Дугду арал Солонгосых уу, Японых уу?

2020-10-14
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

М.ЗҮЙР

Дугду (Dokdo) арлын тухай

 

Дугду арал нь БНСУ-ын Үллэн суманд харьяалагдах арал бөгөөд Солонгосын зүүн тэнгист байрлах 2 том арал, жижиг шүрэн арлуудаас бүрдсэн галт уулын нөлөөнөөс бий болсон арал юм. Зүүн хойд зүгт байрлах зүүн арлын өндөр нь 98.6м, 2.8 км-ийн тойрогтой, нийт 73,297м2-ийн талбайтай. Баруун хойд зүгт байрлах баруун арал нь 168.5м-ийн өндөртэй, 2.6км-ийн хүрээтэй, 88.639м2-ийн талбайтай юм. Зүүн баруун хоёр арал нь хоорондоо 151 м-ийн зайтай.  Дугду арал нь Үллэнду арлаас 87.4км-ийн зайтай ба Үллэнду арлаас цэлмэг өдөр Дугду арлыг харж болдог байна. Харин  Японы Укишима арлаас 160 км-ийн зайнд байрладаг. Мөн Солонгосын байгалийн дурсгалт зүйлийн 336 тоотод бүртгэгдсэн арал юм.

Дугду арал нь эдийн засгийн талаасаа ч тэр газар зүйн байршил талаасаа ч тэр маш их үнэ цэнэтэйд тооцогддог арал юм. Дугду арлын эргэн тойронд байх далайд мёнтэ загас, ужино загас, аварга загас, ёно загас зэрэг төрөл бүрийн загаснууд маш ихээр баригддаг газар юм. Мөн тус далайн гүнд дашима, далайн байцай, дун, хясаа, зэрэг далайн ургамлууд төрөл төрлөөрөө ургадаг тул нэлээн их хэмжээний байгалийн баялгийг агуулж буй арал юм. Дугду гэдэг нь чулуун арал гэсэн утгатай нэр юм. Чулуу хад ихтэй тул ингэж нэрлэжээ.

Солонгосын эртний бичигээс харвал Дугду арлыг 512 онд Үсанду, 1471 онд Самбунду, 1794 онд Гажиду, 1900 онд Согду, 1906 оноос Дугду арал гэж нэрлэж иржээ. Үсанду нь хамгийн урт хугацаанд Дугду арлыг нэрлэж байсан нэр юм. Дугду аралд одоогоор 52 иргэн оршин сууж байна. Дугду арлыг Япон болон Солонгос улс өөрийн улсын өмч хэмээн эртнээс маргасаар ирсэн билээ. XVII зууны үед Дугду арлын орчимд Солонгосын загасчид загасчилж явахдаа Японы загасчидтай таарсан байна. Энэ үеэс эхлэн Дугду арлын маргаан эхэлсэн байдаг.

Энэ маргаан нь одоо ч эцсийн байдлаар шийдвэрлэгдээгүй бөгөөд маргаан үргэлжилсээр...Тиймээс юуны учир яагаад маргах болов гэдгийг авч үзье.

Солонгосууд Дугду арлыг манайх гэж үзэж буй шалтгаан

Солонгост тус арлыг өөрийн газар нутаг гэдгийг батлах түүхэн бичиг баримтууд музейд хадгалагдаж байдаг. Солонгосууд Дугду арлыг манайх гэж үзэж буй шалтгаануудаас гол гурван шалтгааныг дурдья.

1. Солонгосын 1770 оны түүхэн бичигт Үллэнду арал болон Үсан(одоогийн дугду арлын эртний нэр) нь бүгд Үсангүгын мэдлийн газар юм гэсэн байсан. Энд дурдаж буй Үсангүг нь 512 оны үед Шилла улсад дагаар орсон солонгосын эртний улсын нэр юм.

2. 1695 оны арванхоёрдугаар сарын 24-нд Японы засгийн газар нь Үллэнду арлын эзэмших эрхийн тухай олж мэдэхийн тулд Дудтурибон (японы эртний газрын нэр)-оос Үллэнду хаана харьяалагддаг болохыг асуусан байдаг. Үүнд, Дудтурибон(японы эртний газрын нэр) нь засгийн газартаа хариу өгөхдөө Дакэшима(одоогийн Үллэнду арал) ба Масшима(одоогийн Дугду арал) нь Дудтурибоны харьяа биш юмаа гэсэн хариу өгсөн байдаг. Энэ нь нөгөөтэйгүүр Дугду арал нь японы газар нутаг биш юм гэдгийг япончууд өөрсдөө 1695 онд хүлээн зөвшөөрсөн байдаг.

3. 1821 оны Японы албаны газрын зураг гэх мэт бас бус газрын зурагнаас  харвал Дугду арал газрын зурагт дүрслэгдээгүй байдаг. Энэ нь Дугду арлыг өөрсдийн газар нутаг гэж үзэж байгаагүйг илтгэнэ.  Гэх мэтчилэн 1145 онд бичигдсэн гурван улсын түүхэн бичиг болон Солонгосын эртний олон сурвалж бичиг, газрын зурагт Дугду арал нь дээр үеэс л Солонгосын газар нутаг байсныг гэрчлэх баримтууд зөндөө бий.

 

Япончууд Дугду арлыг манайх гэж үзэж буй шалтгаан

Япончууд Дугду арлыг Такэшима гэж нэрлэгдэг. Өнөөг хүртэл Япон улс дээрх баримтуудыг үгүйсгэн Дугду арал нь Японы газар нутаг байсан хэмээн байр сууриа илэрхийлдэг. Тэгвэл Япончууд яагад Дугду арлыг өөрсдийн газар нутаг гэж үздэг болсон 3 шалтгааныг дурдая.

1. Япончууд 1600 оны үеэс Дугду арлыг ашиглаж байсан учир тэр үеэс Японы газар нутаг гэж үзсээр байдаг. 1600 оны үеэс Үллэнду арлын ойролцоо Японы загасчид загас барихдаа Дугду аралд байрлан загас барих зорилгоор тус арлыг ашигладаг байв. Тиймээс Дугду арлыг Япончууд түрүүлж нээн илрүүлж, Япончууд түрүүлж ашиглаж байсан тул Японы газар нутаг гэж үзээд байдаг.

2. 1905 оны Японы Шиманэ-д илтгэсэн тайлан байдаг. Энэ нь Япон улс Дугду бол эзэнгүй арал, тийм учир түрүүлж эзэлсэн улс нь эзэмшинэ гэсэн байдаг. 1905 он бол Япон улс Солонгосын дипломат эрхийг гартаа оруулсан байсан жил юм. Иймд тухайн үед Солонгосчууд үүнийг эсэргүүцэж босох, хэлэх эрх мэдэл чадвар хүчгүй байсан юм. Ингээд Япон улс Дугду арлыг “Такэшима” гэж нэрлэн Шиманэ-д харьялагдсан газар нутаг болгодог.

3. Солонгос улс тусгаар тогтносны дараа Япон улс Америк, Англи, Хятад зэрэг улсуудтай байгуулсан гэрээний утга агуулгаас болж Дугду арлыг Япончууд өөрсдийн газар нутаг гэж үзээд байдаг. Дэлхийн 2-р дайнд ялагдсан Япон улс нь 1951 онд АНУ, Англи, Хятад зэрэг орнуудтай “Санфранцискийн гэрээ” гэдгийг байгуулдаг. Энэ гэрээнд Япон улс Солонгосоос хүчээр булаасан газар нутгуудаа буцааж өгнө гэж заасан байдаг. Гэхдээ дурдсан газар нутгуудын нэрэнд Дугду арлыг бичээгүй байдаг. Иймээс Япон улс энэ гэрээг урдаа барин 1910 оноос хойш булаан эзэлсэн газар нутгаа л Солонгост буцааж өгөхөд болно. Гэхдээ Дугду арал бол угаасаа манай газар нутаг байсан гэж үзэн буцаан өгөхгүй байсан ч болно гэдэг.

Харин Солонгосчууд энэ гэрээний тухай хэлэхдээ Дугду арал эртний 3 улсын үеэс л Солонгосын газар нутаг байсан тул Японы дарлалаас гарч бүх газар нутаг Солонгосын мэдэлд очиход Дугду арал нь угийн Солонгосын газар нутаг байсан учир автоматаар эргээд Солонгостоо шилжих ёстой гэдэг. Дээрх гэрээнд Дугду арлын нэр бичигдээгүй гэсэн шалтгаанаар Дугду арлыг Японы газар нутаг гэж үзэх нь байж боломгүй үйлдэл гэж үздэг байна.

Дүгнэлт

Миний хувьд Солонгост суралцаж буй оюутны хувьд Дугду арлыг Солонгосын газар нутаг гэж боддог. Харин Дугду арал Солонгосых уу, Японых уу гэдэг хариултыг уншигч таны мэргэн оюун ухаанд үлдээе!

Эх сурвалж: www.polit.mn

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

48 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

1 цаг 12 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

1 цаг 16 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

3 цаг 49 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

3 цаг 54 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

3 цаг 59 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

4 цаг 4 мин
Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

Өчигдөр 07 цаг 30 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

Өчигдөр 07 цаг 25 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

Өчигдөр 07 цаг 20 мин