Лицензийн наймааг өөгшүүлэх үү?

2014-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Одоогийн мөрдөж байгаа Ашигт малтмалын хуулийн гол үндэс нь 1997 онд УИХ-аар батлагдсан юм. Тэр үед гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуульд суулгаж өгсөн аж. Ингэхдээ Канад, Австрали зэрэг гадаадын зөвлөхүүдийг авч ажиллуулжээ. Тиймээс энэ хуульд цоорхой гарсан, зарим нэгэн зүйл нь гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд нэн тааламжтай нөхцлийг тусгасан гэж зарим хүн үзэж байна. Өөрөөр хэлбэл, тэд энэ хуулийг үндсээр нь өөрчлөх ёстой гэдэг саналыг гаргаж байгаа юм. Тухайлбал, Ашигт малтмалын хуулийн 27.1.6, 28.2, 29, 30 дугаар заалтыг хасч буюу хүчингүй болгох шаардлагатай гэнэ. Түүний оронд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо бусдад шилжүүлэхийг хориглосон гэрээ хийх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Мөн тус хуульд 49.12 дугаар заалтыг шинээр бий болгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад хэсэгчлэн болон нийтэд нь шилжүүлэхийг хориглоно. Харин тухайн талбайд үр ашигтай нь нотлогдсон ордын нөөц тогтоогдсон бол хууль тогтоомжид нийцүүлэн зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч болно гэж өөрчлөх хэрэгтэй хэмээн зарим эдийн засагч үзэж байна.

Тэд үүнийгээ “Манай эрх бүхий зарим байгууллага, албан тушаалтан хөрөнгө оруулалт татах нэрийн дор гадаадын хөрөнгө оруулагчидтай хуйвалдан харилцан ашигтай байх нийтлэг зарчмаас гажжээ. Өндөр үр өгөөжтэй, сор болсон ашигт малтмалын ордыг хамтран ашиглах тухай Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийг Монголын талд багахан ашигтай, харин Хөрөнгө оруулагчдад нэн их ашигтайгаар тохиролцож байна. Үүний улмаас ашигт малтмалын ордыг хамтран ашигласны үр дүнд Монголын эдийн засгийн хөгжил, мөнгө санхүүгийн чадамж, ард иргэдийн амьдрал ахуйд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлж чадахгүй байна. Харин улс орон өр зээлийн торонд орооцолдон, энэ нь алсдаа ард иргэд, бизнес эрхлэгчдийн нуруун дээр буух нь гарцаагүй шүү дээ” гэж тайлбарлалаа.

Мөн тус хуулийн 9.61.4 дүгээр зүйлд уул уурхайн үйлдвэрлэлийн тухайн жилд гарсан алдагдлыг уг алдагдал гарсан санхүүгийн жил дууссанаас хойш хоёр жи­лийн хугацаанд албан тат­вар ногдуулах орлогоос хасч тооцно гэсэн заал­­тыг Оюутолгойн хө­рөнгө оруулалтын гэрээ бай­гуулахын өмнө хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, 2009 оны аравдугаар сарын зургааны өдрөөс өмнө­хөн буюу 2009 оны найм­дугаар сарын 25-ны өд­рийн Татварын хуулийн нэ­мэлт, өөрчлөлтөөр ийнхүү хүчингүй болго­сон байна. Тэгээд үүний оронд алдагдал гар­сан санхүүгийн жил дуус­санаас хойш найман жилийн хугацаанд албан тат­вар ногдуулах орлогоос 100 хувь хасч тооцно гэж заажээ. Харин одоо энэхүү заалтыг хүчингүй болгож, 61.4 дүгээр зүйлийг сэр­гээн мөрдүүлэх нь зүйтэй гэдэг саналыг ч уул уур­хайн салбарынхан гаргаж байгаа юм.

Өнөөдөр манай улсын нийгэм, эдийн засгийн амьдралд үүсээд байгаа нөхцөл нь өмнөх төр, засгийн оновчгүй, буруу бодлогын уршгаар улсын төсвийн орлогын эх үүсвэр буурчээ. Албан бус мэдээгээр ард иргэдийн 40 орчим хувь нь ядуу бөгөөд ажилгүйдэл дорвитой буурахгүй байгаа юм. Тиймээс Засгийн газрын боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг дахин хянаж сайжруулах, эсвэл буцаах шаардлагатай гэж үзэж байгаа аж. 

 

Т.Мөнхсайхан Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдахаар болжээ

Т.Мөнхсайхан Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдахаар болжээ

5 цаг 51 мин
Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

19 цаг 36 мин
С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

20 цаг 3 мин
Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

Баяр наадмын босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд

20 цаг 5 мин
Б.Дашпүрэв: БНСУ-аас дизель түлш авна

ОХУ-д тодорхой хэмжээний тасалдал хомсдол үүссэн нөхцөл байдал бий ч бид гэрээний нөхцөлтэй ажиллаж байгаа. ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор экспорт зогсоож буй асуудал Монгол Улсад үйлчлэхгүй. БНХАУ-аас бүтээгдэхүүн авах боломжтой аж ахуйн нэгжүүд захиалга өгчихсөн байна.

Уржигдар 16 цаг 14 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд газардсанаа мэдэгдсэн бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эх орондоо ирээгүй байна

Уржигдар 16 цаг 11 мин
Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Төрийн дээд цол, одон гардуулах ёслол-2

Уржигдар 15 цаг 01 мин
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

Уржигдар 11 цаг 52 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

Уржигдар 07 цаг 00 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

Уржигдар 06 цаг 30 мин