Арилжааны банкууд: иргэд зээлээ хуваарийн дагуу төлнө

2020-03-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НАМУУНТАМИР

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар хуралдаж хэрэглээний зээлийн хүү болон үндсэн өрийг 90 хоногийн хугацаанд төлөхөөргүй болгож, хойшлуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэр бүх арилжааны банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудад хамаатай бөгөөд цалин, тэтгэвэр, ипотекийн бүх зээл хамрагдана гэдшийш мэдэгдэж байсан.  Гэвч уг шийдвэрээс хойш долоо хоног өнгөрсөн ч банкууд иргэдийн зээлийг хойшлуулах ямар нэгэн арга хэмжээ авч эхлээгүй байна. Засгийн газрын шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулахад зээлдэгч нар 90 хоног цаашлаад 180 хоног санаа амар байж болох юм гэсэн ойлголттой болсон байсан. Зээлээ нэхсэн банк болон банк бус санхүүгийн байгууллагад иргэд төрийн шийдвэрийг танилцуулахад “Одоогоор төв банкнаас ямар шийдвэр, болон чиглэл ирээгүй” гэх хариултыг өгч байна. Тиймээс бид арилжааны банкууд руу холбогдож “зээл хойшлуулах” Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа эсэх талаар тодрууллаа.

Голомт банк: Зээлээ төлөхгүй байж болохгүй. Орлого нь орж байгаа тохиолдолд төлөх л ёстой. Яг “COVID-19” халдвараас болоод байгууллага нь хаагдаад, цаашид үйл ажиллагаа нь хэвийн явна гэсэн албан бичиг, тодорхойлолтоо авчраад бүх материалыг нь судлаад үнэхээр тийм байвал зээлийн эдийн засагчтайгаа ярилцаад шийдэх боломжтой.

Худалдаа хөгжлийн банк: Төр засгаас гаргасан шийдвэр бол иргэд зээлээ төлөхгүй шийдвэр биш юм. Зээлтэй хүмүүс зээлээ заавал төлнө. Харин үйл ажиллагаа, орлого зайлшгүй нөхцөл байдлаас болж тасалдсан бол зээл авсан салбарынхаа эдийн засагтай уулзаж, ярилцаарай.

Хаан банк: Иргэдийг зээлээ төлөхгүй бай гэсэн шийдвэр гараагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Бид бас эцсийн байдлаар нарийн мэдээлэл аваагүй байна. Хэрвээ хүсвэл салбар дээр ирээд гэрээний бүтэцдээ өөрчлөлт оруулаад хугацаагаа хойшлуулж болно. Ингэхдээ яг зээл авдаг шиг материалуудаа бүрдүүлж ирнэ.

Төрийн банк: Юуны өмнө иргэд зээлээ төлдгөөрөө төлнө гэж ойлгох хэрэгтэй. Зээлээ төлж чадахгүй байдалд орсон иргэдийн зээл болон хүүгийн төлөлтийг гурван сараар хойшлуулж л байгаа болохоос огт төлөхгүй боллоо гэсэн үг биш юм. Иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын онцгой нөхцөлийн улмаас орлого, ашиг нь багассан учраас зээлээ төлж чадахгүй байдалд орсноо нотлох баримт бичигтэйгээ ирээд зээлийн бүтэцдээ өөрчлөлт оруулах боломжтой. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тухайн зээл авсан манай банкны салбар дээрээс мэдээлэл авч, эдийн засагчаасаа зөвлөгөө авах хэрэгтэй.

Хас банк: Санхүүгийн бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, үндсэн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах, хугацаа хэтэрсэн тохиолдолд торгуулийн хүү, алдангиас чөлөөлөх шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Одоогийн байдлаар бид 568 гаруй бизнес эрхлэгчийн 37.1 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулаад байна. Харилцагчид  онлайнаар хүсэлтээ илгээн шийдвэрлүүлэх боломжтой.  Мөн Монголбанкнаас гаргасан зээлийн ангилалд түр хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэрийг ХасБанк дэмжин хүлээн авсны зэрэгцээ тус арга хэмжээг шийдвэр, өөрчлөлтүүд тодорхой болсны дараа шат дараалалтайгаар хэрэгжүүлэх болно. Харин хэрэглээний зээл авсан харилцагчдын тухайд зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлтээ онлайнаар илгээж болох ч Монголбанкны журмын хэрэгжилт тодорхой болсны дараа шийдвэрлэгдэнэ хэмээн мэдэгдэл гаргажээ. Ийнхүү аль ч банк өнөөдрийн байдлаар Засгийн газар, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан  зээлийн төлбөр болон хүүг хойшлуулах шийдвэрийг мөрдөөгүй байна. Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх болсон үед тэд тодорхой алхам хийж, зээлийн хүү, төлбөр хойшлуулахад анхаарна гэж хэлж байсан. Монгол банк ч бодлогын хүүгээ бууруулах замаар дэмжлэг үзүүлсэн юм.  Засгийн газрын шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулахдаа зээлдэгч нар 90 хоног цаашлаад 180 хоног санаа амар байж болох юм гэсэн ойлголттой болсон. Зээлээ нэхсэн банк болон банк бус санхүүгийн байгууллагад иргэд төрийн шийдвэрийг хэлэхэд“Одоогоор төв банкнаас ямар шийдвэр, болон чиглэл ирээгүй” гэсэн хариултыг өгч байгаа юм. Монгол банкнаас энэ талаар тодруулахад “Засгийн газрын хуралдааны дараах өдөр арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагад чиглэл өгч шаардлага хүргүүлсэн. Гэхдээ хэвийн төлөлттэй хүмүүст хамаарахгүй.  Covid-19 халдварын улмаас ажилгүй, орлого нь тасалдсан зээлдэгч нарт энэ шийдвэр хамааралтай. Бусад нь зээлээ хэвийн төлөөд явна. Ямартай ч чиглэлээ өгсөн. Банкууд шаардлагаа биелүүлэхгүй байна” гэсэн юм. Харин энэ талаар Монголын Банкны холбоо “Өнөөдөр Монголын банкны холбооны Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдана. Шууд хэрэгжих боломжгүй шийдвэр учраас Удирдах зөвлөл хуралдаад нэгдсэн нэг ойлголтод хүрсний дараа мэдээлэл өгнө” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.26  ПҮРЭВ  № 58 (6283)

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

27 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

37 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

42 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

49 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

8 цаг 58 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

8 цаг 58 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

8 цаг 58 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

21 цаг 57 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

23 цаг 8 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин