Төсвөөс гадуурх гурван их наяд & алдагдал

2014-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг Ерөнхий сайд Элчин сайд нарт танилцууллаа. 100 хоногийн дотор төгрөгөө сэргээж, гадаад мөнгөн дэвсгэртийн ханшийн ноёрхлыг хязгаарлана хэмээн Засгийн газрын тэргүүн мэдэгдэж байна. Ингэхийн тулд Оюутолгой дахь гацааг арилгаж, үйлдвэрлэлээ өргөжүүлж, жижиг, дунд бизнесмэнүүдээ урамшуулна гэсэн. Цаасан дээрх төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж, үр дүнг нь үзэх нь чухал ч ийм нөхцөл байдалд хүргэсэн учир шалтгааныг илчлэх ёстой хэмээн үзэх улстөрчид, бодлого тодорхойлогчид ч бий. Өмнөх алдаагаа засч чадаагүй байж хэчнээн ухаалаг зүйл төлөвлөөд хариу нь алдаатай л гарна гэдгийг тэд сануулж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны төсөвт тусгагдаагүй зарим зүйлийг сөхөх нь шалтгааныг хайх сурвалж болох бололтой.

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен “Төсөв санхүү, мөнгөний бодлого нь тэлсэн байгаа энэ нөхцөлд төгрөгийн ханшийн сулрал үүсч байгаа юм. Сүүлийн хэдэн сарын дотор төгрөгийн ханш 26 хувиар суларсан байна. Энэ нь импортын барааны үнэ, инфляц өсөхөд нөлөөлдөг. Ирэх саруудад энэ байдал үргэлжилнэ гэж харж байна. Гэхдээ бодлогоо чангатгаснаар үүнээс гарч болно. Мөн Хөгжлийн банкнаас гарч буй мөнгөний зарцуулалтыг хянах хэрэгтэй” гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны мөнгөний зарцуулалт одоогоор төсвийн гадуур байгаа. Үүнийг төсөвт хамааруулвал тогтвортой байдлын хуулийн үйлчлэлд хамрах болно. Тиймээс ирэх жилээс төсөвт оруулах хэрэгтэй. Үүний үр дүнд төсвийн алдагдал тогтворжиж, хяналттай болох боломжтой хэмээн тэрээр үзсэнээ ийнхүү хуваалцсан билээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн төсвийн алдагдал 1.4 хувь байсан бол тэнцвэржүүлсэн байдлаараа 1.7 хувьтай гарсан. Харин төсвөөс гадуурх зарцуулалтыг оролцуулан тооцвол 11 хувийн алдагдалтай байсан гэж тэрээр ярьсан юм. Эдийн засагч Ян Хансений харж буйгаар эдийн засгийн бодлого зөв зүйтэй явбал төгрөгийн ханш тогтвортой байх боломжтой аж. Өчигдөр 13:34 цагийн байдлаар Худалдаа хөгжлийн банкны цахим хуудаст мэдээлснээр нэг ам.долларыг бэлнээр зарах ханш 1801 төгрөгтэй тэнцэж байлаа.

Судлаачдын үзэж буйгаар төсвийн ил тод байдал, эдийн засгийн зөв бодлого, аль болохоор бага хэмжээний төсвийн алдагдал, төсвөөс гадуурх хяналтгүй мөнгөний зарцуулалт зэргийг зохицуулбал цаашид төгрөгийн ханшийг сэргээх, нөхцөл байдлыг сайжруулах боломжийг олгох аж.

Судлаач, эдийн засагч Б.Батжаргал саяхан “Гурван их наяд төгрөг Монгол Улсын хувьд хэр их мөнгө вэ” гарчигтай судалгааны материалаа цахим ертөнцөд танилцуулсан байна. Энэхүү бүтээлд “Гурван их наяд төгрөг нь манай улсын төсвийн зарлагын 40.5 хувьтай тэнцэж байна. 2013 оны төсвийн нийт зарлага 7,444.6 тэрбум төгрөг. Тэгэхээр энэхүү гурван их наяд төгрөгтэй тэнцэх төсвийн гадуурх зарлагыг хуулийн дагуу төсвийн тэнцэлд тусгавал Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт алдагдал нийт зарлагынхаа 43 хувьтай тэнцэх юм” гэжээ. “Өнгөрсөн жил “Үнэ  тогтворжуулах хөтөлбөр” гэх нэрийдлээр гурван их наяд төгрөг гаргаснаас болж төгрөгийн ханш суларсан” гэж Ерөнхий сайд асан Д.Содном хэлсэн бол “Гадаад нөхцөл байдлаасаа илүү дотоодод үүсээд байгаа асуудал хамгийн чухал нь. “Чингис” бонд, Хөгжлийн банк­ны мөнгө төсвөөс га­дуур эргэлдэж, хоёр гур­ван төсөвтэй юм шиг болжээ. Тэгсэн атлаа энэ их хөрөнгөө орлого олох зүйлд зарцуулахгүй бай­на” гэж Сангийн сайд асан Э.Бямбажав ярьж байв. Тэгвэл судлаач Б.Батжаргал өөрийн су­дал­гаандаа “Өнөө үүсээд буй төгрөгийн ханшийн сул­ралын 57.9 хувь нь мөн­гөний нийлүүлэлтээс, 37.2 хувь нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буур­снаас, 4.8 хувь нь экс­портын орлогын буурал­таас шалтгаалсан байна” хэмээн дурдсан байлаа.

Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

23 цаг 52 мин
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү?

Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон

23 цаг 52 мин
Х.Тэмүүжиний ойрын хүмүүсийг баривчилжээ

“…УИХ-ын нэр бүхий зарим гишүүнд хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор на

23 цаг 52 мин
“…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаа

23 цаг 52 мин
Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

Уржигдар 14 цаг 25 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

Уржигдар 11 цаг 20 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

Уржигдар 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

2025-09-09