“Bank of china”: Монголд салбараа нээх талаар ярилцаагүй

2014-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Монголд банкны салбар үүсч хөгжөөд 90 жил болжээ. Анхны арилжааны банк байгуулагдаад 24 жил өнгөрсөн байна. Харин зуун жилийн түүхтэй банк “Bank of China” өнгөрсөн жил манай улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллаж байгаа. Тэгвэл энэ банк манай арилжааны банкуудтай мөр зэрэгцэн ажиллаж, салбараа нээх тухай яригдах болов. Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй энэ яриа хэр бодитой вэ. Мөн Монголын санхүүгийн ертөнцөд хэрхэн нөлөөлөх бол.

Манайд гадаадын таван банк төлөөлөгчийн газраа нээсэн байдаг. Түүний нэг нь “Bank of China”. Зах зээлийн үнэлгээ нь 540 тэрбум ам.доллар гэх. Мөн тус банк төрийн өмчит. Өөрөөр хэлбэл, Хятадын Засгийн газар эрсдэлийг нь дааж байдаг гэж ойлгож болно. Тус банк энэ оноос манай улсад үйл ажиллагаа явуулах эрх нь баталгаажиж байгаа гэсэн “шуурга” хүчтэй дэгдэж байна.  Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Гадаадын банкийг оруулж ирэх санал манайд ирээгүй. Тэр тусмаа БНХАУ-ын төрийн өмчит банкны салбар нээгдэх асуудал хөндөгдөөгүй. Төрийн өмчит банк орж ирэхээр болсон тохиолдолд тусдаа хуультай. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар шийдэж хариу өгөх учиртай” гэв. Гадаадын төрийн өмчит банкийг оруулж ирэх асуудал гурван давхар зохицуулалттайг Төвбанкны удирдлага хэлсэн юм. Хэрэв гадаадын банк дотоодын банкны зах зээлд үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол Монголбанк, Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр асуудлыг шийдэх юм байна.

Тус банк салбараа нээснээр манай улсын санхүүжилт, эргэлтийн хөрөнгө нэмэгдэнэ. Мөн зээлийн хүү буурах сайн талтай ч нөгөө талаасаа дотоодын банкны салбарыг унагах эрсдэлтэй хэмээн эдийн засагчид болоод банкны салбарынхан үзэж буй аж. “Bank of China”-гийн төлөөлөгчийн газрын нээлтийн үеэр Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол дахь компаниудын зардлыг бууруулах онцгой ач холбогдолтойг албаныхан мэдэгдэж байсан.

“Bank of China” салбараа нээх тухай асуудлаар банкны холбооныхон хэд хэдэн удаа хуралдаад эерэг, сөрөг талуудаа хэлэлцсэн тухай эх сурвалж хэлсэн юм. Энэ үеэр гадаадын банк салбараа нээх нь буруу гэж үзжээ. Учир нь банкны салбарт нөлөөлөхөөс илүү макро эдийн засагт сөрөг нөлөөтэй аж. Тухайлбал, манай улс хоёр төрлийн эдийн засагтай болох талтай. Ийм байдалд орсон улс орнууд ч байдаг тухай хэлж байлаа.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 6000 гаруй дотоодын компани бий. Харин Хятадынх 600 гаруй. Эндээс харахад “Bank of China”-гийн эрхийг хязгаарласан ч өөрийн улсын компанид үйлчлэх нь тодорхой хэмээн зарим хүн үзэж байна. Түүнчлэн урд хөршийн эдийн засгийн нөлөө манайд өндөр байдаг. Энэ нь хэсэг хугацааны дараа дээрх 600 гэдэг тоо 6000 болох эрсдэл бий гэдгийг банкны салбарынхан хэллээ. Ийнхүү хоёр эдийн засагтай болох нь тусгаар тогтнолд нөлөөлөх эрсдэлтэй аж. Цаашилбал, гадаадын томоохон банк орж ирснээр зээлийн хүү буурах, өрсөлдөх чадвар нэмэгдэх боловч энэ нь цөөхөн тооны зээлдэгч нарт ашигтай гэх. Харин хадгаламж эзэмшигчдэд халтай гэдгийг банкныхан онцоллоо.

Судлаачдын үзэж буйгаар тус банк салбараа нээх нь бизнест хэрэгтэй аж. Гадаадын банкны салбар нээх нь сөрөг муу талтай хэмээн айлгаж байгаа нь арилжааны банкныхны даварсан нөлөөллөө тогтоох гэсэн санаархал хэмээн үзэх нэгэн ч байна.

Манай улсад инфляц өндөр байгаа нөхцөлд банкны зээлийн хүү буурна гэвэл үлгэр. Дээр нь хөрөнгийн зах зээл нь хөгжих нь өнгөрсөн гэдгийг мэргэжилтнүүд болоод эдийн засагчид хэлдэг. Энэ үед гадаадын банкыг оруулах хэрэгтэй гэдгийг судлаачид хэллээ.

Дуулиан ийн үргэлжлэх зуур тус банк салбараа нээх тухай асуудлыг холбогдох газруудад нь тавиагүй гэх мэдээлэл байна. Энэ талаар тус банкны төлөөлөгчийн газрын ажилтантай холбогдон тодруулахад “Одоогоор манайх зөвхөн төлөөлөгчийн газар. Салбар нээх талаар яриагүй” гэв. Өөрөөр хэлбэл, санхүүгийн ертөнцөд өрнөсөн шуугианыг тэд ийнхүү няцаалаа. Гэвч бодит байдалд үйл явдал хэрхэн өрнөхийг харах үлдлээ.

 

Байр суурь

Б.Алтанцэцэг: Гадаадын банк орж ирснээр өрсөлдөөн өсч, хүү буурна

Б.ИРЭЭДҮЙ

“Bank of China” салбараа нээснээр манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Түүнээс гарах эерэг болон сөрөг үр дагаварын талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, МУБИС-ийн ЭЗС-ийн тэнхимийн эрхлэгч Б.Алтанцэцэг, багш доктор Л.Оюун нар ийн хариуллаа.

 

С.Ганбаатар: МАШ ТОМ НӨХЦӨЛТЭЙГЭЭР ОРУУЛЖ БОЛНО

-Гадаадын томоохон банк санхүүгийн байгууллага орж ирэх нь стратегийн болон улс төрийн том шийдвэр байх ёстой. Гадаадын банк орж ирснээр эрсдэлтэй тал гэвэл тухайн банк зээлийн болон хүүгийн бодлогоо эдийн засаг, нийгэмд тулгадаг. Тухайн улсын хөгжил хаашаа явах, хэнийг дэмжих эсэхээ тэд шийднэ. Тиймээс гадаадын том байгууллагуудыг маш том нөхцөлтэйгээр оруулж ирж болно. Сайн тал бас бий. Тухайлбал, арилжааны банкны мөнгө хүүлэгч бодлогыг таслан зогсоох, тэдний өрсөлдөх чадварыг сайжруулах, зээлийн хүүг бууруулахад эерэг нөлөөтэй. Гадаадын том банк орж ирснээр манай улсын арилжааны банкнаас гарч байгаа зээлийн бүтээгдэхүүний хүү өдөртөө 2-3 дахин буурна. Энэ нь ард түмэнд хэрэгтэй. Яагаад гэвэл, өнөөдрийн нөхцөлд 60 сая төгрөгийн орон сууц худалдаж авсан иргэн 180 сая төгрөг болгож төлж байна. Энэ нь чөлөөт өрсөлдөөнгүйгээр ажиллаж байгаагийн бодит жишээ. Үүнд хязгаар тавих цаг болсон. Гадаадын банк орж ирснээр дотоодын банкны өрсөлдөх чадвар сайжирна. Энэмэтчилэн олон талаас нь эргэцүүлж байж шийдвэр гаргах ёстой.

 

Л.Оюун: ВАЛЮТЫН УРСГАЛЫГ ДОТООДОД ШИНГЭЭХ БОЛОМЖГҮЙ БОЛНО

-Гадны банк орж ирсэн нь манай улсын эдийн засаг ирээдүйтэй байгааг харуулж байна гэж ойлгож байна. Тус банк орж ирснээр банкны салбарын өрсөлдөөн хүчтэй болно. Тэр хэрээр үйлчилгээний нэр төрөл олширч, шимтгэл хураамж, хүүгийн хэмжээ буурна. Түүнчлэн сул тал бас бий. Монголчуудын бүтээсэн орлогыг зээлийн хүүгээр дамжуулан дотоодод биш гадаад руу авч гарна. Энэ нь валютын урсгалыг дотооддоо шингээх зорилтын эсрэг болж байгааг анхаарах хэрэгтэй.

 

Б.Алтанцэцэг: ЭДИЙН ЗАСАГ ЖОЛООДЛОГОГҮЙ БОЛОХГҮЙ

-Банкны салбарт өрсөлдөөн нэмнэ, үйлчилгээний чанар сайжирна, хүүгийн төвшин буурна гээд сайн тал бий. Манай улсын арилжааны банкууд өрсөлдөөн багатай учраас одоогоор иргэдэд тэр бүр хүртээмжтэй үйлчилж чадахгүй байна. “Bank of China”-гийн салбар орж ирснээр энэ салбарынхны өрсөлдөх чадвар сайжирна. Нэг талдаа иргэдэд сайнаар нөлөөлөх ч нөгөө талдаа тодорхой хэсэг бүлэг хүмүүст сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Гаднаас банк орж ирснээр эдийн засаг ямар ч жолоодлогогүй болно гэж байхгүй. Банкны салбарт өрсөлдөөн муу байгаагаас хүүгийн төвшин буурахгүй байна. Тиймээс энэ банк орж ирснээр улсын хэмжээнд хүүгийн төвшин буурна. Энэ нь иргэд болон бизнес эрхлэгчдэд ашигтай.

 

Б.Мэдрээ: ЭРСДЭЛ ШУУД ҮҮСНЭ

-Эрсдэл шууд үүснэ. Тухайлбал, гадаадын банкны хөрөнгийн хэмжээ нь хоёр их наяд ам.доллар. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс 166.7 дахин их. Монголын 13 арилжааны банкны нийт хөрөнгөөс 166 дахин их. Тиймээс дотоодын банкны мөнгөн дүнгийн хэмжээ, олгож буй зээлийн хувь хүүгийн хэмжээ, цаг хугацааны хувьд өрсөлдөх чадваргүй болно гэсэн үг. Энэ бол манай эдийн засгийн дорой байдлыг ашиглаж богино зайнд гаргасан улс төрийн шийдвэр гэж харж байна.

 

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

12 цаг 41 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

12 цаг 51 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

12 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 3 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

21 цаг 12 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

21 цаг 12 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

21 цаг 12 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин