Япон бүсгүйчүүд яагаад хөгширдөггүй вэ?

2020-09-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Танд хэрэгтэй зөвлөгөө

З.БАТЦЭЦЭГ

-Япончууд хамгийн урт насалдагаараа дэлхийд нэгд орж байна-

Зөв хооллолт

Эрүүл амьдралын хэв маяг гэдэг бол Японд трэнд биш, амьдралын философи. Тэд маш тэнцвэртэй хооллодог.  Мах,  их ногоо, загас, далайн бүтээгдэхүүн, замаг, будаа иддэг. Хөнгөн, бэлтгэхэд хялбархан хоол хийдэг. Голдуу жигнэж, ууранд болгодог. Ингэж болгосон  далайн бүтээгдэхүүний тэжээллэг шинж чанар нь сайн хадгалагддаг, ходоодонд ч хүнд ачаалал болдоггүй. Хоолоо идэхдээ бага багаар, ойр ойрхон, маш удаан, сайн зажилж иддэг. Ингэж идэхээр хоол сайн шингэдэг ба хэтрүүлж иддэггүй байна.

Устөрөгчөөр баялаг ус

Уух юмны дэглэм барина гэдэг Япон бүсгүйчүүдийн бас нэг лайфхак. Бүтэн өдрийн туршид тэд ногоон цай, устөрөгчөөр баялаг ус их уудаг. Япон эрдэмтдийн олон дахин хийсэн судалгаагаар устөрөгчөөр баялаг ус нь бодисын солилцоог сайжруулаад, биеэс хорыг гадагшлуулж, эсийг шинэчилдэг байна.

Олон алхамт арьс арчилгаа

Гоо сайханд Япон бүсгүйчүүд хэцүү биш олон алхамт арьс арчилгааг хийдэг. Энэ системдээ охидыг багаас нь сургадаг. Энэ нь алхам үе бүртээ өөр өөр бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Эхлээд нүүрний будаг арилгахдаа нэг бүтээгдэхүүн, угаахдаа өөр бүтээгдэхүүн, дараа нь чийгшүүлэгч гэх мэт. Ингэж дэс дараатайгаар олон алхамт цэвэрлэгээ хийхэд хар цэг арилж, нүүрний өнгө тэгширч дараа дараагийн тос тоник, ийлдэс түрхэхэд илүү үр дүнтэй.

Нарнаас хамгаалах

Япончууд шаазан мэт цагаан арьсанд дуртай. Энэ нь эрт дээр үеэсээ наранд түлэгдсэн хар арьс нь хүнд хүчир газар тариалангийн ажил эрхэлдэгийн шинж тэмдэг гэж үзэж байжээ. Үүний дараагаар олон судалгааны үр дүнд нарны хэт ягаан туяа нь хортой болохыг тогтоосон. Тиймээс Япон бүсгүйчүүд том нарны малгай, маск, урт бээлий, шил, шүхэр их хэрэглэдэг. Мөн ийм шалтгаанаар арьс арчилгааны бүтээгдэхүүн нь өндөр SPF агуулсан байдаг.

Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн

Япон бүсгүйчүүд байгалийн органик, ургамал их агуулсан бүтээгдэхүүнд их дуртай. Эрдэм шинжилгээний судалгаа болон байгалийн орц найралгыг сайн хавсарч хэрэглэдэг. Нөгөө талаас тэд судалгаагүйгээр шууд байгалийн “ардын” бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Мөн тэд хугацаа уртасгахаар хадгалах бодист маш болгоомжтой ханддаг.

Устөрөгчийн давс

Японд халуун рашаан их алдартай. Учир нь ус биеийг сайжруулж, дархлаа сэргээж, залуужуулдаг гэж үздэг. Халуун рашаан нь Японы хаадын урт удаан наслах, эрүүл, гоо сайхны нууц гэгддэг. Халуун рашаанд очих боломжгүй бол давстай ваннд ордог. Хөөс нь биеийг зөөллөөд, давс нь биеийг эрдэсжүүлж өгдөг.

Эх сурвалж hello.ru

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

5 цаг 9 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

5 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

5 цаг 24 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

8 цаг 11 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

8 цаг 34 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

8 цаг 39 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

11 цаг 12 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

11 цаг 17 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

11 цаг 22 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

11 цаг 27 мин