Монголыг дэлхийд сурталчлах контент: #FEEL MONGOLIA

2020-07-07
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ө.НАСАНТОГТОХ

 

БОАЖЯ дэлхий нийтэд үүсээд буй цар тахлын дэгдэлтийн үед дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлэх замаар орон нутагт эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл хийлээ. Мөн энэ ажлын хүрээнд “Хариуцлагатай аялал” аянг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба болон JICA олон улсын байгууллагатай хамтран энэ сарын 9-ний өдрөөс наймдугаар сарын 28 хүртэл зохион байгуулахаар болсноо зарлалаа.

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ 120 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖЭЭ

 

Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлал газрын дарга С.Баясгалан “Дэлхий дахинд “Коронавирус” цар тахал гарсны улмаас хамгийн их эдийн засгийн алдагдал хүлээж буй салбар бол аялал жуулчлал болон агаарын тээвэр. Үүнтэй холбоотойгоор манай Монгол Улсын Аялал жуулчлалын салбар 2020 оны эхний таван сарын байдлаар 120 орчим сая ам.долларын алдагдлыг хүлээгээд байна. Хил хааж өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан гадаадын жуулчин хүлээн авах мөн дотоодын иргэд  гадагшаа аялах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс үүнийг боломж болгон ашиглаж хэрхэн эдийн засгийн бага эрсдэлтэйгээр даван туулах вэ гэдэг асуудал тулгарч байна.  Дотоодын аялал жуулчлалын урсгалыг ашигласан ч бүхэлдээ эдийн засгийн алдагдалгүй даван туулах боломжгүй. Гэсэн хэдий ч 21 аймагт байрлалтай аж ахуй нэгжүүдийнхээ эдийн засгийн үр өгөөжийг тэтгэх мөн ажлын байруудыг хадгалан авч үлдэх боломжтой. Ингэснээр орон нутгийн ард иргэдийн амьжиргааг тэтгэх  боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. 2019 онд Аялал жуулчлалын салбар ДНБ-ий 7.2 хувийг бүрдүүлж салбарын эдийн засгийн эргэлт 2.6 их наяд төгрөгт хүрсэн. Гадаадын аялал жуулчдаас дотоодын эдийн засагт 1.6 их наяд төгрөг орлогыг оруулсан. Тус салбарт 1300 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж, 88 гаруй мянган ажлын байрыг бий болгоод байна. Бид энэхүү цар тахлын үед эдгээр аж ахуй нэгжүүд болон ажлын байрнуудыг хэрхэн эдийн засгийн хувьд бага хүндрэлтэй даван туулах вэ гэдэг нөхцөл байдал үүсэж байна” гэв.

 

21 АЙМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ НЭГ ДОРООС АВААРАЙ 

 

-БОАЖЯ-наас дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлэх ажлыг хийж эхэлжээ. Энэ хүрээнд өнгөрсөн оноос жилийн найман хувийн хүүтэй хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ийг жуулчны баазуудад зориулан бий болгосон. Ногоон зээл авснаар аж ахуй нэгжүүд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эхлүүлж ногоон төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа аж. 2019 оноос хойш 20 орчим аж ахуй нэгжид ногоон зээл олгоод байгаа бол энэ онд 40 орчим тэрбум төгрөг буюу 200-300 аж ахуй нэгж зээлд хамрагдах боломжийг үүсгэж санхүүжилтыг БОАЖЯ-ны сайдын багцаас бий болгоод Сангийн яаманд хүсэлтээ хүргүүлээд байгаа аж. Мөн дотоодын жуулчдын урсгал өнгөрсөн онтой харьцуулахад харьцангуй нэмэгдэж байгааг онцоллоо. 2019 онд Монгол Улсаас гадаадыг зорьсон жуулчдын тоо давтагдсан тоогоор 2.4 саяд хүрсэн бол дотооддоо аялсан жуулчдын тоо сая давжээ. Тиймээс дотоодын аяллын мэдээллийг нэг дороос авах, аяллын болон жуулчны бааз, зочид буудлын захиалга өгөх, аж ахуй нэгжүүд иргэдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах боломжийг олгосон “Feel Mongolia” гар утасны аппликейшныг  “IHOTEL” ХХК, “JOINME” ХХК-тай хамтран хийж Android болон IOS систем дээр байршуулсан байна. Энд жуулчдын зорин очих газруудын мэдээллийг 21 аймгаас авч тус аппликейшинд бүрэн оруулсан гэнэ. Өмнө жилүүдийн хувьд жуулчид амралтын газартаа очоод шууд захиалгаа өгдөг байсан. Гэтэл энэ жилийн хувьд цар тахлын улмаас зарлагдсан хөл хорионоос үүдэн дотоод дахь жуулчдын урсгал нэмэгдэж долдугаар сарын 30-ны хүртэл захиалга дүүрэх хандлагатай байна.“Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт, түүх, соёлын дурсгалт газраар аялж байгаа иргэн болгон FEEL MONGOLIA хаштагийг ашиглаж дурын сошиал хуудсан дээр нээлттэй тохиргоотой оруулсан пост болгон гадаад сурталчилгааны нэгдсэн платформд Монгол Улсыг сурталчлах контент болж орох боломжтой” гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

 

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны хэлтсийн дарга Г.Арсланхуяг:  Постууд дээр “монгол аялагчийн пасспорт”-ыг түгээнэ

-“Экологийн цагдаагийн алба 2020 онд “Байгаль эн тэргүүнд” төсөл хэрэгжүүлж байна. Энэ удаа “Ирлээ Явлаа Цэвэр”аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд бид дотоодын аялал жуулчлал ихэссэнтэй холбоотой 600-700 мянган аялагч хилийн зурвас газар, дархан цаазат хамгаалалтын газар, байгалийн түүхийн дурсгалт газруудаар аялахдаа гарч болзошгүй галын болон усны  аюулаас урьдчилан сэргийлэх болон агаар усны бохирдол үүсгэхгүй байх чиглэлийн урьдчилсан сэргийлэх арга замыг заасан буруу дадал, хандлагыг халсан, зөв үлгэр дуурайлал өгсөн мэдээллүүдийг БОАЖЯ болон холбогдох төрийн бус олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулна. Улаанбаатар хотоос аймгууд руу орох постуудад “Монгол аялагчийн пасспорт”-ыг түгээж, иргэдийн аялах боловсролд дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

Монголын зочид буудлын холбооны Ерөнхийлөгч С.Мөнхбат: Зочид буудлууд аялагчдад хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

-Цар тахлын улмаас аялал жуулчлал тэг зогсолт хийсний дотор зочид буудлын салбар багтаж байна. Ялангуяа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон, дунд хэмжээний зочид буудлуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа боловч бид БОАЖЯ-наас гаргаж буй дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлэх арга хэмжээнд нэгдэн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 300-гаад зочид буудлаа бүртгүүлэн дотоодын аялагчдынхаа тав тухтай амрах орчин нөхцөлөөр хангаж хөнгөлөлттэй үнийн бодлогоор хамтарч ажиллаж байна. Үүний хүрээнд бид хог хаягдлуудыг өөрсдийн зочид буудлууд дээр төвлөрүүлж ангилалт хийх гэх мэт арга хэмжээ авч эхэллээ. Үнийн хувьд уян хатан бодлого хэрэгжүүлж 50-70 хүртэл хөнгөлөлтийг үзүүлээд байна. Өнөөгийн нөхцөл байдлыг харгалзаж Засгийн газар,  БОАЖЯ-нд үл хөдлөх хөрөнгүүдийн татварыг нэг удаа тэглэж өгөх хүсэлт гаргасан.

Дотоодын аялагчдад зориулсан JOINME.MN цахим платформын үүсгэн байгуулагч Э.Цомирлог: Аялалын зээлийн үйлчилгээг санал болгож байна

-Манай JOIN ME платформ IHOTEL зочид буудлын системтэй хамтраад FEEL Mongolia гар утасны аппликейшнийг гаргасан. Үүн дээр төрөл бүрийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнээс гадна зочид буудал жуулчны баазуудыг цахимаар захиалах боломжийг бүрдүүлсэн.

JOIN ME платформ одоогийн байдлаар 50 гаруй аялал жуулчлалын компанийг эгнээндээ нэгтгэж 100 орчим бүтээгдэхүүнийг аялагч хэрэглэгчиддээ санал болгож байна. Мөн ганцхан цахим худалдан авалт, захиалгаас гадна цахим зээлийн үйлчилгээг санал болгож байна.

“IHOTEL” ХХК-ийн захирал Б.Золбадрал:Аялагчдад зориулсан бүх мэдээллийн нэгтгэсэн

- “Feel Mongolia” аппликэйшнээр захиалга өгөх иргэдийн тоо өсөж, долдугаар сард аялагчдын захиалга дүүрэх хандлагатай байна.

Feel Mongolia аппликейшний хувьд бүх аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд болон зочид буудлын мэдээллүүд болон хотоос хэдэн километрт хаана байрладаг, гэх мэтчилэн аялагчдад зориулсан төрөл бүрийн мэдээллийг багтаасан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.7  МЯГМАР № 131 (6356)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

7 цаг 55 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

7 цаг 55 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

7 цаг 55 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

20 цаг 54 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

22 цаг 5 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин