“Монголросцветмет” ТӨҮГ-ын борлуулалтын төлөвлөгөө тасарчээ

2020-10-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

ОХУ-ын мэдэлд байсан “Монголросцветмет”-ийн 49 хувийг Монголын төр 2019 оноос албан ёсоор төрд шилжүүлэн авсан.

Ингээд ТӨҮГ-ын статустай болгож дүрмийг нь Засгийн газрын 2019 оны 103 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан байдаг.

Ингэхдээ үйл ажиллагааных нь чиглэлийг Хайлуур жонш, алт болон бусад ашигт малтмал олборлох, баяжуулах, борлуулах, баяжмал болон бусад бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах,  үйлдвэрлэсэн баяжмалыг металлургийн аргаар боловсруулах, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологи хайгуулын ажил, явуулах ашигт малтмалын орд газрыг үйлдвэрлэлийн аргаар эзэмшихэд бэлтгэх, ашиглах, Барилгын зураг төслийн ажил хийх, барилга байгууламж угсралт, монтаж, тохируулгын ажил гүйцэтгэх, гадаадад бүтээгдэхүүнээ экспортлох, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай материал, техник төхөөрөмж, импортлох, дотоод, гадаадын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулж, гэрээний нөхцлийн дагуу тэдэнд зөвлөх болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлэх болон хууль тогтоомжоор хориглоогүй бусад чиг үүргийг хэрэгжүүлж болно гэж зааж өгсөн.

Мөн “Монгол-росцветмет” ТӨҮГ нь лиценз шаардагдах үйл ажиллагаа эрхлэхээр бол эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авч улсын бүртгэлд бүртгүүлсний дараа тухайн үйл ажиллагааг эрхлэх ёстой гэж заасан байна.

Ингээд “Монгол-росцветмет” шинэ дүрмээр, шинэ статусаар хоёр дахь жилдээ ажиллаж байна.

Гэвч эхний жилдээ буюу 2019 онд “Монголросцветмет”-ийн борлуулалтын төлөвлөгөө тасарчээ. Борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийг нэр төрлөөр нь авч үзвэл хайлуур жоншны бүтээгдэхүүний борлуулалт 52.1, төмрийн баяжмалын бүтээгдэхүүний борлуулалт 8.8, төмрийн хүдрийн борлуулалт 17.8, алтны олборлолт 89.3 хувиар тасарсан байна.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг төлөвлөгөөтэй харьцуулахад жоншны баяжмал 54.8 хувь тасарчээ. Харин төмрийн нойтон баяжмал 31.3, хувиар төмрийн хуурай баяжмал 15.7 хувиар давж биелсэн байна.

Энэ нь “Монгол-росцветмет” ТӨҮГ-ын ТУЗ-ийн 2019 оны 01 тоот тогтоол, тус үйлдвэрийн газрын захирал Б.Мөнхбатын ТӨБЗГ-тай байгуулсан 2019 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө биелээгүй гэсэн үг. Гэхдээ энэ гэрээ сэлт жижиг асуудал.

Хамгийн гол нь ТӨҮГ болонгуут борлуулалтын орлого нь тасраад байдаг нь анхаарал татаж байгаа юм.

Ухаж үзвэл “Монгол-росцветмет” ТӨҮГ-ын 2019 оны борлуулалтын орлого 13.3 тэрбум төгрөгөөр тасарсан.

Энэ нь өөрсдийнх нь тайлбараар ФФ-95 флотацын баяжмалын гол худалдан авагч болох ОХУ-ын “Галополимер” компанитай 2019 оны гэрээ хийгээгүй гэсэн албан ёсны тайлбар байна. Тиймээс ФФ-95 баяжмалын борлуулалтын орлого 14.4 тэрбум төгрөгөөр тасарч 57.3 хувийн гүйцэтгэлтэй болжээ.

Мөн бүхэллэг жонш ФК-75 нь ФФ-95 маркийн флотацын баяжмалын үйлдвэрлэлийн технологийн явцад үйлдвэрлэгддэг тул мөн дээрх хүчин зүйлсээс хамаарч борлуулалтын орлого 1.9 тэрбум төгрөгөөр тасарч 11.6 хувийн биелэлттэй болсон байна.

Алтны борлуулалтын орлогын төлөвлөгөө нь 8.6 сая төгрөгөөр тасарсан. Алт олборлолтын үйл ажиллагааг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний хооронд нийт долоон сарын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн ч 2019 оны есдүгээр сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 23-ны хооронд ердөө хоёр сар ажилласан. Энэ нь худалдан авах ажиллагаа төлөвлөсөн хугацаанаас хоцорсноос тоног төхөөрөмж, сэлбэг, материалын хангалт хугацаандаа хийгдээгүй, байгаа уулын техник тоног төхөөрөмж хуучирсан насжилт ихтэй, сэргээн засварлах ажлын гүйцэтгэл их байсан зэргээс болсон.

Ингээд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат болон бусад удирдлага борлуулалтын төлөвлөгөө тасарсанд буруугүй. Дандаа “гаднын нөлөө”-тэй болж таарав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.22 ПҮРЭВ № 204 (6429)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

6 цаг 48 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

6 цаг 48 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

6 цаг 48 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

19 цаг 47 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

20 цаг 57 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин