Хэвний технологи шинэчлэгдсэнээр бүтээгдэхүүний чанар дээшлэв

2020-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хэвний технологи бүрэн шинэчлэгдэж,  ашиглалтад ороод гурван сарын хугацаа өнгөрлөө. Энэхүү шинэчлэлийн үр дүнд бүтээгдэхүүний чанар дээшилж,  ажилчдын ажлын ачаалал хөнгөрч, тэдний ажлын байрны нөхцөл сайжирчээ. Хуучин технологийн үед 13 төрлийн гологдол гардаг байсан бол одоо үүний 70-80 хувь нь буураад байгаа тухай тус цехийн инженер, технологич О.Майдаррагчаа ярилаа. Цутгамал бүтээгдэхүүний чанар сайжирснаар дараагийн боловсруулалтын зардал тодорхой хувиар  багасах аж. Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх энэхүү технологи нь элсийгдахин ашигладгаараа давууталтай юм. Тэд сардаа 600 тонн элс ашиглан хэв хийдэг байсан бол одоо үүний 80 орчим хувийг буцаан ашиглаж, багагүй хэмнэлт гаргаж байна. Цутгуурын цех 4000 шахам төрлийн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүний чанар дээшилж байгаа нь гаднын захиалга нэмэгдэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөхөд чухал нөлөөтэй юм. Тус хамт олон үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэх, чанарын стандартаа мөрдөж ажиллах, импорт орлох бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, үр ашгаа өсгөх зорилго тавин амжилттай ажиллаж байна гэж www.erdenettoday.mn мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.1 МЯГМАР № 168 (6393)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

6 цаг 46 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

6 цаг 46 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

6 цаг 46 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

19 цаг 46 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

20 цаг 56 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин