“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны үнэ ирээдүйд арав дахин өсөхийг үгүйсгэхгүй

2020-03-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

“Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн хоёр жилд ашигтай ажиллаж иргэддээ хувьцааны ногдол ашиг тараах болсон. 2011 онд гурван сая иргэндээ өмчлүүлсэн 1072 хувьцааны нэгж үнэ 10 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр буюу арав орчим жилийн дотор нэгж хувьцааны үнэ ес дахин өсч 90 төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, 2019 онд өмнөх оноос 350 тэрбум төгрөгөөр илүү  буюу нэг их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Гэхдээ  өмнөх онуудад  бага хэмжээний  ногдол ашиг  тараах боломж байсныг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь манай Засгийн газар Хятадын Чалко компаниас зээлсэн 250 сая ам.долларын өрөө төлж барагдуулсан учраас мэдээж боломжгүй байсан. Харин өрөө дарж  дууссаны дараа жил болох 2018 онд гэхэд татварын дараах ашиг 650 тэрбум төгрөгт хүрч  нэгж хувьцааны үнэ ойролцоогоор 26-27  төгрөгтэй тэнцсэнийг бид бүгд мэднэ. Нэг хувьцаа эзэмшигчид ногдох ашиг 26.800 төгрөг болж байсан. Гэхдээ нэг удаагийн рестораны хоолны үнэ  хүрэхгүй мөнгийг ногдол ашиг хэлбэрээр авч байхаар нүүрсээ төмөр замаар тээвэрлэх гарцыг нэмэгдүүлж  төмөр замд хөрөнгө оруулах нь зүйтэй гэснээр ногдол ашиг тараагаагүй. Ард түмэн ч үүнд нэгдсэн. Өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажил өнгөрсөн онд эхэлж 28 сарын дотор буюу 2021 онд ашиглалтад оруулахаар зорьж байна. Түүнчлэн Зүүнбаянгийн төмөр зам эхлээд явж байна. Төмөр замтай болсноор манай  нүүрсний экспорт ганцхан гарцаар гардаг байсан бол гурван гарцаар зэрэг гарах боломж нээгдэж экспорт нэмэгдэх юм. Хөрөнгө оруулалтыг та бидний хувьцааны ногдол ашиг болон бусад эх үүсвэрээр барьж байгаа. Нөгөөтэйгүүр, одоо нэг тонн нүүрсийг 32 ам.доллараар тээвэрлэж байгаа бол төмөр замаар тээвэрлэснээр 8 ам. доллар болж үүнээс 24 ам. долларын хэмнэлт хийснээр ашигт нөлөөлнө. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-г цогц буюу бассейн хэлбэрээр хөгжүүлснээр нүүрсээ түүхийгээр нь биш бусад нэмүү өртөг шингээж баяжуулж гаргах зорилгоор  найман төрлийн бүтээн байгуулалтын үйлдвэр байгуулахаар зорьж байна. Энэ бүтээн байгуулалтад нийт 3.7 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан. 

Энэ хөрөнгийн нэг тэрбум ам. долларыг  “Эрдэнэс Тавантолгой” өөрийн хөрөнгөөр хийх боломжтой гэдгийг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлсэн. Одоогоор эхний ээлжинд  шаардлагатай санхүүжилтын 90 сая ам. долларыг гаргаж нүүрс угааж баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийж дуусгасан. Бүтээн байгуулалтын ажлыг 2021 онд эхлүүлнэ хэмээн онцолсон. Тиймээс ирээдүйд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ашиг өсөх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, нэг  жилийн дотор 65 орчим төгрөгөөр огцом өссөн нь ирээдүйд монголчуудын элбэг хангалуун амьдрах боломж үүгээр нээгдэх юм. Магадгүй 10 жилийн дараа нэгж хувьцааны үнэ 650-1000  төгрөгт хүрэхийг үгүйсгэхгүй. Тэгвэл 1072 хувьцаатай нэг хувьцаа эзэмшигч ойролцоогоор 700.0 -1.000.00 төгрөг жилд нэг удаа авах боломжтой. Таван гишүүнтэй өрх таван сая төгрөг авах сайхан ирээдүй биднийг хүлээж байна. Естой нөгөө баялагтай эзэн байхын үр шимийг хүртэнэ. Казакстан улсын Якут мужийн “Мирний город” хотод байрлах “Рус Алмаз”, “Орос Алмаз” хэмээх алтны хоёр уурхай тус хотын өрх бүрт  жил бүр 13 дахь сарын ашгаасаа 25 сая төгрөг тараадаг тухай эх сурвалж мэдээлж байсан.  Ирэх тавдугаар сарын 1-нээс 1072 хувьцааны ногдол ашгийг иргэн бүрийн хувьцааны нэрийн дансанд шилжүүлнэ гэдгээ зарласан.  Гэвч хувьцааны үнэ цэнийн талаар компанийн зүгээс олон сувгаар хангалттай мэдээлэл өгсөөр байтал хариуцлагатай хандаж хувьцааны дансаа баталгаажуулах байдал удаашралтай байгааг шүүмжилж байна. Өнөөдрийн байдлаар “1072” хувьцааны төв нээгдснээс хойш нийтдээ  28.783 биечлэн ирж, утсаар 65.512 хандаж мэдээлэл аваад байгаа юм байна. Хувьцааны дансаа нээлгэсэн хоёр сая орчим иргэн байгаа нь хангалтгүй байгаа талаар тус төвийн менежер Э.Баатарцогт хэлсэн. Тиймээс хувьцааны данс өмнө  нээлгэсэн иргэд уг дансаа сэргээж өөрийн идэвхитэй данстайгаа холбуулахаас гадна шинээр дансаа нээлгээгүй иргэд яаралтай дансаа нээлгэж баталгаажуулах шаардлагатай байгааг онцолж байна. Ингэхдээ иргэд өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандаж хүсэлтээ гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Түүнээс гадна өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр үнэт цаасыг шилжүүлэх харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл, төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авах юм байна. Ногдол ашигтай холбоотой мэдээллийг олон сувгаар өгсөөр байтал зарим иргэд ямар ч мэдээлэлгүйгээс Хөрөнгийн биржид олноор ирэх зэргээр хүндрэл учирч байгааг МХБ-ийн төлөөлөл П.Нямдорж ярьж байв. Тэр “Иргэд хувьцааны мэдээллийг манайхаас авахгүй 1072 Хувьцаа мэдээллийн төв болон цахим орчин ашиглан авах бүрэн боломжтой” гэсэн юм. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хуулиар  худалдах, арилжих, барьцаалах боломжгүй юм. Ногдол ашигтай холбоотой мэдээллийг таван эх сурвалжаас авч байна. Тухайлбал,

-www.ett.mn вэб сайт  

-/1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас  

-1800-1072 тусгай дугаар / энгийн утасны тарифаар/

- ETT аппликейшн, 158989 мессеж дугаар эдгээрээс  авч болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

27 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

37 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

42 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

49 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

8 цаг 58 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

8 цаг 58 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

8 цаг 58 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

21 цаг 57 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

23 цаг 8 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Өчигдөр 06 цаг 00 мин