ЭМЯ: Батлагдсан 219 тохиолдлоос 175 нь эдгэрээд байна

2020-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /06.27/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"Зургадугаар сарын 26 -нд ХӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид 172 хүний сорьцод шинжилгээ хийхэд шинэ коронавирусийн халдвар илрээгүй. Ажиглах байранд байгаа, ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн 75 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Мөн 56 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор БЗД-ийн өрхийн эрүүл мэндийн төв, ЭХЭМҮТ болон Төмөр замын нэгдсэн эмнэлгийн нийт долоон сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн 35 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  Харин өнөөдөр ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан таван хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан коронавирусийн 219 тохиолдлоос 175 хүнийг эмчилж, эдгээжээ" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Коронавирус- АНУ-д

Зургадугаар сарын 26-ны өдөр АНУ-д 40,500 гаруй шинэ тохиолдол, 2,516 нас баралт бүртгэгдлээ. Ингээд АНУ-д халдвар авсан хүний тоо 2,414,000 гаруй болсноос 124,300 гаруй хүн амиа алдсан байна. 

Коронавирус- Энэтхэг Улс-д

Энэтхэг улсад өчигдөр шинэ тохиолдлын тоо өмнөх өдрүүдээс дахин өсөж, 17,200 гаруй тохиолдол бүртгэгдсэнээр тус улсын нийт халдвар 490,000 гаруйд хүрсэн байна. Мөн өдөр шинээр 407 нас баралт бүртгэгдлээ. Одоогийн байдлаар БНЭУ-д COVID-19 шалтгаант нас баралт 15,300 гаруй бүртгэгдсэнийг нийт хүн амын тоотой нь харьцуулбал 100 мянган хүн тутамд 1.86 байна.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Батсүмбэрийн асрамжийн газарт ажиллажээ

8 цаг 39 мин
Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

Л.Оюун-Эрдэнэ: Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх буудал хүртэл "Өөдлөн тэмүүлэх Монгол" нэртэй гүүр барина

8 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө алдаж болохгүй

8 цаг 55 мин
Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

Г.Занданшатар:Чуулганыг завсарлуулж магадгүй

11 цаг 41 мин
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааг тасралтгүй ажилласан жилд хамруулан тооцохоор болжээ

12 цаг 5 мин
"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

12 цаг 9 мин
НҮБ-ын тайлан, оюутнуудын жагсаал, G7-ийн тохиролцоо хийгдсэн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт олон улсад болсон зарим үйл явдлын тоймыг хүргэе.

14 цаг 42 мин
Зургаан ҮТП ба 6.7 мянган ажлын байр

“Эрдэнэс үйлдвэр технологийн парк” компани Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эр

14 цаг 47 мин
Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!

Монголын улс төрийн сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв, түүний гол дүрүүд нь Ерөнхий сайд Л.Ою

14 цаг 52 мин
Сэтгүүлчид ёс зүйтэй ажиллахаа амлав

Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэхүү өдрийг тохиолдуул

14 цаг 57 мин