Зэрлэг амьтад зуслангийн хашаанд сүлбэгдэн хорогдож байна

2020-04-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Намхан  модон хашаагаар хүрээлүүлсэн, жижгэвтэр байшингууд,  хэд гурван үхэр, ямаа бэлчдэг байсан зуслангийн төрх өөрчлөгдөөд удсан. Өдгөө нийслэлийн ойролцоох аль ч ногоон бүсэд очсон машин байтугай хүн явах зайгүй шахам барьсан төмөр болон тоосго, чулуун хашаа, олон давхар байшин, барилга, зөвхөн өөрийн эзэмшил рүү тавьсан явган зам, зочид буудал, амралтын газруудыг харж болно. Уул руу дөхөн, моддын захад тухлахыг хүсээд ч нэмэргүй, учир нь тэр хэсгийг хэн нэг нь хашаалаад авчихсан. Удахгүй бүр ойн гүнд улаанбаатарчууд зусаж, өвөлждөг болох болов уу.

Зэрлэг амьтны тархац нутаг багассанаас үүдэн нийслэлийн суурьшлын бүсийн айлуудын хашаанд өмхий хүрэн, буга, могой, дорго зэрэг амьтан орж ирэх нь сүүлийн жилүүдэд ихэсчээ. Он гарснаас хойш суурьшлын бүсэд зэрлэг амьтад орж ирсэн долоон дуудлага бүртгэгдсэн тухай нийслэлийн Байгаль орчны газар мэдээлж байсан. Харин амьтанд ээлгүй төмөр торон хашаануудад амьтад тээглэж, гэмтэх нь огцом нэмэгджээ. Он гарснаас хойш зуслангийн хашаанд орооцолдон яаж ч чадахаа больсон, эсвэл амиа алдсан хэд хэдэн тохиолдол гарчээ.

 

“Ховордсон халиун буга хүртэл хашаан дээгүүр гарах гэж оролдоод үрэгдсэн”

Нийслэлийн байгаль орчны газрын  амьтан, ургамлын асуудал  хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд гэмтсэн, бэртсэн, мөн идэш тэжээл хайж, суурьшлын бүсэд орж ирсэн 43 амьтны дуудлагыг хүлээж авсан. Он гарсаар Нийслэлийн байгаль орчны газарт долоон удаагийн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дөрвөн тохиолдол нь, зуслангийн бүсэд замбараагүй баригдсан  хашаанд амьтан сүлбэгдэх мөн хавчуулагдсан дуудлага байсан. Жишээ нь  СХД-ийн  XVII хорооны нутаг дэвсгэрт Найрамдал зуслангийн ойролцоо барьсан хашаан дээр харайх гэж байгаад гэмтэж, торлогдсон халиун бугыг гаргаж аван, амьтан асрах байрандаа хүргээд шаардлагатай эмчилгээ асаргааг хийсэн боловч, бие нь маш гүн зүсэгдсэн байсан болохоор шархаа даалгүй хорогдсон. Халиун буга нь Засгийн газраас баталсан ховор амьтны жагсаалтад орсон амьтан. Бусад гурван тохиолдол нь бор гөрөөс байгаа. Өдийд туруутан зэрлэг амьтад маш их туйлддаг. Ядарсан үедээ зэрлэгшсэн нохойд хөөгдөж, үргэн зугтах үедээ мөн л замбараагүй баригдсан зуслангийн хашаанд сүлбэгдэж үхэх тохиолдол гарч байна. Уг нь 2019 онд хотын стандарт, аюулгүй байдал хяналт зохицуулалтын газраас хашаа, хайсны стандартыг баталж, гаргасан. Стандартын дагуу хашаа барих, аль болох зэрлэг амьтанд ээлтэй байдлаар шийдвэрлээч гэдэг уриалгыг гарган ажиллаж байна. Зэрлэг амьтдад ээлтэй байдлаар шийдвэрлэхдээ стандартыг баримталмаар байна.

Ядаж хашааны шон дээрээ тагтай байх ёстой, онгорхой байвал шувуу орж үхэх эрсдэлтэй байдаг. Хашаагаа төмөр, болон хавтгай байдлаар барихгүй байх. Зуслангийн бүс тэлэгдэх хэрээр зэрлэг амьтны амьдрах бүс хумигдаж байгаа. Нийслэлийн Байгаль орчны газар “Зэрлэг амьтан асрах төв”-ийг 2017 онд байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 83 дуудлага хүлээн авч, 43 амьтныг эмчилж, байгальд нь буцаан тавьсан. Зэрлэг амьтан хашаанд торлогдох тохиолдол өнгөрсөн жилүүдэд ч гарч байсан. Энэ жил ч давтагдаж байна. Өнгөрсөн жил зургаан тохиолдол гарсан” гэж хэллээ.

 

“Дэлхийд зуслангийн газраа ховор амьтдад зориулдаг”

Манай нийслэлд иргэд өөрсдөө агаар салхинд гарах гэж, амарч зугаалах гэж зуслангийн бүсийг байгуулсан бол дэлхийн олон оронд ховор амьтан, ургамал, байгалиа хамгаалах зорилгоор зуслангийн бүсийг бий болгодог аж. Тухайлбал, Финляндад газар төлөвлөхдөө ховор амьтан, ургамлаа хамгаалахын тулд ийм бүс бий болгож, суурьших эрх олгодог боловч улирлын онцлог, цаг хугацааг харгалзаж иргэд түр хугацаагаар амьдардаг гэнэ. Байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар, ховор ан амьтан, ургамлаа харж амар амгаланг мэдрэх зорилгоор зусландаа жилд 1-3 сарын хугацаагаар саатаж болдог байна.

Харин манайд зуслангийн айлуудын тоо жилээс жилд нэмэгдэн, өдгөө 50 мянгад хүрч, Улаанбаатарын гэр хороололтой хэдийнэ хаяа залгасан. Хэтэрхий шигүү суурьшсан зуслангийн бүсэд амьтан битгий хэл хүн чөлөөтэй орох, гарах нөхцөл багассан төдийгүй булаг, шандыг нь ч хашаалсан зуслангийн иргэд цөөнгүй байна. Уг нь зэрлэг амьтад нь тэр бүр суурьшлын бүсэд орж ирэх нь ховор тохиолдол боловч идэш тэжээлийн хомсдол, амьдрах орчинд үзүүлэх хүний сөрөг нөлөөлөл, экосистемийн тэнцлийн алдагдал зэргээс үүдэлтэйгээр төв суурин газарт тохиолдох  нь элбэг болсон өнөө цагт ядаж л амьтанд ээлтэй байдлаар хашаа хайсаа стандартын дагуу барьчихвал хайрлан хамгаалж буй ан амтьдын тоо толгой цөөрөх биш, өснө гэдгийг дор бүрнээ санах хэрэгтэй байна.  Тухайлбал, зэрлэг амьтанд ээлтэй хаүааны стандарт босоо, шугаман, сараалж төмөр хоорндын зай 110мм, өндөр 1.6-2.0 метр, тулгуур хоорондын зай нь 2.5 м ногоон өнгөтэй байх ёстой аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.10  БААСАН  № 70 (6295)

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

24 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

34 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

39 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

46 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

8 цаг 55 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

8 цаг 55 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

8 цаг 55 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

21 цаг 54 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

23 цаг 5 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин