Монголбанк: Төсвийн орлого 21.4 хувиар буурч, төсвийн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан

2020-08-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАМУУНТАМИР

Монголбанкнаас макро эдийн засаг болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Цар тахлын улмаас улс орнуудад хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсон нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж байгаа. Олон улсын байгууллагуудын зүгээс 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг -4.9 хувь буюу дөрөвдүгээр сарын төсөөллөөс 1.9 нэгж хувиар бууруулсан нь 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас улбаатай эдийн засгийн уналтаас ч хүнд цохилт болж байгаа аж. 2020 оны хувьд хөгжингүй орнуудын ДНБ 6.1 хувиар, харин хөгжиж буй орнуудын ДНБ 2020 онд нэг хувиар тус тус агшихаар хүлээгдэж байгаа аж.

Экспортын орлого багассан нь төлбөрийн тэнцлийг  679.2 сая төгрөгийн алдагдалтай гарахад нөлөөлсөн

Монгол банкны тэргүүн дэд дарга Г.Дөлгөөн “Улс орнууд хямралын давхар давлагаатай тулгарч болзошгүй байна. Эрүүл мэндийн системийн хувьд үүссэн хүндрэл бэрхшээл, дотоод хүчин зүйлсээс үүдэлтэй эдийн засаг дахь доголдлууд, гадаад эрэлтийн огцом агшилт, хөрөнгийн гадагшлах урсгал, биржийн барааны үнийн огцом уналт нөхцөл байдлыг улам хүндрэх төлөвийг дохиолж байна. Иймд улс орнууд хямралыг даван туулах эдийн засгийг сэргээх төсвийн шинжтэй багц хөтөлбөрүүдийг зарлаж эхлээд байна.

Санхүүгийн тогтвортой байдлын тайлангийн 14 дэх дугаарыг Монголбанкнаас боловсруулан хүргэж байна. Уг тайлан нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн эрсдэл эмзэг байдал, цар тахлын Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөлөл, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын голлох эрсдэл, эмзэг байдал, Монголбанкнаас хэрэгжүүлж буй макро зохистой бодлогын арга хэмжээний тухай нийт дөрвөн бүлгээс бүрдэж байна. Энэ удаагийн тайланд Монгол Улсын санхүүгийн системийн эрсдэл, эмзэг байдлыг тодорхойлж, түүнийг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ, Монгол Улсын санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар, цаашид санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй асуудлуудын талаар тусгасан нь өмнөх тайлангуудаас онцлог боллоо.

Цар тахал Монгол улсын эдийн засагт нэгдүгээрт төлбөрийн тэнцлийн сувгаар, хоёрдугаарт орлогын сувгаар, гуравдугаарт зээлийн сувгаар тус тус нөлөөлсөн. Тодруулбал гадаад орчны эрсдэл нэмэгдэж экспортын орлого багассан нь төлбөрийн тэнцлийг  679.2 сая төгрөгийн алдагдалтай гарахад нөлөөлсөн. Нийт төсвийн орлого 2020 оны эхний зургаан сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 21.4 хувиар буурч төсвийн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Үүнээс гадна иргэдийн орлого буурснаас зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэл учирч санхүүгийн салбарт эрсдэл үүссэн. Нөхцөл байдлыг сайжруулахын тулд Монгол банк бодлогын хүүг хоёр удаа бууруулж, есөн хувьд хүргэх, хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах, ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах, заавал байлгах мөнгөний хувь хэмжээг бууруулах зэрэг хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүллээ” гэсэн юм.

Нийт зээлийн 18 хувийг цалин, тэтгэвэр, 16 хувийг худалдааны, 12 хувийг үл хөдлөх салбарын зээл эзэлж байна

Судалгаа статистикийн газрын захирал Б.Батдаваа “Нийт мөнгөний нийлүүлэлт долоодугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өсч 21.5 их наяд төгрөгт хүрсэн. Банкны системийн нийт долоодугаар сарын байдлаар 17.2 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 15.6 их наядыг төгрөгийн, үлдсэнийг нь гадаад валютын зээл эзэлж байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 6.6 чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 11.3 хувьтай тэнцүү болсон. Нийт зээлийн 18 хувийг цалин, тэтгэвэр, 16 хувийг худалдааны, 12 хувийг үл хөдлөх салбарын зээл эзэлж байна.

Долоодугаар сард банкууд нийт 1077 зээлдэгчид 77.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосны 57,3 хувийг хөтөлбөрийн, 42.7 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна. Ипотекийн зээлийн дундаж хувь 10.7 хувьтай тэнцүү байна. Хоёрдугаар улирлын байдлаар Монгол орны нийт гадаад өр 30,8 тэрбум ам.доллар болж өмнөх улирлаас 300 сая ам.доллараар нэмэгдсэн. Засгийн газрын гадаад өр 655 сая ам.доллараар нэмэгдсэн. Үүнд Засгийн газрын АХБ, ОУВС болон БНХАУ-аас авсан хөнгөлөлттэй зээлийн нөлөөгөөр гадаад өр 391 сая ам.доллараар нэмэгдсэн. Засгийн газрын гадаад зах зээлд арилжсан бондын зах зээлийн үнэлгээ нэмэгдсэнтэй холбоотойгоор 260 сая ам.доллараар Засгийн газрын гадаад өр нэмэгдсэн.

Харин Банкны секторын гадаад өр 255 сая ам.доллараар нэмэгдсэн. Энэ ХХБ-ны 500 сая ам.долларын бондын төлбөр төлөгдсөнтэй холбоотой.

Цар тахлын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө

Монгол Улсын гадаад худалдааны гол түнш улс болох Хятадын ДНБ энэ оны эхний улиралд 6.8 хувиар буураад байсан бол хоёрдугаар улиралд 3.2 хувиар өсчээ. Зээлжих зэрэглэл тогтоогч S&P агентлагийн таамаглалаар Хятадын ДНБ-ий өсөлт 2020 онд 2.7 хувьд хүрэхээр байгаа аж. Хятадын эдийн засгийн өсөлт ийнхүү удааширч буй нь Монгол Улсын экспортын орлогын 87.1 хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлжээ. Түүхий эдийн үнэ болон эрэлтийн бууралт дэлхийн зах зээл дээрх нүүрс, зэс, төмрийн хүдэр, цинк, түүхий нефтийн экспортыг хумих замаар экспортлогч орнуудын эдийн засгийн өсөлтийг сааруулсан байна. Монгол Улсын экспортын орлогын 40 хувь, төсвийн орлогын 15 хувийг бүрдүүлдэг зэсийн үнэ 6300-аас 5700 ам.доллар болтлоо буурав. Түүнчлэн экспортын бас нэгэн чухал бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн үнэ Хятад улсын эрэлт саарч байгаатай холбоотойгоор 119 ам.доллараас 2020 онд 89 орчим ам.доллар болтол буурч, энэ түвшнээс өсөхгүй байж болзошгүй байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

6 цаг 47 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

6 цаг 47 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

6 цаг 47 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

19 цаг 47 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

20 цаг 57 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин