Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

2024-05-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга болдог. Аялагчид, амрагчид хотоос хоёр тийшээ гардаг зам дээр өдөр шөнөгүй гашуудлын цуваа шиг угсарчихдаг.

Яг түүн лүгээ, Монголын 21 аймаг, 330 гаруй суманд “улстөрч”-дийн цуваа тасрахаа больжээ. Яагаад гэхээр энэ жил УИХ-ын сонгууль болно. Түүнтэй холбоотой. УИХ-ын ээлжит сонгуультай. Тэр сонгууль нь ойртчихсон. Ердөө хоёр сарын дараа санал хураалт болно. Гэхдээ хэн, хаана нэр дэвшиж өрсөлдөх нь одоогоор тодорхой болоогүй байгаа юм. Нэр дэвшигчид тодроход сар арай хүрэхгүй хугацаа үлдсэн.

Тиймээс тэр цагийг хүлээж буй нэр дэвших горьдлого тээсэн “улстөрчид” тоймгүй олон болчихоод байгаа юм. Тэднийг горилогчид гэдэг. Горилогчид цагаан сар өнгөрөөгөөд л, цас ханзарснаас хойш л аймаг сум дамжаад хэрэлдэн давхилдаад эхэлсэн.

Учир нь намын дарга нар нь “..Судалгаа харж байж шийднэ” гээд хэлчихсэн. Тэгээд л нөгөөдүүл нь судалгаанд сурагтай болчих санаатай л ингэж тойрог “усалж”яваа юм, уг нь. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь нэр хүнд нэмэх, олох гэж, нэлээд нь танигдах зорилготой.

Уг нь ингэж сонгуулийн тойргийг томсгож, гишүүдийн тоог нэмэхдээ эрх баригчид “...Жалга довны үзлийг хална” гэсэн. Гэтэл горилогчид нь жалгаа дагаад, довоо даваад давхилдаж байх юм.  

Ядаж байхад том тойрог тэдний үйлийг үзэж байх шиг байна. Монгол Улс 13 тойрогтой болсон. Түүний долоо нь хөдөөх аймгуудад байна. Үлдсэн зургаад нь Улаанбаатарын есөн дүүрэг хуваагдаж байна. Горилогчид чихэлдээд давхилдаад байгаа хөдөөгийн тойргуудын тухайд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд Нэгдүгээр тойрог, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд Хоёрдугаар тойрог, Баян-Өлгий аймаг Гуравдугаар тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд Дөрөвдүгээр тойрог, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд Тавдугаар тойрог, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд Зургадугаар тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд Долдугаар тойрог болжээ. Мандат нь бас горилогчиддоо харьцуулбал хэдхэн байгаа юм. Нэгдүгээр тойрог ес, Хоёрдугаар тойрог 10, Гуравдугаар тойрог гурав, Дөрөвдүгээр тойрог найм, Тавдугаар тойрог 10, Зургадугаар тойрог долоо, Долдугаар тойрогт долоон мандаттай.  За тэгээд энэ хэдхэн мандатны төлөө л хэдэн зуун хүн өрсөлдөж байна шүү дээ.

Гэвч ингэж тойрог “усалж” яваа горилогчдын “гороо” хөдөөгийнхнийг залхаагаад эхэлжээ.

Уг нь хавар цаг. Хөдөөгийнхний ажил буцалдаг улирал. Хамгийн хүнд ажилтай үе. Мал төллөнө. Ямаагаа самнана. Хэдийгээр энэ нь зөвхөн малчдын ажил гэж харагддаг ч хаврын цагт аймаг сумдын амьдрал эдгээртэй шууд уягддаг. Ингэдгийг бүгд мэднэ.

Хамгийн гол нь дөрвөн жил, түүнээс ч өмнө сураггүй байсан хүмүүс гэнэт гарч ирээд л “...Нутаг минь ус минь”, “...Аймаг минь сум минь”, “...Аавын минь ээжийн минь нутаг” гээд гүйлдээд байна. “...Энэ нь жаахан алиа харагддаг” гэж ярьж байна.

Дээрээс нь юу ярьж халааж байгааг нь унших, үзэх, сонсох бүр хэцүү. Эгээ л өчигдөрхөн төрж, өнөөдөрхөн тэнгэрээс бууж ирсэн юм шиг улсаа, аймгаа, сумаа гайхаж шогширч ирээд л “...Хөгжөөгүй байна”, “...Хоцрогджээ” гэлцэнэ. Бас л марзан шүү. Тэгээд цаашаа бүр баллана. Нөгөө л 32 жилийн өмнө, түүнээс хойшх хэдэн сонгуульд хэрэглэгдээд эл дол болчихсон нөгөө л аргаар, амлалт өгөөд л давхичихна. Амлалтуудыг бол ярих ч юм биш. Эцэстээ, мань горилогчид ч өдөр шөнөгүй аймаг, сум хэсэж давхисаар аль аймаг, ямар суманд юу ярьснаа, ярьж байгаагаа ч ялгахаа больж байх шиг байна. Ер нь бол ингэж ажлыг нь алдуулж, цагийг нь үрсний үр дүн гэж алга. Ингэж л ярьж байна, хөдөөгүүр. Дэмжих биш зэмлэх хүн олон болжээ.

Ер нь бол дээр хэлсэнчлэн горилогчид өдөр шөнөгүй гороолж, соёлын төв, улаан буланд нь урьж залаад салахаа байсан нь тэдэнд түвэг болоод эхэлжээ. Аргагүй л дээ, горилогчдын нэг нь хөдлөхөд, нөгөө нь бууж буй дүр зурагтай сүүлийн саруудыг өнгөрөөж байгаа юм чинь. Тэр байтугай “...Сонгууль гэхээр огихоор болж байх шиг байна, залхлаа” гэж байхыг сонслоо. Залхаасан учраас 2024 оны зургадугаар сарын 28-нд “...Саналаа өгөхгүй” гэх хүмүүс ч олширч мэдэхээр болж шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 87 (7331)

 

зудын урхаг балаг арилаагүй байгаа хөдөөгийнхөнийг хөөргөх хэрэггүй
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

3 цаг 22 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

3 цаг 22 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

18 цаг 13 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

18 цаг 16 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

22 цаг 57 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

23 цаг 0 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16