“Netflix” компанийн хувьцаа 5.5 хувь уналттай байна

2020-05-28
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

“Зууны мэдээ” сонин “Голомт Капитал” ҮЦК-тай хамтран олон улсын хөрөнгийн зах зээл дэх ханшийн мэдээлэл, гадаад зах зээлийн тойм, коронавирусын эдийн засагч үзүүлж буй нөлөө зэргээр цаг үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна .

АНУ-ын зах зээл удаан боловч сэргэх эхлэлтэй байна

 

Даваа гарагт АНУ болон Английн биржүүд хаалттай байсан учраас арилжааны хэмжээ багасч Европ, Азийн хувьцаанууд өслөө. Тодруулбал, “S&P500” фьючерс 1.2 хувь өсч өнгөрсөн долоо хоногийн 3.2 хувийн өсөлтийг үргэлжлүүллээ. “Pan continental Stoxx Europe” 600 индекс 1.5 хувь өслөө. “Swissquote” банкны ахлах шинжээч  Ipek Ozkardeskaya -гийн хэлж байгаагаар “Арилжаачид аль төлөв байдлыг дагахаа үнэхээр мэдэхгүй байна. Халдварын хоёр дах давалгаа шиг муу мэдээ сонсогдохгүй л бол эдийн засгийн сэргэлт үргэлжлэх болно” гэжээ.

Агаарын тээвэр болон зочид буудлын захиалгууд өсч байгаа нь АНУ-ын зах зээл удаан боловч хэцүүхэн байдлаар сэргэж эхэлснийг харуулах дохио болж байна.

Европын хувьцаануудаас Bayer (OTC:BAYRY) хэмээх химийн компани АНУ-д үүсээд байсан зэрлэг ургамал устгалын бүтээгдэхүүнтэй нь холбоотой шүүхийн асуудлыг эцэслэн шийдсэнтэй холбоотой найман хувь өссөн байна. Харин Deutsche Lufthansa (OTC:DLAKY) төрөөс тэтгэмж хүсэх асуудал дээр зөвшилцөлд хүрсэн гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор 6.2 хувь өсөөд байна.

 

Ази номхон далайн орнуудын хөрөнгийн биржүүдийн  индекс өсч хаагджээ

 

Хорио цээрийн дэглэм цуцлагдаж, үйлдвэрлэгч орнууд гарц бууруулах төлөвлөгөөгөө ягштал дагаж байгаа учраас газрын тосны ханш өсч байна. АНУ-ын  түүхий нефтийн фьючерс 2.3 хувь буюу 75 цент өсч баррель нь 34 ам доллар, харин Brent түүхий нефтийн фьючерс 0.7 хувь буюу 23 цент өсч баррель нь 35.76 ам долларт хүрээд байна.

Энэ өсөлт Орос улсын ОПЕК болон ОПЕК+-ийн гишүүн орнуудад өгсөн бүтээгдэхүүний гарц бууруулах тохиролцооныхоо дагуу тав, зургадугаар саруудад  өдөрт 8.5 сая баррелиар бууруулсан гэдгийг саяхан гарсан тоон мэдээндээ дурдсанаар газрын тосны ханш өсжээ. ОПЕК+-ийн гишүүн орнууд ирэх зургадугаар  сарын эхэнд уулзах товтой байгаа бөгөөд энэ хурлаараа 45 хувь уначихаад байгаа газрын тосны ханшийг өсгөхөд гарцын бууралтаа нэмэгдүүлэх эсвэл одоогийн түвшиндээ барих эсэх талаар хэлэлцэх юм байна.

Оросын эрчим хүчний сайд Александер Новак даваа гарагт “Газрын тосны эрэлт нэмэгдсэнээр одоогийн илүүдэл нефтийг ирэх саруудад өдөрт 7-12 сая баррелиар бууруулах болно” гэсэн байна.

 

Улирлын шинж чанартай хувьцаанууд сэргэж байна

 

Коронавирусын вакцинтай холбоотой ахиц дэвшилүүд өнөөгийн өсөлтийн голлох хүч нь байлаа. Зарим арилжаачид 2020 оны сүүл гэхэд вакцин гарч эдийн засгийг сэргээнэ гэдэг дээр бооцоо тавьж байна.

Бартер хайгчид цар тахалд гүн хямарсан хувьцаануудыг ихээхэн худалдан авч байна.

Үүний хажуугаар өсөлтийн ихэнхийг бий болгоод байсан технологийн салбарын өсөлт удааширч эхэллээ. Тухайлбал, хөл хорионы үр шимийг сайн хүртсэн “Netflix” компанийн хувьцаа 5.5 хувь уналттай байна.  Энэ долоо хоногт дөрөвдүгээр сарын хэрэглэгчдийн зарцуулалт болон тавдугаар сарын Conference Board-ын хэрэглэгчдийн итгэлцэлийн индекс гарна. Дээрх индакаторууд хоёулаа унах төлөвтэй байгаа юм. Мөн хөрөнгө оруулагчид орон сууцны барилгын “Toll Brothers” болон бэлэн хувцас үйлдвэрлэгч “Ralph Lauren Corp”-ын орлогын тайланг хүлээж байна.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин

2020.5.28  ПҮРЭВ № 105 (6330)

 

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

7 цаг 57 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

7 цаг 57 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

7 цаг 57 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

20 цаг 56 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

22 цаг 7 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

Өчигдөр 06 цаг 00 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

Өчигдөр 06 цаг 00 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин