Ипотекийн зээлийн санхүүжилт тасрах нь

2020-04-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа орон сууцны үнэ 50 хувиар унаж байсан билээ. Тухайн үед хоёр өрөө орон сууцны үнэ нэг дахин унасан ч орон сууц худалдан  авах боломж иргэдэд бараг байхгүй байсан гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр нийлүүлэх орон сууц одоогийнхоос  харьцангүй бага байсан нь  үнэ унахад нөлөөлсөн гэдэг. Тэгвэл түүнээс хойш 10 гаруй жилийн дараа буюу  энэ он гарсаар коронавирусын тархалттай холбоотойгоор  дэлхийн эдийн засаг хямарч буй энэ үед үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон орон сууцны үнэд огцом  өөрчлөлт  орсон эсэхэд мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаа одоогоор  байхгүй байна. Орон сууцны хороолол өнгөрсөн 10 жилд олноор баригдаж зах зээлд нийлүүлэлт их байгаа нь нэг талаар үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй байх магадлал байгааг зах зээл шинжлэгчид  хэлж байна. Харин энэ үед ипотекийн найман хувийн зээлийн эрэлт хэрэгцээ их байгааг онцолж байна. Учир нь хөтөлбөр батлагдсан 2013-2015 онуудад  нэг  их наяд төгрөгийн санхүүжилт төсөвлөж 80-100 мянган иргэн хамрагдаж эргэн төлөлт маш сайн байсан билээ. Харин сүүлийн жилүүдэд энэ зээлд хамрагдах гэсэн олон мянган иргэний хүсэлт банкуудад очсон ч жил бүр олгох санхүүжилт нь  буурсаар энэ онд гэхэд 60 тэрбум төгрөг төсөвлөж эргэн төлөлтөөс 360 орчим тэрбум төгрөг орж ирнэ хэмээн тооцоолсон юм.  Гэтэл коронавирусын тархалттай холбоотойгоор зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулснаар нь дээрхи мөнгө орж ирэхээргүй болж байна. Энэ шийдвэрийн талаар  МИК-иас шүүмжилж байна.  “Энэ шийдвэр  урьдчилж судалгаа хийгээгүйтэй холбоотой амьдралд хэрэгжихгүй шийдвэр байсан. Нэгэнт  хэвийн төлөлттэй явагдаж байсан зээлийг бусад зээийн эргэн төлөлттэй хамааруулж  ийм шийдвэр гарсан нь ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийн амийг тасалсан шийдвэр” гэж байв.

Санхүүжилтийг  нэг их наяд төгрөгт хүргэх боломжтой

 

  2018 онд  эргэн төлөтөөс 250 тэрбум, тухайн онд хийсэн санхүүжилт нь 340 тэрбум төгрөг байсан бол 2019 онд эргэн төлөлтөөс 300 тэрбум, санхүүжилтээр 200 орчим тэрбум  нийтдээ 500 тэрбум төгрөгийн хүрээнд зээл олгогдсон нь оргил үе болох 2015 онтой харьцуулахад  нэг дахин буураад байна. Өөрөөр хэлбэл, оргил онуудад 12-20 мянган иргэн энэ зээлд хамрагдаж байсан бол өнгөрсөн онд 6400 орчим иргэн энэ зээлийг авчээ.  Энэ жилийн тухайд эргэн төлөлтөөс орж ирэх мөнгө зургаан сараар саатах болсон учраас  60 тэрбум төгрөгийн хүрээнд олгох боломжтой. Хэдийгээр БХБЯ, Монголбанк, Сангийн яамтай зөвшилцөж ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх саналыг оруулж дээрхи санхүүжилтийг нэг дахин нэмэгдүүлж 120 орчим тэрбум болж буй ч энэ нь нийтддээ 1700 орчим иргэнд хүртэх боломж. Энэ он гарсаар 58.6 тэрбум төгрөгийн  найман хувийн хүүтэй хөнгөлттэй зээлийг  800 гаруй иргэнд олгосон. Гэхдээ энэ 60 тэрбум төгрөгийг Засгийн газраас зээлийн хүүгийн татааст олгож байгаа  гэж ББХБ-ын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбат ярьж байна. Засгийн газрын санхүүжилтийг арилжааны банкны нэг санхүүжилтэд оруулж багцалснаар зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн гэж байгаа ч энэ зээлд хамрагдах хүсэлтэй  10000 иргэний хэрэгцээг хангах  хангалттай санхүүжилт  биш.  Засгийн газрыг толгойлогчид  уг нь иргэний хүсэл, саналыг харгалзсан шийдвэр гаргана хэмээн  амладагч  ч ачир дээр ийм л болж байна. Санхүүжилтийг нэг  их наяд төгрөгт хүргэх боломж энэ Засгийн газарт хангалттай байгааг эдийн засагчид тооцоолж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.30  ПҮРЭВ № 85 (6310)

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

26 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

36 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

41 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

48 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

8 цаг 57 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

8 цаг 57 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

8 цаг 57 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

21 цаг 57 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

23 цаг 7 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин