Төмсний үнэ буурахгүй байна

2020-08-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ 

Өргөн хэрэглээний хүнсний ногооны үнийг “Барс” захаас сурвалжиллаа. Хамгийн хямдаар хүнсний ногоо борлуулдаг “Барс” захад шинэ ургацын төмс 1500-2000 төгрөг, сонгино 2000 төгрөг, лууван 1600-2500 төгрөгийн хооронд худалдаалж байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс 100-200 төгрөгөөр хямдарсан гэдгийг ногооны худалдагчид хэлж байлаа. Шинэ ургацын ногоо гарсан хэдий ч хүнсний ногооны үнэ өндөр хэвээр байгаа юм. Энэ  талаар хүнсний ногооны бөөний төвийн худалдагч Ц.Лувсанцэрэн “Энд зарагдаж байгаа ногоонууд бүгд шинэ ургацын ногоо. Манайд  монгол төмс  нэг килограмм нь 1700 төгрөг, лууван 1600 төгрөг, сонгино 1700 төгрөгөөр зарагдаж байна. Өчигдөр нэг килограмм төмсний үнэ 2000 төгрөг бүр зарим газар 2200 төгрөг хүрч байсан. Өнөөдөр үнэ бага зэрэг буурсан байна” гэсэн юм. 
Шинэ ургацын ногоо гараагүй байхад төмсний үнэ тэнгэрт хадаж буурах шинжгүй байсан бол өнөөдрөөс үнэ буурах төлөвтэй байгаа аж. Худалдагч Б.Баттулга “Энэ жил ургац арвин байгаа. Маргааш Жаргалантын ургац ирэхээр хүнсний ногооны үнэ буурах байх. Манайд шинэ ургацын монгол төмс нэг килограмм нь 1800 төгрөг, лууван 2500 төгрөг, хүрэн манжин 1800 төгрөг, монгол сонгино 1500 төгрөгөөс 2500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. 
Хүнсний ногооны үнэ үргэлж хэлбэлзэлтэй байдаг. Маргааш өсөх эсэхийг бид мэдэхгүй” гэв. 
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорио тогтоож, хилээ хаасан. Гэсэн хэдий ч урд болон хойд хөршөөс орж ирэх хүнсний бүтээгдэхүүний импорт хэвийн үргэлжилж байгаа. Хөл хорионоос үүдэн олон иргэд ажилгүй болж байгаа ч хүнсний ногооны үнэ хэт өндөр байгааг иргэд шүүмжилж байлаа. Иргэн Б.Энхцэнгэл “Шинэ ургацын ногоо гарсан хэрнээ төмс, лууван үнэтэй байна. Коронавирусаас болоод эдийн засаг муу, иргэд ажилгүй, мөнгөгүй байна.Өдөр бүр хэрэглэдэг төмс лууванг ийм өндөр үнээр худалдаж авах иргэдэд хэцүү байна шүү дээ. Хүнсний ногоо ч гэлтгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буугаасай л гэж бодож байна даа ” гэсэн юм. 
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 8.3 мянган га талбайд хүнсний ногоо тариалж, нийт хэрэгцээний 40 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангасан. Манай улс хүнсний ногооны дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангах зорилго тавьж байгаа ч өнгөрсөн онд импортоор 385 тонн төмс, 18406.3 тонн сонгино, сармис оруулж ирсэн. Цаашид эх орны хөрсөнд ургасан эрүүл чанартай хүнсний ногооны тариалалтыг дэмжиж нийт хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангадаг болох шаардлагатай байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2020.7.31  БААСАН № 146 (6371)

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

7 цаг 56 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

7 цаг 56 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

7 цаг 56 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

20 цаг 55 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

22 цаг 6 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин