Утсаараа QR код уншуулаад И-баримтаа авдаг болно

2020-08-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.УНДРАМ

 

Монголын татварын алба, “Гааль, татвар, санхүү мэдээллийн төв” УҮГ хамтран төлбөрийн баримтыг бүх нийтээрээ олгодог болгох болгох шийдлийг нэвтрүүлсэн талаар өчигдөр мэдээллээ. Аж ахуй нэгжүүд и-баримт олгохдоо заавал төхөөрөмж ашиглан цаас хэвлэхгүйгээр цахим хэлбэрээр шууд олгох шийдлийг нэвтрүүлсэн байна. Тодруулбал, QR кодтой наалтыг тухайн байгууллагад нааж байршуулаад иргэд гар утаснаасаа “QRBARIMT” апп ашиглан уншуулж баримтаа цахимаар бүртгүүлэх боломжтой болжээ. Цахим төлбөрийн QR баримт гэдэг нь тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажлын байран дээр байх татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг уншуулснаар төлбөрийн баримт үүсгэх цонх гарч ирсний дагуу худалдан авагч хүсэлт явуулж, худалдагч баталгаажуулснаар үүсэх төлбөрийн баримт юм.

Татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QЯ кодыг байршуулах юм байна. Харин иргэд есдүгээр сараас эхлэн худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt апп-ын камераар уншуулан и-баримт үүсгэх товч дээр даран хувь хүн, байгууллага дээрээ цахим телбөрийн QRBARIMT үүсгэх юм. Уг баримтыг борлуулагч шалгаад и-баримт аппликэйшнээрээ дамжуулан баталгаажуулалт хийснээр төлбөрийн баримт автоматаар бүртгэгддэг болох юм байна.

 “Бид И-баримт олгох үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж байна. Өмнө нь ААН-үүд худалдан авагчдад баримт олгохдоо тусгай төхөөрөмж суурилуулж санхүүгийн хүндрэлд хүрдэг байсан бол QR баримтыг нэвтрүүлснээр Монгол Улсын хаанаас ч и-баримтыг олгох боломжтой боллоо. Бид А5-А7 хэмжээтэй QR кодтой наалтыг ААН-үүдэд байрлуулснаар иргэд “QRBARIMT” апп-аар QR кодыг уншуулж худалдан авалтынхаа мэдээллийг оруулаад худалдагчаас зөвшөөрсөн мэдэгдэл ирсний дараа автоматаар и-баримтаа авах болно.

НӨАТ-ын буцаан олголтоор 2019 оны хавар 500 мянган иргэнд 35 тэрбум төгрөг өгчээ. Харин энэ онд шинэ хуулийн хэрэгжилтээр улирал болгон буцаан олголт олгодог болсноор нэгдүгээр улирал 157 мянган иргэнд 35 тэрбум төгрөг, хоёрдугаар улирал 893 мянган иргэнд 38 тэрбум төгрөг буцаан олгосон байна. Түүнчлэн НӨАТ-ын орлого 2016 онд 500 тэрбум төгрөг байсан бол 2019 оны эцэс гэхэд 1.1 их наяд төгрөг хүртэл өсчээ.

Мөн иргэдийн санал гомдол 2017 онд 2900 орчим өргөдөл, гомдол ирж байсан бол цахимаар хүлээн авдаг болсноор энэ оны эхний зургаан сарын байдлаар хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.

Иргэн бүр татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг “ebarimt” аппликейшнаар үүсгэж авах боломжтой болсон. Тиймээс иргэд хоорондоо худалдаа хийхдээ төлбөрийн баримтыг олгож болно. Мөн бизнес эрхлэгчид татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодоо хаяж үрэгдүүлсэн тохиолдолд сэргээн авах боломжтой юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.20  ПҮРЭВ № 160 (6385)

 

85891060
Ta 48 tsagiin dotor uramshuulliin QR kodiig MobiCom app-aar unshuulj beleg avah erhtei bolloo. QR unshuulah holboos: https://www.mobicom.mn/mn/m/1401#/
Ta 48 tsagiin dotor uramshuulliin QR kodiig MobiCom app-aar unshuulj beleg avah erhtei bolloo. QR unshuulah holboos: https://www.mobicom.mn/mn/m/1401#/
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

7 цаг 54 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

7 цаг 54 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

7 цаг 54 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

20 цаг 53 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

22 цаг 3 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин