Дэлхийн банк 20 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

2020-09-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.НАМУУНТАМИР

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар Санхүүжилтийн хэлэлцээр болон Буцалтгүй тусламжийн гэрээ байгуулснаар 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор боллоо.
20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Онцгой байдлын дэмжлэг болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл”, нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болжээ. 20 сая ам.долларын энэхүү хөнгөлөлттэй зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, гучин жилийн хугацаатай ба эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй ажээ.
Мөн Коронавирусын халдварын цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Дэлхийн банкны Цар тахлын онцгой байдлын санхүүжилтийн хөтөлбөрөөс Монгол Улсад нэг сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Тус тусламжийн хөрөнгөөр онцгой нөхцөлд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

3 цаг 6 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

11 цаг 32 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

15 цаг 24 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

15 цаг 24 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Өчигдөр 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Өчигдөр 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин