Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

2024-05-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, ирээдүйд эдийн засагт эерэг өөрчлөлт оруулах Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ хууль бодит материаллаг зүйл бус оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хууль болж гарна. Харилцаа холбоо мэдээлэл технологийн салбар жилдээ 1.7 их наядын борлуулалт хийдэг. 1.7 их наяд тэр чигээрээ харилцаа холбооны салбар эзэлдэг. Гэтэл өчигдөр “Стартап” челленж арга хэмжээ болоход 97 компани бүртгүүлэхэд компаниудын нийт үнэлгээ нь 163 тэрбум төгрөгт хүрсэн. Нэг ёсондоо технологийн салбарынхан төрийн дэмжлэггүйгээр бор зүрхээрээ олон улсын төвшинд өрсөлдсөөр иржээ. Саяхан Киргизстанд “Калбро” компани хөрөнгө оруулалт татлаа. Жилийн өмнө “Пибкоблав” компани Казахстаны шилдэг стартаппаар тодроод хөрөнгө оруулалт авсан. Казахстаны Үндэсний дата төв нь Монголын компанитар клауд стимен хийлгээд явж байна. Монголоос олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой олон технологийн компани энэ мэтчилэн төрж байгаа. Нэг ёсны хөрөнгө оруулалт татах бололцоо бүрдсэн.Технологийн эрин зуунд Монгол Улс хаана оршихыг тодорхойлох, технологийн боол байх уу, технологийн эзэн байх уу гэдгийг шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой. Өнөөдөр Монгол хүний мэдлэг оюун дэлхийд үнэлэгдэж, мэдээлэл технологийн инженерүүд дэлхийн бүх том компанид ажиллаж, их дээд сургуулиудад багшилж байна. Бүс нутгийн орнуудад Казахстан, Киргиз, Узбекстан улсад манай салбарын залуучууд нутагшиж амжилттай экспорт хийж байна. E-Mongolia, E-Barimt, Хурдан зэрэг төрийн үйлчилгээний цахим шилжилт дэлхийн өнцөг булан бүрт жишиг болж, олон улсын шагналууд дараа дараалан хүртэж байна. Энэ амжилтаа бид бататгаж, Монголдоо чадварлаг залуучуудаа тогтоох, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлж, байгалийн шавхагдах баялаг дууссаны дараа эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, нүүрс зэсийг орлох чадвартай үйлдвэрийн шинэ салбарыг өнөөдрөөс хөл дээр нь босгох ёстой. Бидний үр хүүхдээ ажилтай орлоготой, хөгжилтэй улс үлдээе гэвэл одооноос л анхаарах ёстой. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд тусгагдсан гол зарчмууд нь нэгдүгээрт, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансар судлал зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг түлхүү дэмжиж, энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжинэ.

Хоёрдугаарт, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийн шагнал урамшуулал, грант олгоно.

Гуравдугаарт, мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх виртуал бүс байгуулж, гадаад дотоодын технологийн компаниуд, хөрөнгө оруулагчдыг бүртгэж, олон улсад гарах зорилготой бүс нутгийн хэмжээний мэдээлэл технологийн хаб байгуулна.

Дөрөвдүгээрт, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгоно.

Тавдугаарт, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанийн зах зээлийн үнэлгээг Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран хийж эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ.

Зургаадугаарт, Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх юм" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

3 цаг 21 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

3 цаг 21 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

18 цаг 12 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

18 цаг 15 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

22 цаг 56 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

22 цаг 59 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16