Хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа шалгаарай

2020-04-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТӨГС

 

“Эрдэнэс Тавантолгой” компаниас 1072 хувьцаатай холбоотой асуудлаар долоо хоног бүрийн даваа гаригт нээлттэй мэдээлэл өгдөг. Энэ удаагийн ээлжит мэдээллийн цагаар удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар ярьсан юм. Энэ сарын 24-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь уурхайн кэмп дээр болохоор товлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурлыг “COVID-19” халдвартай холбоотойгоор СЗХ-ноос өгсөн чиглэлийн дагуу цахимаар хийхээр болсон байна.

 

Нээлттэй хувьцаат компанийн асуудлыг хэлэлцэнэ

 

Хурлаар шийдвэрлэх чухал асуудлууд бол хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулж албажуулна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийг нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн компанийн 2019 оны санхүүгийн тайлан, дүрмийн шинэчилсэн найруулга, ТУЗ-ийн 2019 оны үйл ажиллагааны тайланг хувьцаа эзэмшигчдэд танилцуулахаар бэлтгэж байгаа ажээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг үнэ төлбөргүй авсан иргэд болон нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуй нэгжүүд тухайн хуралд санал өгөх эрхгүй. Харин компанийн вэб сайт, цахим хуудсаар хурлын үйл ажиллагааг шууд дамжуулан үзэх боломжтой бөгөөд 18001072 утсаар дамжуулан асуулт асууж болох юм байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг тараах шийдвэрийг албажуулснаар ирэх сарын 1-нээс Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн газраар дамжуулан ногдол ашгийг олгох ажлыг эхлүүлэх юм байна. Хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авахын тулд хувьцааны дансаа нээлгэсэн байх ёстой. Өнөөдрийн байдлаар 1850000 иргэн дансаа нээлгэсэн байна. Харин тэднээс 1.5 сая нь ашигладаг банкныхаа дансыг холбоогүй байгааг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр онцоллоо. Тиймээс үлсдэн 700 мянган иргэн зөвшөөрөлтэй брокер диллерийн компаниудад хандаж хувьцааны дансаа нээлгэх, данс нээлгэсэн иргэд банкны дансаа баталгаажуулах шаардлагатай байна.

Банкны дансаа холбоогүй, баталгаажуулаагүй иргэд олон байгаа тул ногдол ашгийг тараахдаа “E barimt” аппликэйшнийг ашиглах боломж байгаа эсэхийг судлуулахаар компанийн зүгээс Сангийн яаманд хандсан байна. Ингэхэд боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд шийдлийг удахгүй хийх аж. Гэхдээ данс нээлгэсэн иргэд бүртгүүлсэн брокерийн компанидаа хандаж банкны дансаа давхар баталгаажуулах хэрэгтэйг зөвлөж байна.

“Хувьцааны тоо ширхэгээс хасагдсан байна” гэсэн гомдол иргэдээс их ирж байгаа аж. Энэ маргааныг шийдвэрлэхэд иргэдийн хороо, дүүрэгтээ бичиж өгсөн өргөдлүүд гол баримт болох тул цуглуулах ажлыг Улаанбаатар болон орон нутагт “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд хийж байна.

 

Уурхайн ажил хэвийн үргэлжилж байна

 

Сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхай дээр ажилчдын жагсаал болж байгаа мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар тайлбарыг мөн өглөө. Тус компанийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой майнинг “компанийн туслан гүйцэтгэгч компани 10 ажилтнаа ажлаас нь халж, толгой компанийн есөн ажилтныг техник дээр нь ажиллуулахгүй гэсэн асуудлыг үүсгэжээ. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэл эсэргүүцэх арга хэмжээг авч, засмал замаас уурхай хүртэл алхалт хийж жагсаж байгаа юм байна. Бусдаар уурхайн үйл ажиллагаа зогссон зүйл үгүй, ажил хэвийн үргэлжилж байгааг онцоллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас болон компанийн удирдлагуудын зүгээс асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж, арга хэмжээ авч ажиллаж байгаа гэв.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр “Энэ бол хөдөлмөрийн харилцаанаас үүссэн асуудал. Уурхайн үйл ажиллагаа доголдож саатсан зүйл байхгүй. Харин үүнийг зарим улс төрчид, төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийнхэн улс төрийн зорилгоор буруу тийш нь эргүүлж, худал мэдээлэл тараах асуудал гарч байна. Уул уурхай бол улс төр биш гэдгийг ойлгоосой. Эрдэнэс Тавантолгой компанийг хятадуудад зарчихлаа гэсэн мэдээлэл гарах боллоо. Тийм зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хардлага байж болох ч хардах эрхтэй гээд худал мэдээлэл тарааж гүтгэх нь хуулиар хориотой гэдгийг зориуд хэлмээр байна” гэв.

Тус компани өнгөрсөн долоо хоногийн хугацаанд  47.6 мянган тонн нүүрс олборлож, 39.2 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. Он гарсаар 2.3 сая тонн нүүрс олборлож  2.1 сая тонн нүүрс экспортлоод байна. Ачилт болон экспортын хэмжээ өмнөх долоо хоногийнхоос нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.21  МЯГМАР № 77 (6302)

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

24 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

34 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

39 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

46 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

8 цаг 55 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

8 цаг 55 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

8 цаг 55 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

21 цаг 54 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

23 цаг 5 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин