Компаниудын алдагдалд төрийн шийдвэр нөлөөлжээ

2014-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ӨНӨР

Төрийн өмчийн компаниуд их хэмжээний алдагдалд орсон ч дампуурдаггүй. Хажууд нь хувийн хэвшлийнхэн үнийн өсөлт, татвар зэргээс үүдэн хаалгаа барих нь олон байна. Ийм болохоор татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй төрийн өмчийн компаниудын санхүүд хэн хяналт тавьж, хариуцлага тооцох вэ.

Энэ сэдвийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр Төрийн өмчийн хороотой хамтран өчигдөр Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдал, нийгмийн хариуцлагын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Норвегийн төрийн өмчит “Statoil” компанийн нийгмийн хариуцлагыг хариуцсан захирал Baiba Rubesa урилгаар оролцож төрийн өмчит компаниудын удирдлагуудтай саналаа солилцов. Төрийн өмчит компаниудын хариуцлага ямар төвшинд яваа талаар оролцогчдын байр суурийг сонслоо.

 

КОМПАНИУД ЯДАЖ ЗАРДЛАА НӨХДӨГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Норвегийн төрийн өмчит “Statoil” компанийн Нийгмийн хариуцлага эрхэлсэн захирал Baiba Rubesa:

-Уг нь компани алдагдалтай ажиллах ёсгүй. Ядаж зардлаа нөхдөг байх хэрэгтэй. Гэхдээ зах зээлийн шилжилт болсон орнуудад төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллах нөхцөл үүсдгийн нэг жишээ Монгол Улс. Төрийн өмчит компаниудын үйлчилгээг чанартай хүргэхийн тулд бүтцийн ямар өөрчлөлт хийхийг Засгийн газар шийддэг. Тухайлбал, Латви улсад үзвэр үйлчилгээ, соёлын байгууллагууд төрийн мэдэлд байдаг. Энэ байгууллагууд маш алдагдалтай ажиллаж байна. Тиймээс тус улс эдгээр байгууллагын алдагдлыг бууруулах, арилгах талаар ажиллаж байна. Улс орны стратегийн ач холбогдолтой газрууд төрийн мэдэлд байдаг. Гэхдээ тэд ямар ч байсан ашигтай ажиллах ёстой. Харин стратегийн бус бусад салбарыг шууд хувьчлах хэрэгтэй. Яагаад гэвэл төр бизнесийн байгууллага биш шүү дээ. Гэхдээ Монгол Улс төрийн өмчит компаниудад өөрчлөлт шинэчлэлийн эхлэлээ тавьсан гэж бодож байна. Жижиг орнуудын тухайд Сингапур, Ирланд зэрэг улс төрийн өмчит компаниудаа хамгийн сайн менежментээр удирддаг.

 

АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАХАД ТӨРИЙН ШИЙДВЭР НӨЛӨӨЛЖ БАЙНА

“Багануур” компанийн хэлтсийн дарга Л.Шагдарсүрэн:

-Өнөөдөр алдаг­далтай ажиллаж бай­гаа төрийн өмчит ком­паниудын нэг “Багануур” компани. Гэх­дээ нөгөө талаар бид нийгмийн хариуцлагаа сайжруулахад нэлээд анхаарч байна. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 гаруй хувийг хангадаг манай компани өнгөрсөн онд 9.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Гэхдээ энэ нь нэг талдаа иргэдийн нуруун дээрх ачаанаас үүрэлцсэн гэж хэлэхээр нийгмийн хариуцлагын асуудал явж байгаа. Манай компани нүүрсний үнийг бууруулж, эрчим хүчний компаниудад нийлүүлсэн нүүрсний төлбөрөө 100 хувь аваагүй байгаа зэрэг зарим шийдвэрээс болж алдагдалд орсон. Манайх олборлолтын зардлаас хямд үнээр нүүрсээ борлуулж, нийлүүлж байна. Нүүрсний үнийг төрөөс барьсан хэвээр байвал одоо ч эрсдэлд орох магадлал өндөр бий.

 

ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТ УДСАНААС БОЛЖ АЛДАГДАЛД ОРДОГ

“Булган АЗЗА” компанийн гүйцэтгэх захирал Б.Батсайхан:

-Манайх зам засвар арчлалтын төрийн өмчит компани. Энэ жил төсвөөс манайд хоёр тэрбум төгрөг зам засвар, арчлалтад хуваарилсан. Гэтэл нэг км хатуу хучилттай зам барихад 600 саяас нэг тэрбум төгрөгийн зардал ордог. Гэвч байнга хөл хөдөлгөөн ихтэй, ачаалалтай байдаг 611 км замыг хоёр тэрбум төгрөгөөр арчилж, бүрэн бүтэн байлгана гэдэг үнэхээр асуудалтай. Төсвийн санхүүжилт оны сүүлчээр ордог. Үүнээс болж компани дээр татвар хураамж, шимтгэл хуримтлагдаж, тухайн онд өртэй гарч, алдагдалд ордог. Төр улсын чанартай авто замуудынхаа бүрэн бүтэн байдлыг хадгалъя гэвэл төрийн өмчит замын компаниудынхаа техникийг шинэчлэх хэрэгтэй байна.

 

Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар са

2 цаг 13 мин
С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж б

2 цаг 13 мин
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

13 цаг 55 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

22 цаг 20 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

Өчигдөр 06 цаг 00 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Уржигдар 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Уржигдар 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин