аваад 200 мянгыг нь лангууны түрээс нэхэгдээд төлсөн. Жаахнууддаа хоол хүнс, памперсыг нь би л илүүчилж зөөж байна” хэмээн ярьсан. Ийм жишээ олон байна. Өөртөө ажлын байр бий болгоод өөрөө өөрийгөө цалинжуулдаг лангуу түрээслэгчид түрээсээ төлж төрийн царай харахгүй амьдарч явсан хүмүүс ингээд юу ч үгүй, ямар ч аргагүй, орлогогүй болчихоор ядуучуудын эгнээнд шилжинэ. Төр нь дунд давхаргынханд чиглэсэн бодлого гаргахгүй бол халамж авагчдын тоо нэмэгдэж төсөв нь ачааллаа дийлэхгүй болох нь. Ийнхүү төр бие биенээсээ хамааралтай жижиг дунд бизнесийнхэнд мөнгөн дэмжлэг үзүүлэхгүй бол хатуу хөл хорионы дэглэмд дундаж болон ядуурлын шугам руу дөхсөн хэсэг нь халамжийн хэсэг рүү бөөн бөөнөөрөө унах нь. 

Улмаар ядуусын эгнээг тэлж халамж авах хэсэг нэмэгдэхээр байна. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмийг өндөрсгөөд жижиг бизнес, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг ядаж 50 хувь нээх хэрэгтэй гэдгийг олон эх сурвалж хэлж байна. Сая нээсэн 18 байгуулагын үйл ажиллагаа дотор томчууд өөрсдийн л бизнесийг харсан шийдвэр гаргасан  болохоос биш  дундаж  давхарга болон жижиг худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг харж хандсан, дэмжсэн зүйл алга. Гэтэл дэлхийн 131 орон цар тахлын энэ үед бэлэн мөнгө өгөх хөтөлбөр 277 хэрэгжүүлсэн байна.

2021 оны төсөвт тодотгол хийж урсгал зардалд тавьсан 2.1 их наяд, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтад суулгасан 3.5 их наяд төгрөгөө хэмнэж эдгээр хүн амын 50 орчим хувь болох өөрсдөө ажлын байр бий болгож  орлогоо олдог хэсгээ тэтгэх боломж байна. Тэвчиж болох зардал, нэн тэргүүний зардал гэдгээ ялгаж зөв шийдвэр гаргаасай гэж иргэд хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.4 БААСАН № 232 (6457)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

5 цаг 47 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

5 цаг 47 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

5 цаг 47 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

18 цаг 47 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

19 цаг 57 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин