Монголбанк:Зээлийн хүүг гурван хувь болгох ямар ч боломжгүй

2020-08-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Үндэсний аудитын газрын дэд дарга хоёр том банк эрсдэлтэй байгаа гэсэн мэдээллийг өчигдөр хийсэн. Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "2018 онд 14 банк 500 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх шаардлага байгааг мэдэгдсэн. Энэ шаардлагад долоон банкийг нэрлэсэн. Эдгээрээс  Капитал банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүйгээс татан буугдсан. Капитал банканд байсан Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 233 тэрбум төгрөгийг гаргаж авахаар Монголбанкны эрх хүлээн авагчид ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой алдаатай мэдээллийг өчигдөр хийсэн гэж дүгнэж байна. Өнөөдрийн байдлаар таван банканд Нийгмийн даатгалын 900 тэрбум төгрөг байршиж байгаа. Үүнд ямар ч төлбөр тооцоо саатсан зүйл байхгүй. Монголд системийн нөлөө бүхий таван банк байдаг. Таван том банк нь банкны системийн 85 хувийг эзэлдэг. Монголбанк хуулийн хүрээнд банкны салбарт хяналт, шалгалт хийхэд  санхүүгийн салбар тогтвортой байна. ОУВС-ын хөтөлбөр энэ оны тавдугаар сард дууссан ч  өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, банкны салбарыг чадавхжуулах ажлууд үргэлжилж байгаа” гэсэн юм.

Зээлийн хүүг бууруулахыг шаардан иргэд Төрийн ордны гадаа жагссан. Энэ асуудалд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбар өглөө. Тэрээр “Сүүлийн хэдэн өдрийн турш хэсэг хүн Төрийн ордны гадаа жагсаж, зээлийн хүүг гурван хувь болгон бууруулах шаардлага тавилаа. Өнөөгийн нөхцөлд шууд  гурван хувь болгох ямар ч боломжгүй. Сүүлийн дөрвөн жилд жил бүр зээлийн дундаж хүү нэг пунктээр буурсан. Цаашид ч үргэлжлэн багасна. Бодлогын хүү 10 хувь байхад инфляци  гурван  хувь болж бууран, зөрүү нь долоон хувь болчихлоо. Энэ их зөрүүг яаж бууруулах вэ гэдэгт бид анхаарч ажиллаж байна. Инфляц дунджаар 3-4 хувь байгаа тул бид цаашид инфляцын таазыг зургаан хувь болгон бууруулна. Мөн чанаргүй зээлийн хэмжээ  17 их наяд төгрөгт хүрсэн. Банкууд, зээлдэгчийн хооронд үүссэн олон маргаан шүүхийн шатанд байна. Өнөөдрийн байдлаар манай гадаад валютын албан нөөц 3.7 тэрбум ам.доллар байна. Ирэх оны тавдугаар сард бид Мазаалай бондыг эргүүлэн төлнө. Тэр болтол томоохон дүнтэй гадаад өр төлбөр байхгүй. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдал үргэлжлэн зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ. Одоо зээлийн хүү 16 хувь байгаагийн 10 хувь нь эх үсвэрийн зардал, үлдсэн нь банкны үйл ажиллагаа, өрсөлдөөн, банкуудын төвлөрлийн зардал зэрэг байгаа юм. Иймд эдгээрийн хаана нь ямар арга хэмжээ авбал зээлийн хүү буурах вэ гэдгийг тооцоолсон ” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

7 цаг 54 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

7 цаг 54 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

7 цаг 54 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

20 цаг 54 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

22 цаг 4 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин