Зэсийн үнийн өсөлтөд суурилсан төсөв

2020-10-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

АН засаглах үед  эрдэс болох  зэс, алтны үнэ унаж, МАН засаглах үед өсдөг гэдэг хошин үг биелэлээ олж байх шиг. 2020 оныг зэсийн жил байна хэмээн олон улсын шинжээчид онцолж байсан. Энэ нь БНХАУ ирэх таван жилд цэвэр эрчим хүчний эх үүсвэрт анхаарах төлөвтэй байгаа нь эрэлтийг үүсгэж үнэ өсөхөд нөлөөлнө гэж таамаглаж байсан нь биелэлээ олжээ.  Өөрөөр хэлбэл Хятадын зэсний хэрэглээг хангадаг гол уурхай тэр дундаа Конго улс дахь “Мутанда” уурхай хаагдсантай холбоотойгоор Хятадын агуулахууд дахь металлын нөөц 122 мянган тонноор багассан зэрэг шалгаанаар зэсийн үнэ 2020 онд 6450 доллар/тн болж өснө гэсэн нь таамаг нь давж  өнөөдрийн байдлаар  зэсийн үнэ гуравдугаар сараас хойш 60 орчим хувиар өсч Лондоны Металлын биржид тонн нь 7000 ам.доллар хүрсэн байна. Цаашид нийлүүлэлтээс давсан эрэлтийн хэрэгцээ өмнөд хөршид ирэх онуудад үүсэхээр байгаа нь ийнхүү зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн хэмээн судлаачид үзэж байна.

Энэ оны есөн сарын байдлаар манай зэсийн баяжмалаас орж ирэх орлого 254.7 сая ам.доллараар буурсан хэдий ч оны сүүлчээс эхлэн ирэх онд үргэлжлэн өсөх хандлагатай байна.

Энэ оны есөн сарын байдлаар нийт гадаад худалдааны экспортоос  5.1 тэрбум ам. доллар  орж ирсэний 70 хувь нь буюу 3.6 тэрбум “ногоон” нь эрдэс түүхий эдийн бүтээгдэхүүн тэр дундаа зэсийн баяжмал, нүүрсний орлого эзэлж байна. Ковидтой холбоотойгоор өмнөх онуудаас 1.3 тэрбум ам. доллараар орлого  буураад байна. Харин зэсийн үнэ өсч байгаа энэ үед тасарсан орлогыг үлдсэн хугацаанд нөхөх боломж байгааг Лондонгийн металлийн биржийн эх сурвалжаар  АМГТГ-ын гаргасан тоон мэдээллээс харж болохоор байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 5.048 ам.доллар байсан зэсийн үнэ, есдүгээр сард 6.712 ам.долларт хүрч өссөн бол энэ сарын 25-ны байдлаар 7000 ам.долларт хүрээд байна. Бүр тодруулбал, энэ сарын эхээр 6.614 ам.доллар, сарын дунд үед 6.769 болж 22-ны өдөр 6.953 ам.долларт хүрч өсөөд байна. Үнэ нэмэгдэх тутамд манайд орж ирэх мөнгө өдрөөс өдөрт өсч байгаа нь тодорхой.

Ирэх онд зэсийн үнэ 6500 ам.доллар буюу  өмнөх онуудаас 19 хувиар их байх төлөвтэй байгаа. Тиймээс 2021 онд уул уурхайн салбараас орж ирэх орлогыг зэсийн үнийн өсөлттэй уялдуулан төсөөлсөн. Нөгөөтэйгүүр, олон оронд “коронавирус”-ийн халдвар газар авч, агуулахын нөөцүүд нэмэгдэж, ирэх онд зэсийн илүүдэл үүсэх төлөвтэй байгаа юм. Хэдий тийм боловч жилд 24 сая тонн зэс хэрэглэдэг БНХАУ-ын эдийн засаг хурдацтай сэргэж байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байна. Зэсийн нийлүүлэлт саатах эрсдэл бий болсноор фьючерс үнэ сүүлийн хоёр жилийн дээд түвшинд ойртлоо.

Монгол Улсын тухайд зэсээ дэлхийн зах зээл дэх ханшаар борлуулдаг тул ханшийн савалгаанд өртөмтгий байдаг. Тэр утгаараа төсвөө боловсруулахдаа ОУВС-гийн прогнозыг хардаг. Энэ дагуу 2020 оны төсөвт зэсийн ханшийг дунджаар 5991ам.доллараар 1.2 их наяд төгрөг төсөвт орж ирэхээр тооцсон бол ирэх оныхыг 6195 ам.доллар байхаар төсөөлсөн.  Тиймээс ирэх оны төсвийн орлого бүрдүүлэлт зэсийн экспортоос шалтгаалсан бууралт бага, харин ч өсөлт харагдаж байна. Зэсийн өсөлтөд суурилсан алдагдалтай төсвөө үнийн зөрүүгээс орж ирэх мөнгөөр нөхөх гарц бий бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.27 МЯГМАР № 207 (6432)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

6 цаг 48 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

6 цаг 48 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

6 цаг 48 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

19 цаг 47 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

20 цаг 58 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин