Олон улсын байгаль хамгаалагчид “Рио Тинто”-ийн эсрэг нэгдэж байна

2020-12-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Олон улсын байгаль хамгаалагчид уул уурхайн компануудын томоохон цугларалтыг эсэргүүцэж долоо хоногийн турш үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхай байгалийн нөөц олон улсын конференц / IMARC/  International Mining and Resource Conference  байгууллагаас жил бүр  уул уурхай ба байгалийн баялгийн талаар дэлхийн уул уурхайн магнатуудыг оролцуулсан олон улсын форумыг Австралид  зохион байгуулдаг уламжлалтай.  “IMARC-2020” Австралийн Мелбурнд  энэ сарын 22-29 –ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганыг  эсэргүүцэж олон улсын байгаль хамгаалагчид цахимаар нэгдэж  хурал эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд чуулганаа цуцлахыг шаардсаар байсан аж. Уул уурхай тэр дундаа нүүрсний  дэлхийн чиг хандлагыг тодорхойлдог уг чуулганд 400 орчим төлөөлөгч оролцжээ. 2019 оны форумыг тэд мөн эсэргүүцэж  цуцлагдахад хүрч байсан юм байна.

Энэ жилийн  “IMARC-2020”, “ COVID-19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар  хийж байгаа  тул сөрөг  цахим  хурлыг мөн  энэ сарын 22-29 ний өдрүүдэд ийнхүү таван өдрийн турш зохион байгуулсан тухай эх сурвалж мэдээллээ. 

Монголын иргэний нийгмийн төлөөлөл энэхүү үйл ажиллагаанд энэ жил анх удаа эв санааны нэгдлээ илэрхийлэн оролцож байгаагаа мэдэгдсэн юм.  Хоёр дахь өдрийн буюу арваннэгдүгээр сарын 23-ны хуралдааныг “Түгээмэл Эрх Хөгжил”  ТББ-ын тэргүүн Т.Саруул хөтлөн явуулсан байна.  Тус хуралд Кашмир, Баруун Папуа, Эритриа болон Монгол Улсаас “Оюу толгой хяналт” ТББ-ын тэргvvн Д.Сүхгэрэл панелистаар оролцсон юм. Дэлхий даяар явагдаж буй  уул уурхайн олборлолт, колонолизм, неолибзрал бодлоготой хэрхэн холбогддог вэ гэсэн асуудлаар панелистууд өөрсдийн дуу хоолойгоо илэрхийллээ.

Байгалийн баялгаас уул уурхай, уул уурхайгаас газар нутаг, газар нутгаас тусгаар тогтнолоо алддаг жишээг панелистууд өөрийн улс орны жишээн дээр гаргаж тавьжээ. Кашми, Баруун папуа тусгаар тогтнолоо алдсан бол Эритриа ба Монгол  Улс эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах аюул заналд байна. Энэ бүхний хохирогчид нь энгийн ард түмэн тэдний эрх чөлөө газар нутаг гэдгийг онцолж ярилцсан байна.

 Чуулганы  үйл ажиллагаа өндөрлөсөн ч байгаль хамгаалагчдын  эсэргүүцлийн үйл ажиллагаа, акц  өнөөдрийг хүртэл үргэлжилсээр, гудамжинд өрнөж байгаа  байгаа юм байна. Тухайлбал, “Рио Тинто”, “Бритиш Петролум”, “ Оциан Голд” гэсэн гурван  том компанийн оффис байрлах Австралийн Мелбурн хотод эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол Улсад тэр дундаа Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Рио Тинто”, Хөвсгөлд үйл ажиллагаа явуулдаг Австралийн “Аспайр Майнинг”-ийн удирдлагуудад хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж буйг мөн байгаль орчныг хэрхэн ямар аюул заналд учруулж байгаа, нутгийн иргэд,иргэний нийгмийн эсэргүүцлийн талаар аудио бичлэг илгээж оролцож байгаагаа “Түгээмэл эрх хөгжил” төвийн тэргүүн Т.Саруул мэдээллээ.  Энэхүү бичлэгийг  эдгээр компанийн олон улсын оффисын үүдэнд болох цуглааны үеэр  удирдлагуудын  чихэнд шууд  сонсгож хүргэж байгаа гэлээ.  Ирэх жил энэ үйл ажиллагааг дахин зохион байгуулах бөгөөд  манай иргэний нийгмийн байгууллагууд, иргэд оролцож дуу хоолойгоо хүргэх боломжтой гэдгийг уламжилж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.1 МЯГМАР № 229 (6454)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

5 цаг 48 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

5 цаг 48 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

5 цаг 48 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

18 цаг 48 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

19 цаг 58 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин