Ломбард, мөнгө хүүлэгчид олширсон уу?

2014-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш иргэд бүхий л зүйлийг зээлээр авах боломж бүрдсэн. Тухайлбал, арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, ломбард. Бэлэн мөнгө цуглуулж, хуримтлал үүсгэж чадахгүйгээс хойш өр тавьж эд хөрөнгөтэй болно гэх иргэд олон. Манай улсад зээл олгодог хэд хэдэн төрлийн байгууллага бий. Түүний хамгийн том нь арилжааны банк. Иргэд илүү найдвартай, зээлийн хүү бага гэдгээр нь энд ханддаг. Харин хурдан шуурхайг нь бод­вол хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүү­гийн байгууллагад очдог байна. Явдал чирэгдэл багатайг нь бодвол ломбард руу гүйдэг. Гэвч хүнд суртал, хүлээлт нь багасах хэрээр зээлийн хүү өндөр болдог аж.

 

АРИЛЖААНЫ БАНК

Арилжааны банкны хэрэглээний зээлийн хүү сарын 2.5-2.1 хувь хугацаа нь 3-24 сар байна. Нэгэн арилжааны банкнаас Сүхбаатар дүүргийн иргэн Б.Гэрэл 3.5 сая төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргаад 21 хоносон боловч бүтээгүй аж. Учир нь барьцаа хөрөнгө хүрэхгүй байсан гэнэ. Харин энэ талаар тус банкны эдийн засагч харилцагчдаа 21 хоногийн дараа дуулгажээ. Эндээс арилжааны зарим банк хэрхэн ажиллаж буйг харж болох юм. Энэ мэтчилэн банкныхны хариуцлагагүй, хүнд суртлаас болж цаг хугацаа алдсан олон иргэд байдаг байна. Энэ нь банкууд өрсөлдөх чадваргүй байгааг илтгэж буйг ч эдийн засагчид хэлдэг. Зээл авахаар хүссэн хүмүүс банкны эдийн засагчийг тойглосоор нэлээд хэд хоногийг өнгөрүүлдэг нь ч нууц биш болжээ.

 

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА

Банк бус санхүүгийн байгууллагууд ихэвчлэн цаг хугацааг хэмнэсэн, хүнд сурталгүй, ямар нэг бизнес төлөвлөгөө, төсөл, орлого зарлага шаардахгүйгээр орон сууц барьцаалсан зээлийг өдөрт нь, хашаа байшин барьцаалсан зээлийг 24-36 цагийн дотор олгодог бай­на. Тухайлбал, 30 сая хүртэлх төгрөгийн зээлийг 1-24 сарын хуга­цаатай, 3.5-3.3 хувийн хүү­тэй байдаг аж. Тухайн зээл хү­сэгч нь материалаа бүр­­дүүлж өгснөөс хойш аж­лын 1-3 хоногт гар­даг байна. Банк бус сан­хүү­гийн байгууллага нь арил­­жааны банкнаас хүү харь­цангүй өндөр ч ир­гэдийг чирэгдүүлэхгүй, цаг хугацаа алдахгүйгээр шийд­­вэрлэж байгааг худал­даачин Д.Нарантуяа хэлсэн юм. Тэрээр 10 сая төг­­рөгийн зээлийг хоёр өдрийн дотор гаргуулж авчээ.

 

ЛОМБАРД БА МӨНГӨ ХҮҮЛЭГЧ

Ломбардуудын хувьд иргэний үнэмлэх, барьцаалах эд зүйл байхад л хэдхэн минутын дотор зээл бүтнэ. Харин сарын хүү 8-18 хувь, хугацаа нь 7-30 хоног байх бөгөөд хэдэн ч удаа сунгуулах боломжтой. Үүний дараа мөнгө хүүлэгчид гэж бас бий. Тэд худалдааны төв болон захуудад ихэвчлэн ажилладаг тухай хүмүүс хэлж байлаа. Тухайлбал, нэг сая төгрөгийг 10 ху­вийн хүүтэй, 25 хоногийн хугацаатай авсан зээлдэгч өдөр бүр 44 мянган төгрөг төлөх ёстой. Бага хэмжээний мөнгийг банкнаас бусад газраас авах нь илүү амар байдаг тухай иргэд хэлж байсан юм. Гэвч хүү нь өндөр, ашиг байхгүй ч амь тариа болж чаддаг ажээ.

 

БАНКНЫ ЗЭЭЛ УРТ ХУГАЦААНД ХОЁР ДАХИН НЭМЭГДДЭГ

Арилжааны банк бусад зээлийн байгууллага шиг, ломбард шиг үйлчилгээ үзүүлдэг гэдгийг эдийн засагчид, судлаачид хэлдэг. Тодруулбал, 20 сая төгрөгийн зээл авсан иргэн сард 527 мянга 236 төгрөг төлөх бөгөөд хүү нь 500 мянган төгрөг болж байна. Зээлийн хугацаа 10 жил буюу 120 сар гэж тооцвол 43 сая 268303 төгрөг төлөх тооцоо гарч байгаа юм. Эндээс харахад тухайн иргэн арилжааны банкнаас авсан зээлээ хоёр дахин нугалж төлөх нь. Мөн 20 сая төгрөгтэй дүйцэх валютын зээл авсан иргэний зээлийн тооцоог сонирхлоо. Иргэн Г.Сүрэн 2013 онд 20 сая төгрөгийн зээлийг ам.доллараар авчээ. Тухайн үед валютын ханш 1380 төгрөг байж. Харин одоо 1812 төгрөг болсон байна. Нийт 14689 ам.долларын зээлийг 10 жилийн хугацаатай авчээ. Тэрээр 28 мянга 179 ам.долларыг 10 жилийн дараа төлж дуусна. Энэ нь мөн л хоёр дахин өсгөн төлж буй дүн. Валютын ханшийн өсөлттэй холбовол энэ дүн хэд дахин нэмэгдэхийг таашгүй. Сард 235.83 төлдөг бөгөөд өнгөрсөн баасан гаригт 427 мянга 324 төгрөг төлжээ. Харин өнгөрсөн жил ханш өсөхөөс өмнө 325 мянга 445 төгрөг төлдөг байв.

Ийнхүү тооцоо хийхэд арилжааны банкууд мөнгө хүүлэгчдээс төдийлөн ялгарах онцлоггүй мэт харагдаж байна. Харин албаны хүний хэлж буйгаар валютын ханш, инфляц өндөр байгаа үед зээлийн хүү буурах үндэслэл байх­гүй аж. Тиймээс арил­жааны банкууд өрсөлдөх чадваргүйдээ бус эдийн засгийн таатай нөхцөл бүрдэхгүй байгаагаас зээлийн хүүг бууруулах боломжгүй байгааг эх сурвалж хэллээ. Арил­жааны банкны өрсөлдөх чадвар, зээлийн хүүгийн бууралт зэрэг нь гаднаас орж ирэх банкнаас хамааран буурах боломж­тойг судлаачид хэлсэн. Энэ нь эрх ашиг нь хөндөгдөх заримын эсэргүүцэлтэй тулгарч байгааг ч тэд хэлж байна. Арилжааны банк­ны хүү буурах боломж нь тэдний өрсөлдөх чад­вар­тай холбоотой аж. Өрсөлдөх чадваргүй юу эсвэл хүсэхгүй байгаа юу гэдгийг цаг хугацаа харуулна. Харин тэд лом­бард болон мөнгө хүү­лэгч­дийн тоо өсөхөд нөлөөлсөн гэв үү.

 

Байр суурь

“Банкууд өрсөлдөх чадваргүй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй”

Арилжааны банкны өрсөлдөх чадвар муу байгааг эдийн засагчид шүүмжилдэг. Банкны зээлийн хүү болон үйлчилгээ нь бусад зээл олгодог байгууллагаас юугаараа ялгарах вэ. Энэ талаар Эдийн засагч Б.Эрдэнэбат, Сүхбаатар дүүргийн иргэн Б.Гэрэл, хувиараа бизнес эрхлэгч Д.Нарантуяа нар ийн хариуллаа.

 

Б.Эрдэнэбат: БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ БОЛОМЖТОЙ

-Бусад оронтой адил эдийн засгийн тогтолцоотой учраас арилжааны банкны зээлийн хүүг бууруулах боломж бий. Мэдээж зээлийн хүү олон хүчин зүйлээс хамаарна. Тухайлбал, эх үүсвэрийн дийлэнх хувь нь харилцагчдийн хадгаламж, гадны хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн мөнгө байдаг. Эдгээр нь ямар үнээр олдож буйг харах хэрэгтэй. Засгийн газрын найман хувийн зээл хэдийгээр зөв санаа боловч эдийн засагт үзүүлж буй нөлөө нь гажуудал үүсгэж байгаа юм. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн үнийг өсгөх хөшүүрэг болж байна. Одоогийн нөхцөл байдлаас харахад зургаа, найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хүү нь хямд эх үүсвэр мөн. Инфляц 12.5 хувьтай байгаа энэ үед найман хувийн зээлд гарсан мөнгөний зөрүү 4.5 хувийг бусад зээлдэгчид төлж байгаа гэсэн үг. Энэ нь бусад зээлдэгчийн нуруун дээр ачаа үрүүлж байгаа хэрэг. Санхүүгийн зах зээл хөгжихгүй байвал эдийн засаг агшина. Үүнд төрийн оролцоо, засгийн газар нь хувийн салбарт нөлөөлж байгаагаас харж болно. Банкны салбарын тухайд хаалттай байна. Арилжааны банкууд өрсөлдөх сонирхолгүй байгаагаас ломбард, мөнгө хүүлэгчид оршин тогтнох орон зайг бий болгосон гэж хардаг.

 

Б.Гэрэл: ХҮҮ БАГАТАЙ Ч НАЙДВАРГҮЙ БАЙХ ЮМ

-Зээл авахаар арилжааны банкинд хандсан боловч барьцаа хөрөнгө нь болохгүй гэсэн. Миний машин тийм үнэтэй биш ч гэсэн бидний хэрэгцээг хангаад л байдаг юм. Мэдээж ямар нэг шалгуур хэрэгтэй байх. Аливаа зүйлд уян хатан хандаж болдоггүй юм болов уу. Ломбард, мөнгө хүүлдэг хүмүүсээс, арилжааны банк хүү нь арай бага гэж бодсон юм. Гэтэл болдоггүй. Одоо банк бус санхүүгийн байгууллагаас авах санаатай явж байна даа. Зээл хүссэн иргэдийн дийлэнх нь барьцаа хөрөнгө хүрэхгүй, бүтэхгүй гэдэг үг сонсох нь элбэг байх юм.

 

Д.Нарантуяа: ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭС ИЛҮҮ ГАРАХГҮЙ БАЙСААР ДАМПУУРСАН

-Би хэрчсэн гурилын үйлдвэр ажиллуулахаар хоёр жилийн өмнө 10 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй ажлаа эхэлж байсан. Тэр үед тоног төхөөрөмжөө байгаа мөнгөөрөө авчихаад үйл ажиллагаагаа хэвийн явуулах бизнесийн зээлээр болгочих санаатай үзсэн боловч бүтээгүй. Учир нь арилжааны банк барьцаа хөрөнгө шаарддаг. Мөн ажлын байр хардаг.

Харин дөнгөж эхэлж байсан бизнес учраас өөрийн байр байгаагүй. Ингээд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан. Хүү өндөр, хугацаа богино учраас нэг жил гаруй зүтгэсэн. Одоо үйлдвэрээ хаагаад лангуу ажиллуулж байна. Дөнгөж эхэлж байгаа бизнест манай улсын арилжааны банкны зээл олддоггүй гэдгийг би биеэрээ мэдэрсэн хүн.

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

12 цаг 40 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

12 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

12 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 2 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

21 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

21 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

21 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин