Хөрөнгийн зах нээгдэхийг хүлээсээр...

2020-04-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Зууны мэдээ” сонин “Голомт Капитал” ҮЦК-тай хамтран хамтран олон улсын хөрөнгийн зах зээл дэх ханшийн мэдээлэл, гадаад зах зээлийн тойм, коронавирусын эдийн засагч үзүүлж буй нөлөө зэргээр цаг үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна. 

Энэ долоо хоногт S&P500 индекст багтдаг компаниудын 20 орчим хувь нь I улирлын санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцуулна. Мөн АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмж, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт зэрэг тоон мэдээлэл нэгтгэгдэж гарах юм. Түүнчлэн Европын улс орнуудын дөрөвдүгээр сарын худалдааны индекс, Германы ZEW байгууллагаас хийсэн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх судалгааны тайлан, ажилгүйдэл, инфляци, жижиглэн худалдааны борлуулалтын тайлангууд зарлагдах юм. Дээрх мэдээллүүдээс цар тахлын эдийн засагт учруулж буй хохирлыг барагцаалах боломжтой ч хөрөнгө оруулагчид зах зээл хэзээ нээгдэх вэ гэдэгт илүүтэйгээр анхаарлаа хандуулж байна.

 

Вирусын эсрэг эм туршсан компанийн хувьцаа “ТОП”-оос хасагджээ

 

Трэнд болж буй компаниудын топ 5-д Apple, Boeing,Tesla, Microsoft, Exxon Mobil зэрэг компаниуд орсон байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад жагсаалтын эхэнд Apple орж Gilead Sciences хасагдсан байна.Тус компанийн үйлдвэрлэдэг туршилтад байгаа “remdesivir” эм нь COVID19-ийн эсрэг эерэг үр дүн үзүүлсэн гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор ханш нь хүчтэй өсөөд байсан юм. Жагсаалтын 2-т Boeing, 3-т Tesla, 4-т Microsoft, 5-т Exxon Mobil нар орсон байна.

Trending Stocks Quotes

Name

Last

Chg.

Chg. %

Apple

282.8

-3.89

-1.36%

Boeing

154

19.76

14.72%

Tesla

753.89

8.68

1.16%

Microsoft

178.6

1.56

0.88%

Exxon Mobil

43.22

4.07

10.40%

 

Үнэ ханш: Газрын тосны ханш доод цэгтээ хүрч,  алтны үнэ унав

 

АНУ-ын газрын тосны фьючерсийн ханш 1999 оноос хойш үзэгдээгүй доод цэгтээ хүрлээ. Энэ нь эрс багассан эрэлт болон АНУ-ын түүхий нефтийн нөөцийн илүүдэлтэй холбоотой.  Хэдийгээр АНУ-ын Оклахамамужийн WTI-ийн хүргэлтийн цэгт түүхий нефтийн нийлүүлэлт хийгдсээр байгаа ч баяжуулагчид үйл ажиллагаагаа хумьж байна.

Тавдугаар  сарын WTI гэрээ (CLc1) 2.62 ам.доллар буюу 14 хувиар унаж баррель нь 15.65 ам.долларт хүрлээ. Хамгийн доод цэг нь  21 хувиар унаж 14.47 ам.долларт хүрсэн нь 1999 оны гуравдугаар сараас хойшхи хамгийн доод цэг болж байна.

Дээрх гэрээ мягмар гарагт дуусах бол зургаан сарын гэрээ илүү идэвхитэй арилжаалагдаж, баррель нь 1.28 ам.доллар буюу 5.1 хувиар унаж 23.75 ам.долларт хүрэв. Харин Brent (LCOc1) 21 цент буюу 0.8 хувь унаж, баррель нь 27.87 ам.долларт хүрлээ.

Хэдийгээр газрын тосны “Chevron Corp”, “BP plc”, “Total SA” зэрэг томоохон компаниуд үйлдвэрлэлээ бууруулах болсноо мэдэгдээд байгаа ч эрэлт зогссон, 160 сая баррель газрын  тосны нөөц байгаа зэргээс шалтгаалан ханш унасаар байх төлөвтэй байна.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Трампын бизнесийн үйл ажиллагааг эхлүүлнэ, Gilead Sciences компанийн remdesivir эм коронавирусын эсрэг үр дүнтэй байна гэсэн мэдээнээс  шалтгаалж алтны ханш хоёр  хувиар унахад хүрлээ. Алтны фьючерс 0.42 хувь унаж 1,691.70  ам.долларт хүрээд байгаа ч зарим шинжээчид алт аюулгүй хамгаалалтын хэрэгсэл хэвээр байх болно гэдэгт итгэлтэй байна.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.21  МЯГМАР № 77 (6302)

 

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

4 цаг 42 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

13 цаг 7 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

17 цаг 0 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

17 цаг 0 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

Өчигдөр 17 цаг 04 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

Өчигдөр 13 цаг 35 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин