Банкууд ямар бүтээгдэхүүнд “ногоон зээл” олгож байгаа вэ?

2020-09-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ТӨГС

Намрын налгар өдрүүд алсарч, өвлийн бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн нь утааны улирал ойртож буйг сануулж байна. Гэр, байшингаа дулаалж, нүүрс, түлшнээс татгалзаж эрчим хүчээр ажилладаг халаагуур болон бусад бүтээгдэхүүн сонгоход банкны зээлд хэрхэн хамрагдаж болох талаар энэ удаагийн мэдээллийг бэлтгэлээ. Банкууд болон зарим банк бус санхүүгийн байгууллагууд байгаль орчинд ээлтэй эко хэрэглээг дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээнд тусгайлан зориулсан зээлийн үйлчилгээг үзүүлдэг. Гэхдээ цалингийн, ипотекийн гэх мэт давхар зээлгүй хүн ховор болсон тул ногоон төрлийн зээлийн шалгуурыг давахгүй байгаа тухай гомдол их байдаг юм. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах, түлээ, нүүрсний хэрэглээг багасгах, цахилгаан эрчим хүчээр ажилладаг эко хэрэглээг бодитоор дэмжихийн тулд энэ төрлийн зээлийг шаардлагыг илүү уян хатан болгох хэрэгтэйг иргэд хэлж байгаа юм.

БОАЖЯ-наас Хаан, Төрийн банк, Хас гэсэн гурван банктай гэрээ байгуулж, хөнгөлөлттэй нөхцлөөр буюу жилийн найман хувийн хүүтэйгээр ногоон зээл олгож байгаа. Энэхүү гэрээний хэрэгжилт ирэх арав, арваннэгдүгээр сард дуусч байгааг банкууд сануулсан байна. Тиймээс энэ удаагийн “Банк санхүү” буланд дараах гурван банкны санал болгож байгаа “Ногоон зээл”-ийн үйлчилгээг танилцуулж байна.

ХАС БАНК

 

♦ БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн хэрэглээний ногоон зээлийн хөтөлбөрөөр 40 сая төгрөг хүртэл 30 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр дараах зээлийг авах боломжтой.

-Стандартын шаардлага хангасан жорлон

-Цахилгаан скүтер

-Унадаг дугуй

-Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж

-НҮБ-ын Хүүхдийн сангийн CHIP гэрийн дулаалга

-Органик хог хаягдлаар компост хийх төхөөрөмж

-Амины орон сууцны цэвэрлэх байгууламж

-100 хувь цахилгаан хөдөлгүүртэй цахилгаан машин худалдан авах

♦ Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл

Урьдчилгаа төлбөрийн 30 хүртэл хувийг /18 сая төгрөг хүртэл/ буцалтгүй тусламж хэлбэрээр олгох хөнгөлөлттэй зээл. Төслийн шалгуур хангасан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулах зорилгоор энэхүү зээлд 70 сая төгрөг хүртэл, 12-180 сарын хугацаагаар, жилийн 12 хувийн хүүтэйгээр хамрагдаж болно.

♦ Халаагуурын эко хэрэглээний зээл

Цахилгаан болон бусад халаагуурыг 20 сая төгрөг хүртэл, 30 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлээр авч болно. Тавигдах шаардлага: Сүүлийн 6 сарын хугацаанд ажил, бизнес тогтвортой эрхэлсэн байх, зээлийн муу түүхгүй байх.

♦ Дулаалгын эко хэрэглээний зээл

Дулаан шийдэл төсөлтэй хамтран амьдран суудаг байшингаа дулаалахад зориулж 20 сая төгрөг хүртэл, 30 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Тавигдах шаардлага: Сүүлийн 6 сарын хугацаанд ажил, бизнес тогтвортой эрхэлсэн байх, зээлийн муу түүхгүй байх, зээлийн барьцаанд тавих хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх.

 

ХААН БАНК

 

♦ БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй ногоон зээлийн хөтөлбөрөөр гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд 40 сая төгрөг хүртэл, 30 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй нөхцлөөр дараах бүтээгдэхүүнүүдэд зээл өгч байна.

- Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур

-Стандартын шаардлага хангасан сайжруулсан гэрийн зуух

-Стандартын шаардлага хангасан жорлон

-Гэр, байшингийн дулаалга

-100% цахилгаан автомашин

-Цахилгаан мотоцикл

-Цахилгаан скүтер

-Унадаг дугуй

-Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж

-НҮБ-ын Хүүхдийн сангийн CHIP гэрийн дулаалга

-Органик хог хаягдлаар компост хийх төхөөрөмж

-Амины орон сууцны цэвэрлэх байгууламж

Тавигдах шаардлага: Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх, цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх, бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх, банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх, банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх;

 

♦ Мөн банкны зүгээс агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эко хэрэглээг дэмжих зорилгоор олгогдох ногоон зээлийг 15 сая төгрөг хүртэл, 12-30 сарын хугацаатай, жилийн 16.8-18.6 хувийн хүүтэй авч болно.

 

ТӨРИЙН БАНК

 

♦ Цахилгаан халаагуурын зээл – зээлийн хүү 18 хувь, хүүний хөнгөлөлт 9 хувь, урьдчилгаа 0, 10 сая төгрөг хүртэл, 30 сар хүртэл

♦ Дулаалгын материалын зээл - зээлийн хүү 18 хувь, хүүний хөнгөлөлт 9 хувь, урьдчилгаа 0, 15 сая төгрөг хүртэл, 30 сар хүртэл

♦ Эко ариун цэврийн байгууламж - зээлийн хүү 18 хувь, хүүний хөнгөлөлт 15 хувь, урьдчилгаа 0, 10 сая төгрөг хүртэл, 36 сар хүртэл

♦ Сайжруулсан зуухны зээл - зээлийн хүү 18 хувь, хүүний хөнгөлөлт 9 хувь, урьдчилгаа 0, 3 сая төгрөг хүртэл, 30 сар хүртэл

♦ Эко автомашин /100 % цахилгаан хөдөлгүүрт/ - зээлийн хүү 19.2%, хүүний хөнгөлөлт 9%, урьдчилгаа 0, 30 сая төгрөг хүртэл, 30 сар хүртэл

♦ Цахилгаан скүүтер - зээлийн хүү 18%, хүүний хөнгөлөлт 9%, урьдчилгаа 0, 3 сая төгрөг хүртэл, 12 сар хүртэл

♦ Унадаг дугуй - зээлийн хүү 18%, хүүний хөнгөлөлт 15%, урьдчилгаа 0, 5 сая төгрөг хүртэл, 12 сар хүртэл

♦ Бага оврын цэвэрлэх байгууламж барих - зээлийн хүү 19,2%, хүүний хөнгөлөлт 9%, урьдчилгаа 0, 1 тэрбум төгрөг хүртэл, 60 сар хүртэл

♦ Жуулчны баазын дулаан алдагдлыг бууруулах, Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн зээл, Эрүүл ахуйн шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдан авах, Байгальд ээлтэй ногоон тохижилт хийх - зээлийн хүү 18%, хүүний хөнгөлөлт 9%, урьдчилгаа 0, 1 тэрбум төгрөг хүртэл, 60 сар хүртэл

Тавигдах шаардлага: Банкны салбар, тооцооны төв байрлах нутаг дэвсгэрт байнгын оршин суугч байх, бизнесийн орлогыг тодорхойлох боломжтой байх, бэлтгэн нийлүүлэгчтэй бараа зээлээр авахаар харилцан тохиролцож барааны үнийн нэхэмжлэлийг авсан байх, иргэний хувьд цалин эсвэл өрхийн орлоготой бөгөөд бусад бизнесийн орлогоороо зээл хүүгээ төлөх боломжтой байх.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.16 ПҮРЭВ № 180 (6405)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

6 цаг 48 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

6 цаг 48 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

6 цаг 48 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

19 цаг 47 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

20 цаг 57 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин