ЭМЯ: Дэлхий даяар өвчлөлийн тоо 10 саяд хүрлээ

2020-06-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /06.28/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"Зургадугаар сарын 27-ны өдөр 308 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Тодруулбал,

  • Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан 3 хүний шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Манай улсад коронавирусын 219 тохиолдол батлагдсан. Үүнээс 175-г нь эдгээж, эмнэлгээс гаргалаа. Одоогоор ХӨСҮТ-д 44 хүн эмчилгээнд байгаагаас 35-ынх нь биеийн байдал нь хөнгөн, есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийтдээ 81 хүн хянагдаж буй бөгөөд бид дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдээ хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж байна" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв.

Коронавирус-Дэлхийд

Сүүлийн хоёр долоо хоногийн дотор дэлхий дахин өвчлөл хоёр саяар нэмэгдэж, нийт өвчлөлийн тоо 10 саяд хүрлээ.24 цагийн дотор л гэхэд шинээр 171 мянган хүн халдвар авч, 4,000 гаруй хүн эндсэн байна. Мөн БНХАУ, Их Британи, АНУ зэрэг олон улсын халдварт өвчний загварчлалын эрдэмтдийн тооцоолсноор  дэлхий нийтэд хүн амын 5 хувь буюу 1.7 тэрбум коронавирусээр өвдөж, хүндрэх эрсдэлтэй гэж үзжээ.

Коронавирус- АНУ-д

АНУ-д 44.600 тохиолдол, 651 нас баралт шинээр бүртгэгдлээ.  Ингэснээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо 2459000-д хүрч, 124900 гаруй хүн амиа алджээ. АНУ-ын баруун болон өмнөд хэсгийн мужуудад халдварын тархалт өндөр байна. Тухайлбал, Калифорни, Техас, Флорида зэрэг мужид 100 мянгаас дээш тооны хүн халдвар авсан нь батлагджээ

Коронавирус- Энэтхэг Улс-д

Зүүн Өмнөд Азийн бүсийн БНЭУ-д өчигдөр 18,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Энэтхэг улсын батлагдсан халдварын тоо өссөн дүнгээр 509 мянгад хүрлээ. Мөн өдөр 385 хүн эндэж, коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 15,685 болжээ.

Коронавирус-БНХАУ-д

Бямба гарагт БНХАУ-д шинээр 17 тохиолдол бүртгэгдлээ.Шинэ тохиолдлуудын 14 нь дотоодын халдвар байсан бол 3 нь гаднаас зөөвөрлөгджээ. Зургадугаар сарын 11-ний өдрөөс хойш Бээжин хотод бүртгэгдсэн тохиолдол 311 болсон байна. Түүнчлэн Бээжинд өчигдөр шинж тэмдэггүй гурван тохиолдол илэрсэн гэж Бээжин хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

8 цаг 50 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

8 цаг 54 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

9 цаг 1 мин
Хүчирхийлэл, шийтгэл хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй

Дөрөвдүгээр сарын 30-ныг  "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"

18 цаг 53 мин
Б.Ариунсайхан: Хүн чанартай байж л аливаа бүтээлийг найруулна

 “Зууны мэдээ” сонин ээлжит зочноор найруулагч, жүжигчин Б.Ариунсайханыг урилаа. Тэрээр Солонгос улсад 15 жил амьдарч буй уран бүтээлч юм.

18 цаг 58 мин
Г.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Олон улсын Ардчилсан холбооны “Монгол Улс ардчиллын баян-бүр

19 цаг 3 мин
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга бо

19 цаг 8 мин
АН-ын “топ лидерүүд”-ээр тэд тодорчээ

УИХ-ын 2024 оны сонгууль урьд урьдынхаас огт өөр болох шинжтэй.

19 цаг 13 мин
“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал

Манайхан улс төрийн намуудыг том, жижиг гэж ялгаж ярьдаг. Энэ бо

19 цаг 18 мин
Д.Сүнжид: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх эрхтэй

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

19 цаг 23 мин