Дээд шүүхийнхэн Ерөнхийлөгчөө даапаалж Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг дахин горилогч болгов

2020-05-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Үндсэн хуульд “Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос Ерөнхийлөгч томилно” гэж заасан. Энэ заалтаас харахад Шүүх засаглал, эрх мэдэл нь бие даасан бөгөөд МУ-ын Ерөнхийлөгчөөс хамаарал бага, харин УДШ-ийн гишүүд өөрсдөөсөө хэнийг Ерөнхий шүүгчийн албан тушаалд горилогч болгон Төрийн тэргүүнд санал болгох тал дээр маш давуу байдалтай болох нь шууд мэдрэгддэг.

УДШ-ийн гишүүн шүүгч нар Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2017 онд сонгогдсоноос хойш түүнийг даапаалахдаа “Ерөнхий шүүгч”-ийн албан  тушаалыг хөзөр болгож байгаа. Х.Баттулгыг Төрийн тэргүүн болоход Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр өмнөх Ерөнхийлөгчийн томилсон Ц.Зориг ажиллаж байв. Ц.Зориг шүүгчийн, хувь хүний халдашгүй нууц гэгддэг эрүүл мэндийн талаархмэдээ, мэдээлэл өдөр тутмын сонины “сонирхуулахад” булан, шар хэвлэл, нийгмийн цахим сүлжээгээр өдөр алгасахгүй цацагдсан. Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан хэн нэг нь түүний ажлын байранд эсвэл гэрт нь очиж даралтыг хэмжиж, халууныг үзээгүй нь лавтай. Ц.Зориг шүүгчийн эрүүл мэнд нь Ерөнхий шүүгчийн ажил хийх чадваргүй түвшинд хүрсэн мэдээ, мэдээллийн “гарал үүслийн гэрчилгээ” нь  Ерөнхийлөгчтэй огт холбоогүй нь ойлгомжтой асуудал.

Мэргэжил нэгт нөхдийнхөө зорилтот бүлгийнхний “хуршсан” мэдээллийн дарамтад орсон Ц.Зориг аргагүйн эрхэнд Ерөнхий шүүгчид өөрийгөө нэр дэвшүүлэх эрхтэй УДШ-ийн гишүүн бусад шүүгчид “хүрд эргүүлэх боломж” олгон албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө бичлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга түүний хүсэлтийг хүлээн авч 2019 оны гуравдугаар сарын 28-нд УДШ-ийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөв.

Үүнээс сар гаруй хугацааны дараа УДШ-ийнгишүүн шүүгч нар зөвлөгөөн хийж Ерөнхий шүүгчийн горилогчоор Д.Ганзориг гэдэг шүүгчийг сонгож Х.Баттулга Ерөнхийлөгчид санал болгосон байдаг. Гэвч горилогчийн алба, амины нэр хүндийн нууцлалын зэрэглэлтэй алдаа дутагдлаас үүдэж Төрийн тэргүүн хүлээж авахаас татгалзжээ. Удалгүй УДШ-ийн гишүүн шүүгч нарын зөвлөгөөн дахин болж Ерөнхий шүүгчийн горилогчид нэр дэвшсэн Х.Батсүрэн олонхын санал авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УДШ-ийн гишүүн шүүгч нарын сонголтыг оновчтой гэж итгэж хүлээн авснаар Х.Батсүрэнг 2019.V.9-нд УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох зарлиг буулгасан юм.

Харамсалтай нь, УДШ-ийн гишүүн шүүгч нараассанал болгож томилуулсан Х.Батсүрэн нь Ерөнхий шүүгчийн алба хаших түвшний хуульч, бэлтгэгдсэн боловсон хүчин биш байсан нь нэг жилийн хугацаанд удаа дараа ил тод болж, олны гайхашралыг төрүүлсэн юм. Анхлан Ерөнхий шүүгч хийж чадна гэж өөртөө итгэл төгс явсан Х.Батсүрэн эцэстээ Ерөнхий шүүгчийн албанд одоогоор тохирохгүй юм байна гэсэн итгэл үнэмшилд хүрч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг Ерөнхийлөгч Х.Баттулгад 2020.V.20-нд гаргасан. Түүний хүсэлтийг ёсоор болгож Еөрнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн. Ийнхүү Х.Батсүрэнгийн жаазтай хөрөг зураг УДШ-ийн байрны дотор хананд, ерөнхий шүүгч нарынхыг ажилласан дарааллаар нь байрлуулдаг уламжлалын дагуу хадагдах болов. Хөрөг зургийндоод ирмэгт “2019.V.9 – 2020.V.20” гэж бичигдэх болно.

УДШ-ийн гишүүн шүүгч, Ерөнхийлөгч нарын хоорондох Үндсэн хуулиар хамгаалагдсан ажил үүргийн хуваарь буюу Ерөнхий шүүгчид горилогчийг нэр дэвшүүлэх, түүнчлэн Төрийн тэргүүн Ерөнхий шүүгчийг томилох, чөлөөлөх эрх, үүрэг нь ардчилсан Монгол Улсад Шүүх засаглалыг хараат бус байлгахад чиглэсэн үндэсний эрх ашигт суурилсан гэдгийг бид сайтар мэднэ. 

Гэтэл УДШ-ийн гишүүн шүүгч нар өнөөдөр Ерөнхий шүүгчид горилогчийн нэрийг тодруулах зөвлөгөөн хийж өөрийгөө нэр дэвшүүлсэн Д.Ганзориг шүүгчийг олонх нь дэмжлээ. Бүтэн жилийн өмнө Ерөнхий шүүгчид горилогчоор нэр дэвшээд Ерөнхийлөгч Х.Баттулгаас татгалзсан хариу авч байсан Д.Ганзоригийг УДШ-ийн гишүүн шүүгч нар дахин горилогч болгон санал гаргасан нь, юун шүүх засаглал, эрх мэдлийг хараат бус байлгах үзэл санаа, зүгээр л Төрийн тэргүүнээ даапаалсан алхам болж хувирав. 

Бямбын ЕРЭНТЭЙ

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

1 цаг 48 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

1 цаг 53 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

1 цаг 59 мин
Хүчирхийлэл, шийтгэл хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй

Дөрөвдүгээр сарын 30-ныг  "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр"

11 цаг 52 мин
Б.Ариунсайхан: Хүн чанартай байж л аливаа бүтээлийг найруулна

 “Зууны мэдээ” сонин ээлжит зочноор найруулагч, жүжигчин Б.Ариунсайханыг урилаа. Тэрээр Солонгос улсад 15 жил амьдарч буй уран бүтээлч юм.

11 цаг 57 мин
Г.Батбаяр: Монгол Улсад сүүлийн 20 жил тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм

Олон улсын Ардчилсан холбооны “Монгол Улс ардчиллын баян-бүр

12 цаг 2 мин
Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ

Зун, наадмын үеэр хот эзгүйрдэг дээ. Бүгдээрээ амраад, агаар салхинд гараад алга бо

12 цаг 7 мин
АН-ын “топ лидерүүд”-ээр тэд тодорчээ

УИХ-ын 2024 оны сонгууль урьд урьдынхаас огт өөр болох шинжтэй.

12 цаг 12 мин
“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал

Манайхан улс төрийн намуудыг том, жижиг гэж ялгаж ярьдаг. Энэ бо

12 цаг 17 мин
Д.Сүнжид: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх эрхтэй

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

12 цаг 22 мин