Сугалааны сураг гарлаа

2014-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

“Буянт-Ухаа” хорооллын орон сууцанд орох хүсэлтээ 9000 гаруй иргэн ТОСК-д хүргүүлжээ. Гэхдээ энэ хороололд ердөө 1764 айлын орон сууц эзнээ хүлээж авах юм. Энэ хороололд иргэдийг бүртгэж дууссаны дараа хямд байранд орох эрх олгох сугалааг хэзээ явуулахыг зарлана хэмээсэн. Гэвч сугалаа явагдах өдрийг зарлана гэснээс хойш бараг сарын хугацаа өнгөрчээ. Тус корпорацид “Буянт-Ухаа” хорооллын талаар ямар шийдвэр, журам гарч хүмүүс тэндээс ямар асуултдаа хариулт авахаар хандаж байгааг сурвалжиллаа. 

 

ШАЛГУУРТ ТЭНЦСЭН ИРГЭДИЙН НЭРСИЙГ ЗАРЛАНА

Орон сууцанд орох эрх олгох сугалаа хэзээ явагдах, Засгийн газрын шалгуурт тэнцсэн эсэхээ хаанаас мэдэхээ сураглах хүмүүс ТОСК-ийн хаалгыг татна. Тэд албаны хүнээс эсвэл үүдэнд суух лавлагааны мэргэжилтнээс ““Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцны сугалааг энэ амралтын өдрүүдээр явуулахаар төлөвлөж байгаа. Өнөөдрийн байдлаар ТҮЦ машинд бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг холбогдох газрууд нягтлан шалгаад ТОСК руу явуулсантай танилцан нэгтгэж байна. Эхний шалгаруулалт буюу Засгийн газраас тогтоосон журамд тэнцсэн иргэдийн нэрийг www.zasag.mn, www.tosk.gov.mn сайтуудад энэ долоо хоногт байршуулна” гэсэн тайлбарыг аваад буцаж байв.

 

20 ХУВЬД ҮЛДЭХИЙН ТУЛД...

 “Буянт-Ухаа” хорооллын байранд орохоор урьдчилгаа мөнгөө бэлдэж, Засгийн газар болон банкны шаардлагад тэнцэхээр чармайж буй иргэдийн ердөө 20-хон хувийнх нь хүсэлтийг уг хороолол хангах аж.  Учир нь 1764 айлын орон сууц байгаа нь нийт бүртгүүлсэн иргэдийн 20 хувьд нь хүрэлцэж буйг ТОСК-ийн мэргэжилтнүүд онцоллоо. Энэ 20 хувьд багтахын тулд хүмүүс өөрт байгаа хамаг арга мэх, танил талаа ашиглаж буйгаа ярилцана. Нэг нь Засгийн газар, ТОСК-д ажилладаг хамаатнаа гуйж байгаагаа дуулгахад нөгөөдөх нь “Манай ажлын нэг эмэгтэй Удирдлагын академид сурч байсан. Одоо энд ажиллаж байгаа шавиараа дамжуулж сугалаанд хамрагдахгүйгээр эрх авахаар яриулж байгаа гэсэн” хэмээн өөр өөрсдийн “туршлагаа” солилцоно.  Тэд энэ амралтын өдрүүдээр Олон нийтийн үндэсний телевизээр сугалаагаар нэрс нь гарч ирэхийг нүдээ чилтэл харах үлдлээ гэцгээн хувь хувийн ажлаа бодохоор ТОСК-иас гарцгаав. Харин тэдний солилцсон “туршлага”-ын талаар тус корпорацийн ерөнхий захирал А.Гантулга “Хямд өртгөөр босч буй орон сууцанд иргэдийг маш шударга сонголтоор оруулна гэдгийг хэлье. Ар өврийн хаалга, танил тал татах ямар ч боломжгүй. Хэрвээ тэр хороололд Гантулгын ах дүүс орсон байвал би ажлаа өгөхөд ч  бэлэн байна” хэмээн амалсан байдаг. Одоо тэдэнд энэ амралтын өдрүүдээр сугалаа хэрхэн явагдах, ойрын саруудад А.Гантулга захирлын амлалт хэрхэн хэрэгжихийг харах үлдлээ.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

12 цаг 40 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

12 цаг 51 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

12 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 2 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

21 цаг 12 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

21 цаг 12 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

21 цаг 12 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин