Англи улс 2022 онд болох хатан хааны ойн баярт яаж бэлтгэж байна вэ?

2020-11-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Хатан хаан хаан ширээнд суусан 70 жилийн ойгоо нүсэр тэмдэглэх төлөвлөгөөтэй байна. Английн Соёлын Яамны сайд Оливер Доуден 2022 оны 6 дугаар сард болох хатан хааны платинум ойн баярт одооноос бэлдэж эхэлснийг мэдэгдлээ. Англичууд энэ баяртай холбогдуулан долоо хоног амрах амралтыг тэсэн ядан хүлээж байгаа билээ. Мөн албан ёсоор тэмдэглэдэг улсын баяр нэгээр нэмэгдэх юм (‌6 дугаар сарын 3). Хаан ширээнд ийм удаан сууж байгаа анхны тохиолдол юм. 94 настай хатан хааны хаан ширээнд суусан ойн баяр албан ёсоор 2022 оны 2 дугаар сарын 6-нд тохиож байгаа ч зуны улиралд 6 дугаар сарын 2-5 хүртэл ард иргэдийг дулаан цаг агаартай үед амраах зорилготой хойшлуулжээ. Ойрын саруудад баярын арга хэмжээнүүд тодорхой болно.

Засгийн газраас өргөн цар хүрээтэй тэмдэглэхээ мэдэгдээд байгаа. Платинум ойн тэмдгээр төрийн байгууллагын ажилтнууд, зэвсэгт хүчнийхэн, яаралтай тусламжийхан, хорих газрын ажилтнуудыг шагнах юм байна. Энэ тэмдэг гардуулах уламжлал нь Викториа хатан хаан 50 жил хаан ширээнд суусантай холбоотойгоор бий болжээ.

Соёлын Яамны сайд Оливер Доуден “Хатан хааны платинум ойг мартахын аргагүй тэмдэглэх эрхтэй. Бид бүгд амралтаараа сэтгэл хөдөлгөм шоу үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Энэ нь манай үндэстэн, хамтын нөхөрлөлийг улам бэхжүүлнэ” гэж хэлсэн байна.

Хатан хааны 2012 онд болсон Бриллиантан ойг Англичууд одоо болтол дурсдаг. Үндсэн гол баяр нь Гринвичд, Лондонгийн төв гудамж Пикадиллид болсон юм. Мөн Fortnum&Mason номын дэлгүүрт хэдэн зуун хүмүүс цай ууж, ханхүү Чарльз эхнэр Камиллагийн хамт ирж байсан. Темза голоор хөлөг онгоцны парад явж, голын эргээр хэдэн арван мянган хүмүүс цуглаж, зарим нь бороотой байсан баясан шөнө майхантай хонож байжээ.

2012 онд хатан хаан Бриллиантан ойгоо тэмдэглэжээ.

Түүний ойгоор олон одууд оролцсон тоглолт болсон.

Темза дахь парад.

Елизавета II хамгийн удаан хаан ширээнд сууж байгаа.

Тэрээр төрсөн өдрөө хоёр удаа тэмдэглэдэг. Дөрөвдүгээр сарын 21-нд гэр бүлийн хүрээнд, зургадугаар сарын эхэнд албан ёсоор.

Елизавета II 90 насны ойгоор 5 фунт стерлингийн ойн зоос гарч байжээ.

Түүний цол нь “Эрхэм дээдэстэн Елизавета II, Бурханы ивээлээр Английн, Хойд Ирландын Нэгдсэн Улс, түүний эзэмшдэг бусад нутгуудын хатан хаан, Хамтын нөхөрлөлийн тэргүүн, Итгэлийг хамгаалагч”.  

Анх удаа тэрээр 14 настайдаа 1940 оны 10 дугаар сард радиогоор дайны хүнд хэцүү үед хүүхдүүдэд зориулж 3 минут үг хэлж байжээ.

Өөрийн ирээдүйн нөхөр болох Грекийн цөлөгдсөн ханхүү, Британийн тэнгисийн цэргийн дэслэгч Филипп Маунтбаттеныг анх удаа 1934 онд 8 настайдаа харжээ. Тэр үед Филипп 13 настай байжээ.

Елизавета II 1948 оны 5 дугаар сард ханхүү Чарльзыг төрүүлжээ. Түүнийг Букингемын ордны II давхарт төрж байхад нөхөр нь ордны 3 хүнтэй сквош тоглож байжээ.

Елизавета II хаан ширээнд сууж байх хооронд 12 ерөнхий сайд, 7 Ромын Пап, 7 Кентерберийн хамба лам солигджээ.

Елизавета II

Елизавета 1952 оны 2 дугаар сарын 6-нд хаан ширээнд суусан. Хаан ширээнд залах ёслол нь 1953 оны 6 дугаар сарын 2-нд Вестминстерийн сүмд болжээ.

 

Эх сурвалж: www.woman.ru

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

15 мин
"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

1 цаг 24 мин
Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

1 цаг 31 мин
Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

3 цаг 34 мин
“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

6 цаг 16 мин
Л.Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.

8 цаг 39 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

8 цаг 44 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

8 цаг 49 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

8 цаг 54 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

8 цаг 59 мин