Н.Энхбаяр: Сонгуульд хүн бүр идэвхтэй оролцоорой 

2020-10-15
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ЗОТОЛ

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр

Сүхбаатар дүүргийн 28 дугаар тойргийн 8-1 хэсэгт саналаа өгөв. Энэ үеэр тухайн хэсгийн хорооны ирц 18 хувьтай байсан бөгөөд тэрээр сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн сэтгүүлчдийн асуултад товч хариулт өглөө.

-НИТХ-ын сонгууль болж байна. Та сая саналаа өгөөд гарч ирлээ. Сонгуулийн явцыг та юу гэж  харж байна?

-Сонгогчид харьцангуй идэвхтэй байх шиг харагдаж байна. Би иргэд,  сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцоосой. Бүгд  саналаа идэвхтэй өгөөсэй  гэж  бодож байна. Зарим оронд ардчиллыг хамгаалахын тулд, өөрийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалахын тулд, ард түмэн төр, засгийнхаа  эзэн мөн гэсэн зарчмыг хамгаалахын тулд тусгай хууль гарсан байдаг юм байна лээ. Тэр хуульд юу гэж бичсэн байдаг вэ гэвэл “Сонгогч болгон сонгуульд саналаа өгөх үүрэгтэй” гэсэн байдаг. Эрхтэй биш үүрэгтэй гэж тодотгосон байгаа юм. Тэгж байж хариуцлагатай төр засаг ард түмний сонголтын дагуу бүрдэнэ гэж үздэг. Харамсалтай нь манайхан УИХ-ын сонгуульд 70 хувь нь, орон нутагт түүнээс доогуур хувьтай оролцдог учраас үр дүн нь өөр гардаг. Саяын УИХ-ын сонгуульд 800 гаруй иргэн саналаа өгөөгүй. Иймээс цөөнх болсон, цөөн санал авсан нам нь төр, засгийн эрхийг авчихдаг. Нийт сонгогчдын 28 хувийн санал авсан Ардын нам  УИХ-д  62 суудал авсан.Сонгуульд оролцсон хүмүүсээр нь тооцох юм бол 44 хувийнх нь саналыг аваад 56 хувь нь саналаа өгөөгүй. Ийм байхад УИХ-ын суудлын 62-ыг авна гэдэг юу гэсэн үг болох вэ. Сонгогчид өөрсдөө сонгуулийн үр дүнг өөрсдийн шууд оролцоотой, эсвэл оролцоогүйгээр бий болгоод байна. Тиймээс одоо ард иргэд, ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Санал өгөхөд  их хугацаа орохгүй. Ганц цаг л болох байх. Хүн ганцхан цагийг өөрийн сайн сайхан амьдралын төлөө,  та нарын төлөө зүтгэх  хариуцлагатай, хяналттай, хүчтэй төр засаг байлгахын төлөө, дарангуйллыг таслан зогсоохын төлөө, шат шатандаа нэг баг болж идэж байгаа явдлыг хянахын төлөө, хулгайгүй Монголыг бий болгохын төлөө, хулгайчгүй Монголыг бий болгохын төлөө, ЖДҮ-гүй Монголыг бий болгохын төлөө хүн бүр өөрийн чадах бүхнийг хийх ёстой. Түүний нэг нь ядахнаа  саналаа өгөх юм. Тийм учраас та бүхэн хичээгээрэй. Эрх баригчид та бүхнийг  санал битгий өгөөрэй, гэртээ байгаарай  гэж уриалж байгаа ч гэсэн би эсрэгээр нь сонгуульдаа идэвхтэй оролцоорой, та Монголын ирээдүйг аврагч шүү, эрх баригчид биш, та нийгмийнхээ аврагч шүү. Тиймээс та сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгч Монгол Улсаа сайн сайхан болгохын төлөө өөрийн бүх хүчин зүтгэлийг гаргаач, дайчлаач гэж уриалж байна.

-Хар машинтай холбоотой  санал луйвардах нь гэсэн мэдээлэл байнга гардаг. Энэ удаа бичлэгүүд ил боллоо. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Сүүлийн өдрүүдэд  хар машин ашиглаж санал луйюардах гэж байгаа завдалтын шинжтэй гэмт хэргүүдийн талаар тодорхой баримтууд дэлгэгдлээ. Харамсалтай нь Ардын намынхан хууль, хяналтынхантай хамтраад үүнийгээ нууж, цайруулах гэж үхэн хатан зүтгэж байна. Жишээлбэл, өчигдөр миний  сонссоноор, мөн  тагнуул, цагдаагийн байгууллагын дарга нарын өгч байгаа мэдээллээс  үзэхэд Ардын нам  сонгуулийн санал авах хуудас худалдаж авах гэж ородож байгаа, хар машинд нөлөөлөх гэж оролдож байгаа хүмүүс завдал дээрээ баригдчихаад байхад тэдний захиалга өгч байсан, ярилцлагад нь орж байсан, ийм зүйлийг захиалж байсан хүмүүсийг хохирогчид  болгоод, харин тэр захиалгыг биелүүлье гэж  тэдний худалдаж авч байсан  хүмүүсийг залилан хийж байгаа юм шигээр  зүйлчлэлийг нь өөрчлөн луйвар булхай хийж байна. Үнэн хэрэг дээрээ энэ бол  захиалга өгөөд, тэр үйлчилгээг худалдаж авахаар санаархаж, завдаж байгаа  хүмүүс нь гэмт хэрэгтнүүд юм. Хуулийг ингэж өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаж, хуульд захирагдахгүй ажиллаж, бусдыг болохоор хууль захирагдахыг шаардаж байгаа нь Ардын намын мөн чанар. Энэ дарангуйллыг таслан зогсоохгүй бол Монгол Улс урагшлахгүй. Иймээс бид АН болон бусад нам, бие даагчидтай албан бусаар  эвсэж  Орон нутгийн сонгуульд оролцож байна. Хэрэв АН-ын нэр дэвшигч байгаа тойрог, хэсэгт МАХН нэр дэвшүүлэхгүй байгаа. МАХН нэр дэвшсэн тойрогт АН нэр дэвшүүлэхгүй байгаа. Ингэж бид саналаа хуваахгүйгээр Ардын намын дарангуйллын эсрэг тэмцэж байгаа. Арга ядаад ингэж тэмцэж байна. Түүнээс шударга сонгууль болбол бид бүгд шударга сонгуульд оролцоно. Арга ядаад, хууль бус ажиллагааг таслан зогсоохын төлөө нэгдээд хамтраад явж байна.

 

-Хүмүүс аль ч нам адилхан гээд цөхрөөд, зарим нь бас  залхаад байх шиг?

-Улс  орны эзэн болох  залуучуудын маань ухамсар сайн төлөвшөөгүй байна. Дээр нь намууд хоорондоо адилхан гэж ойлгочихоод алийг нь ч сонгоод яах юм гэж өөрсдийгөө зөвтгөх маягаар буруу тайлбар хэлээд байна.  Гэтэл хоорондоо адилгүй  огт өөр шүү дээ, энэ  намууд чинь. Нэг нь ЖДҮ идчихсэн байдаг, нөгөө нь идээгүй байгаа. Энэ чинь хоёр өөр юм байхгүй юу. Тэгээд ЖДҮ идсэнийг нь сонгоод байдаг. Тэр хүмүүс  иргэдийг айлгаж, дарамталж сонгуулж байна, ахмадуудыг хуурч санал өгүүлж байна, хүнсний талоноор нь барьцаалж сонгуулж байна. Энэ мэт янз бүрийн аргаар сонгуульдаж байна. Сонгинохайрхан дүүрэг, бусад дүүрэг гээд нийслэлийн бүх дүүрэгт болж байгаа үйл явдлыг бид цаг тухайд нь мэдээлэл авч байна. Тухайн дүүргийн Ардын намын томилсон хэсгийн ахлагч нар хүн зөөх машинаа цувааны машин шиг 1,2, 3, 4 гэж дугаарлачихаад өөрсдөө тэр машиндаа суугаад бүртгэлтэй  айлуудаасаа хүн зөөж байна. Ингээд манай намыг, тэрийг сонгохгүй бол хүнсний талоныг чинь өгөхгүй шүү гээд улайм цайм хууль зөрчсөн ажиллагаа нүдэн дээр явагдаад байна шүү дээ.  Ийм дарангуйллын эсрэг монголчууд бүгдээрээ нийлж, Монгол даяаара хөдөлгөөн өрнүүлэхгүй бол болохгүй. Тиймээс ирээд сонгуульдаа идэвхтэй оролцоорой, саналаа өгөөрэй залуус аа гэж уриалж  байна. Сонгуулиар та бүхний хувь заяа шийдэгдээд байна. Дөрвөн жилээ дахиад алдчих гээд байна. Та нарт дөрвөн жил харамсалтай биш үү. Амьдралын дөрвөн жил гэдэг асар үнэтэй. Тиймээс идэвхтэй ирж саналаа өгч энэ дарангуйллыг таслан зогсооход оролцооч гэж уриалъя.

 

Эх сурвалж: www.polit.mn

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

"Мандах нар" одонгийн "Алт, мөнгөн туяа" зэрэглэлийн одонг Д.Лхагвад хүртээнэ

7 цаг 33 мин
"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

"Талийгаач Хархайнтолгой төсөл дээр өмгөөлөгчөөр ажиллаж байсан, энэ бол зохион байгуулалттай аллага"

8 цаг 41 мин
Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

Ү Хён Мин: Хотын даргын шийдвэрээр “Сөүл” ресторан хаагдвал хоёр орны харилцаанд ч таагүй байдал үүсэх эрсдэлтэй

8 цаг 49 мин
Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

Бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, хүч хэрэглэн 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэргийг шүүх шийдвэрлэжээ

10 цаг 52 мин
“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

13 цаг 34 мин
Л.Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.

15 цаг 57 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

16 цаг 2 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

16 цаг 7 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

16 цаг 12 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

16 цаг 17 мин